Баабар: Болдогсон бол энэ дэлхийг ганц сайн өшиглөх юмсан

Aдмин / Нийгэм

Би ядарч байна… Ингэж болдоггүй юм, тэгвэл арай дээр байх, ийм гашуун туршлага байх юм, урд чинь нүх байна… Дэлхийгээр нэг ярьлаа… Жаахан хүлээж бай, манай орон одоохон босно, түр зуурын эндэгдэл, нялхсын өвчин, уг нь цаад чанар нь дажгүй юм байгаа юм, коммунизмаас л боллоо, одоохон одоохон… Хоолой сөөлөө, ядарлаа, өөрөөсөө ичих боллоо…

Гадаадын 20-30 Их сургуульд лекц уншсан, 60 орчим олон улсын хуралд оролцсон, хэдэн зуун гадны хүмүүстэй уулзсан, залуучууд оюутнуудтай уулзаж ярилцсан нь тоогоо алдсан. ХХ зуун дууслаа, XXI зуун гарчихлаа, бид өнөөгийн энэ ертөнцтэй зохицож амьдрахаас тэд бидэнтэй таарч амьдрахгүй, дэлхийг эзэгнэж байсан бидний үе өнгөрөөд олон зуун жил өнгөрсөн, одоо бид оршин байгаагаа батлан тоогдох гэж чармайдаг цаг… Хулгай худлаар, дээрэм тонуулаар, өнөө маргаашийн арга чаргаар явах бололцоогүй болсон…

Хэлсэн болгон минь цагийн эргэлтэд батлагдаж байсан, улам улам олон хүн хүлээн зөвшөөрөх болсон. Гэвч 30 жил өнгөрөөд байхад ойлгосон хүмүүс тун ч ядмаг хувь эзэлж байна. Би ядарч байна… Бүр залхаж байна… Бүр гутаж байна… Би мэргэн хүн биш. Үзмэрч бүр биш… Уншиж ухаарсан, харж мэдэрсэн, сонсож ойлгосноо л хэлсэн. Харин нийгмийн ухамсар, ёс суртахуун, ёс зүй нийтлэг утгаараа улам доройтсоор. Би ядарч байна… Ямар ч нийгэмд зөв хүмүүс адаглаад 51 хувь байдаг юм гэнэлээ. Бидний толгой дээр нийгмийн хамгийн адаг шаар болсон нь гарчихжээ. Хулгайч нар, луйварчид, сөнөөгчид, даврагчид, шаар шавхруунууд. Бид өөрснөө тэднийг гаргаж ирсэн. Би ядарч байна… Шаарнууд бидний амьсгалыг боогдуулж, шим шүүсийг сорж, хувалз шалз царайлан улам ихийг нэхнэ. Бид тэрүүхэндээ уурласхийн дороо бяцхан тонтгононо. Ядарч байна шүү…

Шудрага царай гаргаж эх орноо, та биднийгээ хайрлан буй шаарууд хайраа илэрхийлэн тас тэврэх хэрээр амьсгал боогдон нүд эрээлжилж байгаа биз дээ!? Гэвч бид тэднийг ээлжлэн дэмжиж горьдлгын нүдээр мялаана. Тэд хоорондоо юу булаацалдаад байгаа юм бэ? Хэн нь биднээр хоол хийж идэх вэ гэдгээр маргалдан, чухамдаа биднийг л булаацалдаад байгаа юм биш үү? Еэ чааваас даа… бидний байгааг дээ! Би ядарч байна…

Урьд нь хүлээн зөвшөөрч чаддаггүй байсан хоёр хүний үг одоо л орой руу минь орох шиг боллоо. Би ядарч байна… тэгээд л чухам тэд үнэнхийг хэлж гэж ойлгох болов. Нэг нь пролетарийн их дууч гэх Максим Горький. Тэрээр Миний Их сургууль зохиолдоо “Еэ хүүдий, болдогсон бол энэ дэлхийг нэг сайн өшиглаад авах юмсан” гэж дуу алдсан юм. “Хэлц нь гайхамшигтай, гэхдээ дэлхийг өшиглөж нурааж яахнав! Сөнөөж байхаар элбэн тохинуулж хүмүүжүүлэх ёстой” гэж боддог байлаа. Дараа нь Горький “Их салхи хөдөлбөл нижигнэн хөдөлтүгэй” гэж уриалсан. Харин тэр хөдөлсөн их салхиндаа өөрөө түмбэржүржиг болсон доо. Горький сүүлдээ ядарсан... “Дөртэй хөгшин баавгай” хочтой болсон тэрээр Сталиныг дэмжин “Хэрэв дайсан бууж өгөхгүй бол шууд устгах хэрэгтэй” гэсэн хүмүүнлэг бус үгийг хүмүүнлэг их зохиолч хэлжээ. Дотоод яам хүүгийнх нь эхнэрээр оролдоод эхлэхээр ингэсэн бололтой. Түүнийг хордуулж алаад… үзэл суртлын үзүүлэн болгосон. Алаад, өвчиж туламлаад, гэдсийг нь өвсөөр дүүргэн чихмэл хийгээд... суртал нэвтрүүлгийн самбарт үзүүлэн болгож өлгөөд, дор нь "Манай нийгмийн үлгэр жишээ болсон аугаа хүн" гэж алтан үсгээр бичжээ. Ядарсан дээрээ айх боллоо, би!

Нөгөө нь аугаа зураач Эдвард Мүнк. Би нэг удаа хэвлүүлсэн номынхоо хавтсыг түүний зургаар чимэглээд “Зураач - Э. Мөнх” гэсэн юмдаг. Тэр үнэхээр Мөнхийн хүн. Даанч ихэнх хүмүүс ойлгодоггүй юм. Түүний Хашгираан гээд аймаар зураг бий. Хүүхэд ч дуурайгаад зурчихмаар бүдүүн бараг зураг. Гэхдээ ямар их сэтгэл доргиосон бүтээл гэж санана?! Байж ядсан нэгэн байдгаараа орилж байгаам. Хамаг л уур бухимдал, дотор нь хуралдсан бачимдлаа бүхий л дэлхийг доргиотол нэг мөсөн дэлбэлэн гаргаж буй. Тэр ядарчиж… Тэр цааш нь тэсэхээ больж… Магадгүй түүний сүүлчийн чарлаан байх… Магадгүй тэр нь түүний анхааруулга, сэрэмжлүүлэг байх. Магадгүй түүний амиа хорлол байх. Магадгүй энэ нь түүний үхэл байх… Хүмүүс дараа нь Мүнкийн хашгирааныг арилжааны реклам болгосон. Хоолондоо ороорой, сайхан кэксдээрэй, кола уугаарай, сонгуульдаа оролцоорой… Хүмүүс ээ, эх орон нэгтнүүд ээ… сайхан байна уу? Болж байна уу? Дажгүй юу? Давгүй юу? Бухимдахгүй байна уу? Болдог бол энэ дэлхийг ганц сайхан амбаардаад авмаар бодогдохгүй байна уу? Ядахнаа дотроо онгойтол нэг сайн хашгираад авмаар санагдахгүй байна уу? Еэ чаваас даа, байж байгааг нь! ЕЭЭ-ЭЭ ЧАА-ВАА-САА –ААА –ААА!!!

Баабар


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.222] 2023-05-11 13:49:51

Дээрх дээдсүүд энэ дэлхийг нэг сайн сэгсрэх гээд л байх шиг байна даа. Юу болох юм болдоо хөөрхий.

Бидний сэтгэлгээ гадаадынханд хэрэггүй. [66.181.160.76] 2023-05-09 11:05:17

Та өөрөө өөрийгөө өшиглөхөөс өөр аргагүй ш дээ. Ямар арьсаа хуулаад монгол биш болчих биш. Гадаад гарлаа ч гэсэн таны нүд гадны амьдралыг харахаас биш дотоод ертөнц чинь монголоороо л байна. Юү ч өөрчлөгдөхгүй. Харин та энэ дотоод ертөнцөө гадаадад тараагаад байвал гадныхан ойлгохгүй, аажмаар тэдэнд та ад болно шүү. Ер нь монголын "ад" гадаадын "ад"-аас ямар ялгаатай вэ?

Zichin [192.82.74.134] 2023-05-09 10:44:08

Ee chaavaasaa yavaa ta.

zochin [103.57.92.15] 2023-05-08 15:21:34

BIE N GAIGYI BAIGAA,GERIINXEN EMLEGT YZUULEEREI,NASTAI XUN XARVAX VII.

enhee [202.179.21.243] 2023-05-08 14:25:38

umhi yznir olohgui bol znimeegui bai

Зочин [83.185.47.28] 2023-05-08 14:20:06

Чи бол хятадад төрөх ёстой байсан хүн монгол хүн эх дэлхийдээ хонзон санадагүй юм худал хуурмагаар дүүрсэн новш минь.

Зочин [150.129.143.206] 2023-05-08 15:54:44

Yamar turxtei bx xend xamaa bnaa.yu xeleed bgaa ni gol hv dee.

Зочин [192.82.70.99] 2023-05-08 13:59:27

Чамайг өшиглөмөөр байна.

Зочин [150.129.141.34] 2023-05-08 13:33:45

Би л хувьдаа одоо л жинхэнээсээ ядарч байна гэж хэлмээр байгаа, гэтэл тэр үед ч бас ийм л байж. Бүх зүйл эмх замбараагүй. үнэхээр хэнд ч юу ч хэлмээргүй, бас яамаар ч згзй санагдах мөртлөө яах гэж ирснээ үргэлж бодоод л.

Иргэн [202.126.89.190] 2023-05-08 11:46:01

Дэлхий таныг хүчилтөрөгчөөрөө амьсгалуулж нараа ивээж байгалийн сайханд байлгасныхаа төлөа өшиглүүлэх үү.Харин өөр шиг чинь тэнэг хүмүүс хорвоогоор дүүрэн учраас ухаант хүмүүс бухимдаад байгаа юм.

иргэн [103.212.118.243] 2023-05-08 11:26:25

Чи яасан ухамсахгүй юм вэ ?????өшиглөнө гэх шиг !!!!!--- Өөрсдийн буруутай амьдралаа дэлхий гэж бүү ярь ёмтойжудагүй нөхөр вэ шшшшшшшш!!!!!!!!

Zochin [66.181.161.160] 2023-05-08 11:22:17

Hujaagiin erliiz tuuhiig chin mednee

Зочин [103.229.122.128] 2023-05-08 10:49:02

энэ бол зөв л юм бичиж, харин богдын тухай яриа нь эмий юм байна билээдээ худлаа юм

Зочин [202.126.89.171] 2023-05-08 10:11:21

Өөрийгөө хэн гэж боддог юм бол.

Зочин [14.39.30.42] 2023-05-08 10:07:05

Энэ нөхөр номын хулгай, оюуны өмчийн хулгайгаа хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Олон жил өнгөрлөө шүү дээ. Одоо тийм нэг юм болсон гэж хэлээд л болоо. Хүмүүс ойлгох биз. Тэгээд бас бичгийн хэлний мэдлэгээ жаахан дээшлүүл. Яасан их алдаатай бичдэг юм. Бүхэл бүтэн хэвлэлийн үйодьэртэй хүн.

батсуурь [66.181.161.124] 2023-05-08 14:13:38

Баабарт хэвлэх үйлдвэр байхгүйшдээ хэвлэх үйлдвэр паблишинг хоёрынхоо ялгааг олж харчихаад донгосч сурмаар юмдаа бас үйодьэр биш үйлдвэр гэж бичмой

Иргэн [64.119.17.52] 2023-05-08 10:02:45

Та ойрд яасан их үзэгддэг болов сонгуулийн синдром л биш байгаасай түүх ярьж байгааг нь сонссон яг галзуу хүний өдрийн тэмдэглэл

Зочин [202.9.40.160] 2023-05-08 20:26:02

чи тэгээд Баабараас илүү их юм мэддэг юм бол өөрөө түүх яриач дээ тэгээд, ярихыг чинь сонсъё л доо

Иргэн [203.91.115.47] 2023-05-08 09:52:28

Таны ярьсан түүхүүдийг их үздэг болсон. Өмнө нь мэддэггүй байсан юмаа. Монголд 1ч ийм хүн байгаад баярлаж үздэг. Би ч бас хашхирмаар л байна. Муу нь 58%, улам л ихсэх шинжтэй.

Зочин [66.181.191.147] 2023-05-08 17:28:04

Үнэн


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.