ЭНЭ ОНД 7 БАЙРШИЛД 12.09 КМ АВТО ЗАМ БОЛОН ГҮҮРИЙГ БАРИХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Aдмин / Нийгэм

Авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх чиглэлээр 2022-2023 онд нийт 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 м/урт гүүр хэрэгжүүлэхээр сонгосон. Үүнээс өнгөрсөн онд 4 байршилд 4.36 км авто зам барьж ашиглалтад оруулжээ. Энэ онд 7 байршилд 12.09 км авто зам болон дээрх гүүрийг барихаар ажиллаж байна. Эдгээр гол ба туслах замын ажилд нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Харин гадаадын зээл тусламжаар хоёр төсөл хэрэгжиж байгаагийн нэг БНХАУ-ын Засгийн газраас олгох 1 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр төмөр замын доогуур авто замын нүхэн гарц барих төсөл юм. Тодруулбал, 5 шарын төмөр замын гармаас Баянгол дүүрэг, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар хүртэл төмөр зам дагуу 4 байршилд нүхэн гарц барих юм.

Эдгээр ажлын заримыг зургаадугаар сарын 1-нд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр нүхэн гарцуудын уулзвар дахь хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 30 хувь нэмэгдэж, гэрлэн дохион дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувь буурна гэж тооцжээ.

Эх сурвалж: НИТХ-ЫН ХМТ


Сэтгэгдэл

Түгжрэл буурах үндсэн шалтгааны нэг [103.229.122.30] 2023-05-03 11:49:17

Уулзваргүй газруудад зүүн гар тийш эргэж орж гардаг дүрмийг болиулмаар бна . Гол түгжрэл чинь энэшүүдээ. Мөн авто машины уулзварт ойрхон 1-р эгнээнд зогсоод хээв нэг бусдад түгжрэл үүсгэж бгааг шууд эрхийг нь сар хасаад мөнгөн торгууль оногдуулвал маш сайн бна.

Иргэн [103.161.242.84] 2023-05-03 09:47:58

Хийгдсэн замуудыхаа нөхөөс,арчлалтыг дор дор нь хийж баймаар байнаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.