НЭГ ӨРХИЙН БОДИТ ОРЛОГО 2.4 ХУВИАР БАГАСЧЭЭ

Aдмин / Эдийн засаг

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны энэ оны 3 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 178.3 (10.9 хувь) мянга, өмнөх улирлынхаас 27.2 (1.5 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ энэ оны 3 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.8 (2.4 хувь) мянган төгрөгөөр буурч, өмнөх улирлынхаас 19.6 (1.7 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Бодит орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 65.4 (19.3 хувь) мянган төгрөгөөр буурсан нь нөлөө үзүүлжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр 2022 оны 3 дугаар улиралд 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 176.2 (11.7 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэв. Үүнд цалин хөлсний орлого 139.7 (19 хувь) мянга, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 36.6 (49.6 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөллөө. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлынхаас 35 (2.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэхэд цалин хөлсний орлого 44.2 (5.3 хувь) мянга, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 17.2 (18.4 хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 3.2, бусад орлогын эзлэх хувь 2.3, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 1.6 нэгж хувиар нэмэгдэж, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 5.5, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 1.6 нэгж хувиар багассан байна.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэвэл, энэ оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 5.7 мянгаар, 500-700 мянган төгрөгийн орлоготой өрх 1.2 мянгаар, 700-900 мянган төгрөгийн орлоготой өрх 17.7 мянгаар, 900 мянгаас 1.1 сая төгрөгийн орлоготой өрх 3.6 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 10.8 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 7.3 мянгаар багассан бол 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 5.9 мянгаар, 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 8.3 мянгаар, 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 50.7 мянгаар нэмэгдлээ.

Улсын хэмжээнд энэ оны 3 дугаар улирлын байдлаар сард 500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 55.9 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.4 нэгж хувиар буурав.

Өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 347.8 (23.3 хувь) мянга, өмнөх улирлынхаас 31.3 (1.7 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Нэг өрхийн сарын дундаж бодит зарлагын хэмжээ 3 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 93.2 (8.5 хувь) мянга, өмнөх улирлынхаас 22.3 (1.9 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Бодит зарлагын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 8.5 хувиар нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний бодит зарлага 56.9 (8.4 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага дээрх хугацаанд 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 345.7 (25.3 хувь) мянга, өмнөх улирлынхаас 39.2 (2.3 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 213.4 (23.2 хувь) мянга, хүнсний бүтээгдэхүүний зарлага 68 (21.9 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагад хүнсний бүтээгдэхүүний зарлагын эзлэх хувь 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 0.6, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын эзлэх хувь 1.1, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 0.3 нэгж хувиар буурч, бусад зарлага 2 нэгж хувиар нэмэгдлээ. Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 30.8 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 23.4 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 10.7 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 8.7 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал эзэлж байна.

Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 12.3 хувийг бэлэн хувцас, гутал, 11 хувийг тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар, үйлчилгээ, 5.7 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал, 5.6 хувийг харилцаа холбооны үйлчилгээ, 4.8 хувийг боловсролын зардал эзэлжээ.

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэвэл, 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 300 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 10.7 мянгаар, 300-500 мянган төгрөгийн зарлагатай өрх 28 мянгаар, 500-700 мянган төгрөгийн зарлагатай өрх 26.7 мянгаар, 700-900 мянган төгрөгийн зарлагатай өрх 7.3 мянгаар, 900 мянгаас 1.1 сая төгрөгийн зарлагатай өрх 11.8 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 6 мянгаар багаслаа. Харин 1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 7.2 мянгаар, 2.1-3 сая төгрөгийн зарлагатай өрх 30.9 мянгаар, 3 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 71 мянгаар нэмэгджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.