СӨХ-ийн түвшин тогтоох үзлэгийг тавдугаар сард зохион байгуулна

Aдмин / Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн хэмжээнд СӨХ-ны хууль тогтоомж, норм, дүрмийг хэрэгжүүлэх зорилгоор зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагын түвшин тогтоох үзлэгийг энэ сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Энэ хүрээнд өнөөдөр Захирагчийн ажлын албанаас СӨХ-ны зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудын удирдлага болон инженерүүдийг оролцуулсан уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтын үеэр СӨХ-ны үйл ажиллагаа болон өдөр тутмын засвар орон сууц эзэмшигчдийн төлбөр тооцоог “UB ENGINEERING” системээр хэрхэн хийх, цаашид хэрэглэх талаар танилцууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.227] 2023-05-04 13:46:12

Ганц литр будаг авчираад нялаагүй байж мөнгө нэхдэг ,харилцаа хандлага 0 доо заасан тэтэвгэрт гарсан хөгшин авгай нар сөх удирдаад бгааг шалгалт оруулж болиулмаар бна.

хотын иргэн [103.14.36.94] 2023-05-04 08:52:40

СӨХ ажилаа зөв зохион байгуулж чадахгүй байгаа тул сөх-ийн мөнгөө өгөхгүй байгаа айлуудтайгаа иргэдтэйгээ хамтран тэмцэж, нэг хороололын байрны мөнгө ижил баймаар байна. Хяналт шалгалт хийж байгаа газар иргэдтэй хамтран хороололын сөх-ийн үнийн жишгийг гаргах шаардлагатай.

зочин [202.9.41.2] 2023-05-04 08:42:53

сөх ийн дарга нэртэй шунал нь шулам болсон архичин авгай нарын орлого зарлага ажлын явцыг нь шилэн болгох хэрэгтэй тайлан өгөх,хурал хийх болохоороо өөрсдийхөө ах дүүс амраг садангаа оролцуулна ,үнэн сэжигийн ,,,сайн шалгах улиралд 1 удаа гэнэтийн шалгалт хийх хэрэгтэй тэтгэвэртээ гарсан эрт ажилгүй болсон тийм л авгай нар ямарч боловсрол суурь байхгүй зан харьцаа санаачлага сэтгэлгээ байхгүй тийм л авгай нар идэж уух завших болохоороо бүгд баклавар зэрэгтэй авгай нар байдаг шүү хатуу анхаарах нь зөв шүү

хотын иргэн [202.131.245.69] 2023-05-04 08:16:35

нэмж хэлэхэд энэ үзлэгээрээ СӨХ-дөө төлбөрөө төлдөггүй өрхүүдтэй албан ёсоор уулзах хэрэгтэй. Хуулийн дагуу төлбөрөө хугацаанд нь төлж, дараа нь заргаа СӨХ-тэйгээ хийдэг юм байна лээ. Гэтэл огт мөнгөө өгөхгүй байж СӨХ-д шаардлага тавих нь буруу юм.

хотын иргэн [202.131.245.69] 2023-05-04 08:14:48

СӨХ болон ОСНААУГ-ын ХҮТ гэсэн 2 байгууллагын үйл ажиллагааг нэгтгэх нь зөв юм шиг санагдаад байгаа. ХҮТ нь удирдаад СӨХ нь орон сууцны байрны дарга нар эсвэл байр хариуцсан байцаагч нартай байвал орчны тохижилт, ариун цэвэр, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ зэрэг бүх төрлийн үйлчилгээ нь жигдрээд оршин суугч өрхүүд төлбөрөө хугцааанд нь төлж барагдуулах болно.

Бэрх [66.181.183.248] 2023-05-04 06:48:55

СӨхийг оронтой сууцанд нь хариуцуул хэдэн шуналын тулам болсон эмээ дураараа архиддаг газар боллоо

Ахмад [103.57.94.27] 2023-05-03 20:55:38

Сөх гэж арай их мөнгө татаж бага үйлчилдэг байгууллага юм уу даа .45 м2 ам бүл 1 хог хаях коридорийн цэвэрлэгээ лифтнээс өөр бараг үйлчилгээ авдаггүй мөртлөө сард 67250 төг төлдөг Арай Их үү ?

Зочин [43.228.130.39] 2023-05-03 20:26:21

25000с60000 болсон бх юм.ямар учир байна.о/сууцны м 2аас 300гаар бодож авдаг гэсэн.хаалгны цаана бгаа о/сууцны талбай сөх- д яг ямар хамаатай юм бэ?бид чинь ₮төлж худалдаж авах биз дээ!тайлбарла.

зочин [122.201.24.192] 2023-05-03 17:50:38

Дөлгөөннуур апартмент-3 гэдэг 811 ба 812-р байрны СӨХ сард 1 айлаас 60000 төгрөг, 192 айлаас нийт 11,5 сая төгрөг сар бүр хураан авч байгаа нь зөв үү? Арай их мөнгө хурааж байна уу? Иргэдийн санал хүсэлтийг СӨХ нь огт сонсохгүй байгаа тул ХЯНАЖ ШАЛГААЧ ЭЭ.

Бэрхшээл [202.126.90.72] 2023-05-03 17:49:27

12 жил огт солигдоогүй оршин суугчид солих гээд чаддаггүй сөхийн төлбөр дураараа нэмдэг санал шаардлага хүлээж авдаггүйСӨХиыг хувийн компани шигээ санцан эмээ бна хэн хариуцлага тооцох бэ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.