МАН 100 ЖИЛ ТӨР УДИРДАХДАА ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВЫГ ГАГНААД ХИЙЧИХДЭГ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ ӨДИЙ ХҮРЧЭЭ

Aдмин / Улстөр

Ойрын өдрүүдэд шатахуун тасалдах маягтай болж байна. Сар шинийн баяраар орон нутагт бензин ховордсон тухай иргэд ярьж байв. Тэгвэл Улаанбаатарт ч ялгаагүй “А-92” бензин хомсдож эхэллээ. Урдаа барьдаг томоохон клонкууд шатахууны саваа цэнэглээд удаагүй байтал юу ч үгүй шавхагдчихаад байгаа гэнэ. Юунаас болоод ингэж бензин шатахуун тасалдахад хүрсэнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тайлбарлахдаа “Манайд шатахууны нөөцийн сав хувийн компаниудад л бий. Хэрэглээ нэмэгдсэн ч түлш хадгалах савгүй өдий хүрсэн. Хоёр улсад баяр болох, өвөл, зуны түлш рүү шилжих гэх мэт гурван өдөр саатахад л том асуудал үүсдэг болж" гэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улс шатахуун нөөцлөх савтай болох хэрэгтэйг салбарын сайд сануулаад байгаа нь энэ аж. Бүхэл бүтэн улс байж иймхэн аж ахуйн асуудлыг төдийгөөс өдий хүртэл шийдчихэж чадаагүй байгаа нь эмгэнэлтэй. Тэгээд зогсохгүй тэрийгээ агуу бүтээн байгуулалт өрнүүлэх гэж байгаа юм шиг төрийн сайд нь сүржигнэхийг харахад үнэндээ л нүүр хийх газар олдохгүй юм.

Шатахууны нөөцийн сав барих нь Ж.Ганбаатар сайдын хэлээд байгаа шиг тийм ч айхавтар нүсэр ажил биш. Нөөцийн сав барих шиг амархан ажил байхгүй. С.Баярын Засгийн газрын үед шатахуун тасалдаж, нэлээд өндрөө авч байхад хүртэл манай “Өдрийн сонин” энэ тухай хөндөж бичиж л байв. Тэр үеэс буюу 2008 оноос хойш манай улс шатахуун нөөцөлдөг болсон. Гэхдээ энэ ажлыг нөгөө муу хэлүүлдэг хувийн хэвшлийнхэн л хийсээр ирсэн.

Зарим нь өөрсдийн хөрөнгөөр нөөцийн сав барьж байсан санагдаж байна. Стратегийн чухал бүтээгдэхүүн болох шатахуун тасалдахгүй, нийлүүлэлт нь хэвийн байх гол үндэс нь нөөц бүрдүүлэлт юм. Харин хувийн хэвшлийнхний боломж нь 30 хоногийн л шатахууны нөөц бүрдүүлэх багтаамжтай. Энэ хугацаа ядаж 90 хоног байх юм бол шатахууны үнийн хэлбэлзэлд ч хариу үзүүлэх боломжтойг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Шатахууны хомсдол эдийн засагт савлагаа үүсгэж, инфляцид сөрөг нөлөөтэй. Зовлонг нь ард түмэн л үүрдэг.

Яг үнэндээ төрд өнөөдөр өөрийн гэсэн шатахуун нөөцлөх сав алга. Социализмын үед байсан хэдийгээ зах зээлд шилжингүүтээ хувьчлаад тараачихсан. Одоо тэрийгээ буцааж авч ашиглая гэж гоншигноод ч хэрэггүй. Бараг хагас зуун жилийн насжилттай тэдгээр сав эхнээсээ зэвэрч моралын элэгдэлд ороод цоорчихсон байлгүй. Тийшээ хараад угаасаа нэмэргүй. Хамгийн зөв гарц шийдэл нь шатахууны нөөцийн саваа өөрсдөө барих. Үе үеийн салбарын сайдууд шатахуун тасалдах болгонд нөөцийн савтай болох хэрэгтэй, гаднаас түрээсээр ч хамаагүй авчрах ёстой гэж мэдэмхийрцгээдэг. Манай төрийн удирдагчид аж ахуйн ажлын ямар ч зүг чиг байхгүйн тод жишээ бол энэ. Тэгсэн хэрнээ сүрхий мэддэг царайлаад амьтан хүний элэг доог болсон тэнэг, тэнэг юм ярина. Шатахууны нөөцийн сав хийх шиг амархан ажлыг харь гаригийн бүтээл хийх гэж байгаа мэт ярьцгаасаар өдий хүрлээ. Тэднийг цэцэрхэж байх хооронд бензин шатахууны хэрэглээ улам нэмэгдлээ.

Цаашид нөхцөл байдал бүр ч дордож мэднэ. Гаднаас бэлэн сав түрээсэлж, валют урсгаж байхаар өөрийн юм өргүй нь дээр биш үү. Хэдэн гагнуурчин цуглуулаад, хавтгай төмөр худалдаж аваад хөндий торх хийх нь хэнд ч ойлгомжтой. Тэгээд ч бидэнд нөөцийн сав хийж байсан арвин туршлага бий дээ. Хуучин цагт гагнуурын аппарат, гагнуурчин хоёр ховор байхад монголчууд нөөцийн саваа жимбийтэл нь сайхан стандартын дагуу хийчихдэг байсан гэдэг. Цалин хөлс нь өндөр болохоор хүмүүс гагнуурын ажил хийхдээ ч жигтэйхэн дуртай байсныг хууччуул ярих юм билээ. Тэр үед манай улсын хүн ам дөнгөж 1.6 сая хүрэхтэй үгүйтэй байсан бол одоо үүнээс хоёр дахин нэмэгдсэн.

Хаа сайгүй гагнуурчин байна. Жилд хэдэн зуугаараа гагнуурчид төгсч байгаа. Хүнд, хортой мэргэжил гэдэг утгаараа үнэлэмж нь ч өндөр хэвээр. Гагнуурын аппарат бол янз, янзаараа дэлгүүр болгонд овоолоотой зарагдаж байгаа. Электродыг нь хүртэл дотооддоо үйлдвэрлэдэг болоод удаж байна. Мэргэжлийн гагнуурчдад шатахууны нөөцийн сав хийх нь ядах юмгүй. Мөнгийг нь ахиу өгье гэвэл гагнуурчид захаасаа авахуулаад зөндөө. Хоногийн 24 цагаа дөрвөн ээлжтэй болгоод өдөр, шөнөгүй тасралтгүй нухахад Монгол орны талыг нь нөөцийн саваар хангачих юм биш үү. Ердөө наад захын ийм аж ахуйн ажлын зохион байгуулалтыг хийчихэж мэдэхгүй төртэй байхыг харахаар үнэхээр хэлэх үг олдохгүй юм.

Монгол Улс ядуу хоосон, дээрээс нь огт ажил хийж сураагүй ёстой хөгийн байж ханахгүй юм. Даанч яав даа гэмээр. Дарга нар нь амьдрал мэдэхгүй. Ард түмэн нь ажил хийж сураагүй. Ядаж л шатахууны нөөцийн сав барих тухай асуудлыг төрийн сайд хүн яриад сууж байхаасаа ичдэг баймаар сан. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр монголчууд тэр аяараа бүх л зүйлд ялангуяа бүтээн байгуулах ажилд гэнэн, тэнэг, сонин хандлагатай. “Бид хийж чадахгүй. Бүтээж болохгүй” гэсэн арилшгүй тамга бүр генд нь суучихсан байх юм. Аливаа технологийн дэвшил, бүтээн байгуулалтыг тусгай улсууд л хийдэг гээд ухаан санаандаа бат шингээчихсэн. АНУ, Орос, Хятад, Япон л энэ бүгдийг хийж бүтээж чаддаг гэсэн мухар сэтгэхүйдээ хэзээнээсээ ч юм бүр итгэчихсэн. Төрд гарсан бүх дарга нар нь ийм бодолтой. Монгол хүний бүтээмжийг өсгөж, хөгжүүлэх тухай огт ярьдаггүй. Өөрсдөө хийж бүтээе гэсэн сэтгэлгээг нь дэмждэггүй. Тэгэхээр чинь Монгол Улс маань яаж хөгжих юм бэ. Уг нь монголчууд бид нар бүхнийг хийж чадна шүү дээ.

Адилхан л гартай, хөлтэй, оюун ухаантай улсууд. Тэр байтугай дэлхийн хаана ч очсон амьдрах аргаа олоод юмыг амархан сурдаг гэж үнэлэгдээд байдаг биз дээ. Монгол хүний зохион бүтээсэн технологийн шийдэл, ноу-хауг дэлхийн брэндүүд нэвтрүүлээд бизнесийн ашиг орлогоо өм цөм нэмэгдүүлээд байгаа тухай бишгүй мэдээлдэг. Дэлхийд данстай Амазон, Гүүгл зэрэг компанид монгол залуусын оюуны бүтээмж өндрөөр үнэлэгдэж чадаж байна. Ямар ч салбарт хөрвөх ур чадвар монголчуудад бий. Цахилгаан станцаа ч бид өөрсдөө хийж чадна. Их, дээд сургуулиуддаа үүрэг өгөөд тооцоо судалгааг нь хийлгүүлээд бариулахад чадахгүй гэх газаргүй.

Хамгийн наад зах нь Амгалангийн дулааны станцыг цахилгаан болгох техникийн шийдлийг хурууны үзүүрээрээ л гаргачихна даа. Ийм оюуны нөөц чадавх бидэнд бий. Гэтэл тэрийгээ ашиглаж чадахгүй ядуу, нунж дорой байхыг дээрээс нь алсуураар монголчуудын ухамсарт суулгачихжээ. Үүний тод жишээ нь дээрх шатахууны нөөцийн сав барих тухай яриа юм. Дахин хэлэхэд, ийм амархан ажлыг төрд гарсан дарга нар бушуухан хийгээд өгөх хэрэгтэй. Нөөцийн сав байхгүй болохоор одоо шатахуун тасалдлаа гээд л шуугицгаагаад байна. Ард түмэн хүртэл “Бензин байхгүй болчихлоо” гэж цуурахын оронд төр засгийг энэ ажлаа хийхийг шаардаж, шахдаг байя. Гагнуурчид нь аппаратаа бариад “Алив бид нөөцийн сав гагнаадахъя, таван цаасыг нь өгөөдөх” гээд салбарын сайдын өмнө оч л доо.

Ингэж байж Монгол Улс хөдөлдөг, юм хийдэг болно шүү дээ. Ийм өчүүхэн аж ахуйн асуудлаа шийдчихэж чадахгүй байж шатахуун тасалдвал тусгаар тогтнолын хэмжээнд яригдана гэж суухаас ичээсэй. МАН-ын ойлголтоор бензин шатахуун байхгүй болчихвол иргэд талбай дээр цугларч жагсаад өөрсдийг нь өнхрүүлчихнэ гэж айгаад байх юм. Бодит үнэн гэвэл Орос, Украины дайн эхлээд бүтэн жилийг ардаа орхиж байхад МАН-ын байгуулсан засаг төр дэмжсэн ч биш, дэмжээгүй ч биш шившгээ хутгаж өдий хүрлээ. Оросыг дайн өдөөсөн гээд дургүй байгаагаа илэрхийлчихвэл нөгөөдүүл нь эрчим хүч, шатахуун хоёроо хаачихна. Тэгэнгүүт ард түмэн “Шатахуун өгдгөөр нь Орост дагаар орчихъё л доо” гээд босоод ирэх вий гэсэн айдастайгаа тэмцэлдсээр өнөөдрийг хүрсэн нь худлаа биш. Улсаа ийм дархлаагүй, уруу дорой удирдмааргүй байна. Монголчууд ч гэсэн юм хийдэг болмоор байна. Хийж чадахгүй байгаадаа ичдэг баймаар байна. Бүтээмжээ нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд өрсөлддөг болмоор байна.


Сэтгэгдэл

зочин [150.129.140.132] 2023-03-07 20:18:59

МАН 100 гаруй жил яг лантуу шиг, харанхуй нүх шиг, хэт дарангуйлагч байв уу? 100 гаруй жил удирдаад үр дүн нь өнөөгийн ядуу буурай, ажилгүй орлогогүй, өртэй зээлтэй, хүчгүй сул дорой, хараат Монгол улс уу?

Зочин [64.119.30.83] 2023-03-07 13:29:50

Шатахууны нөөцийн сав барих шиг амархан юм хаана байна, тендерээ шударга явуулчих

Эргүү засаг [64.119.30.83] 2023-03-07 13:28:31

Газрын тосны газраас шаитахууны нөөцийн сав барих тендерийг 2008 онд зарласан. Одоог хүртэл сонгогдсон гүйцэтгэгч Нефть Ойл ХХК нь ажлаа хийгээгүй. Сураг сонсохноо тендерт ялах гэж ихээхэн мөнгө авилгалд өгөөд, санхүүжилт нь хүрэхгүй зогссон гэдэг. Тухайн үед ЭХЯ-ны газрын дарга байсан Н.Б гэгч нэг нөхөр энэ тендерийг будилуулсан байдаг, яг үнэнийг хэлэх юм бол тендерт ялагчийн нэг ангийнх нь найз. Ийм л төрийн тендерийн ажил ингэж л явагддаг.

Зочин [137.186.43.245] 2023-03-06 20:35:43

Оюун Эрдэнэ шиг тэнэг гар Улс удирдана гэдэг чинь дэндүү доошоо орсны дохио шүү дээ? МАН д уул нь Мөнх Оргил шиг гайгүй хүмүүс байгаа гэвч Хүк Оюк гээд л нэг л биш дээ, хариу нь дампуурал болж бна даа !

Зочин [66.181.185.246] 2023-03-06 14:14:42

100 жил махлуулсан ч МАХН =МАН-д саналаа өгөөд бай бүр сайн махлуулж махны машинд нгь будаа гурил болтол талхиул. дээр нь шарын шашны мунхруулгад тархиа бүр сайн эргүүтүүл тэгээд сөнөх цагтаа монголчууд ухаарах биз.

Зочин [122.201.21.177] 2023-03-06 13:16:26

Тэнэг коммунистуудыг сонгосон хүмүүс яахав дээ

MARSHIL,L,D,ERDENEBAT, [122.201.24.81] 2023-03-06 12:20:31

MONGOLIN,ZASGIN,GAZAR,JIPEN,IPON,TOKYO.ULS,XOTUUDIG,UDIRDAAD,DARUI,24,JIL,BOLOXDOO,MAN,GEDEG,YGEER,MONGONI,TOBJOO,XIGEED,BAISAN,BAINA,1,MAN,N,10.000.IEN.BAIDAG,BOL.100.000,TOGROG,N,1,ZAASTAI,TENZYY,BAIDAG,BAINA,MAN,GEDEG,YGIG,MONGOLIN,ZASGIN,GAZAR,GAIGYI,BODOJ,OLSON,ZASGIN,GAZAR,N,JIPEN.ULSIN,ZASGIN,GAZAR,BAINA,IMD,TATAN,BUULGAX,ASUUDALIG,OROSIN,ZASGIN,GAZAR,SUDLAX,N,ZYITEI,

Болд [202.126.89.145] 2023-03-06 09:54:53

Бүх ЛУИВАРЫН МӨНГӨ ХҮҮЛДЭГ БАНК БУСУУДТАИ ТЭМЦЭХ ТРАНСКАПИТАЛ БАНК БУС 1 САЛБАРТАИ ОДОО ЛУИВАРЫН ШҮЛЖЭЭ НЬ НЭМДЭЭД 30САЛБАРТАИ 14САЯ ЗЭЭЛХЭД ХҮҮ 12САЯ БОЛДОГ ДАЛИИ ДАРГА ТА НАР ХАРСААР АРД ТҮМЭН ШУЛУУЛСААР БХУУ БОСЦГООЁ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.