Хэл бичиг бол улс төр

Aдмин / Нийгэм

1991-1993 онд монгол бичигт шилжих хөдөлгөөн үүсэж, ард түмэн маш эрчимтэй сурсан. Ямар ч интернэт, гар утас байхгүй 24 цагийн цахилгаан ч байхгүй үе. Ш.Чоймаа багшийн хичээлийг зурагтаар бие дааж сураад багш, эцэг эх асар их хичээж хүүхдүүддээ заасан. Үүний үр дүнд 40 настнууд бүгд монгол бичгээр 30 жил уншаагүй, хэрэглээгүй атлаа уншиж чадаад байгаа юм. Монгол бичгийн сургалт маш амжилттай явж байтал гэнэтхэн больчихсон. Гаднын захиалгаар сонин хэвлэлд монгол бичгийг муулах болсон. Үр дүн гарсан байхад шүү дээ. Өөрсдөө сураагүй, сурахыг хүсээгүй, сурч чадахгүй хүмүүс л Монгол бичгийг хорьдог бололтой. Их сонирхолтой давхцал гэвэл 1993 онд Өвөр Монголд монгол бичгийн 2300 орчим үгийн зөв бичлэгийг өөрчилсөн хятад - монгол толь гарсан. Ялгаатай байлгах гэж байгаа хэрэг. Монгол улс монгол бичгээ хэрэглэхээ больсон учраас энэ үгс сургалтад нэвтрээгүй юм билээ.

Социализмын үед барууны хэвлэлд ЗХУ-ыг Монголын эртний бичиг үсгийн соёлыг устгасан гэж буруутгадаг байтал 1991 оноос хойш үүний талаар бичихээ болив.

1993 онд орос хэлний хичээлийн цагийг эрс багасгав. Гэнэтхэн монгол бичигт шилжих хөдөлгөөнийг зогсоож, оронд нь "Англи хэлний үндэсний хөтөлбөр" орж ирсэн түүхтэй. Үүний дараа Монголын өнцөг булан бүрд христийн сүмийнхэн англи хэл заах болжээ.

2015 онд "Монгол хэлний тухай" хуультай боллоо. 10 жилийн дараа буюу 2025 оноос төрийн албыг монгол бичгээр хөтлөх болсон ч үүний тулд ямар ч дорвитой ажил хийсэнгүй 8 жил өнгөрлөө.

Монгол Улс монгол бичгээ сэргээх бодлого баримталсны дараа 2021 онд БНХАУ-д үүний хариу болгож Өвөр Монголд монгол бичгийн сургалтын цагийг эрс багасгаж, монгол хаяг илэрхийллийг устгаж, 3-р ангиас ордог байсан хятад хэлний хичээлийг 1-р ангиас олон цагаар ордог болгов.

Хамгийн харамсалтай нь Монгол Улс монгол бичгийн хөтөлбөр хэрэгжүүлэх ямар ч ахиц гаргасангүй. Харин ч үүний оронд "Англи хэлний үндэсний хөтөлбөр-3"-ыг оруулж ирж, бага ангиас англи хэл заахаар болж байна. Монгол Улсад монгол бичиг сэргэсэн юмгүй, Өвөр Монголд устахад хүрлээ.

Бүх зүйл гадны бодлогоор явж байна уу.


Сэтгэгдэл

Зочин [220.195.75.44] 2023-05-06 07:36:40

Оросуудын балиар бодлого одоо бүр хүчээ авлаа хятадтай нийлээд бүр устгахаар болчихоод байхад харин өвөрмонголчууд маань хэл бичгээ одоо хүртэл хадгалсаар байгаа нь талархалтай

Zochin [202.21.127.169] 2023-05-05 12:12:24

Odoo ene mongol bichig chini hotsrogchihood baina. Angli hel surah ni zov

Зочин [66.181.161.133] 2023-05-05 22:13:50

Хэзээч үл хоцрогдмой

иргэн [202.9.47.16] 2023-05-05 10:46:29

Яагаад англи хэлийг ТӨРийн нэр барьсанхэдхээн хүн өндөрт өргөөд байгаа бэ Монголчуудыг Монгол улсыгхэнч биш болгохбодлого явуулаад байна Хэнд ашигтай вэ!!!

Huz [202.126.89.216] 2023-05-05 10:39:57

Unen


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.