ХИЙН ХООЛОЙН АЖИЛ ЭЦСИЙН ШАТАНДАА ОРСОН

Aдмин / Нийгэм

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан БНХАУ руу очих "Союз Восток" хийн хоолойн төслийн зураг төсөл, хайгуул шинжилгээний ажил эцсийн үе шатандаа явж байгааг "Газпром" компани мэдээлжээ. Учир нь Монголын Засгийн газар болон "Газпром" компанийн хамтарсан ажлын хэсгийн хуралдаан Улаанбаатар хотод "Газпром"-ын орлогч дарга Виталий Маркелов, Монгол Улсын шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нарын удирдлага дор болсон юм байна. “Хуралд оролцогчид "Союз Восток" хийн хоолойн төслийн зураг төсөл, хайгуул шинжилгээний ажлын явцын талаар ярилцлаа. Уг ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу бүрэн хийгдэж, эцсийн шатандаа явж байгааг онцлон тэмдэглэв" гэж тус компанийн хэвлэлийн мэдээнд дурджээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Газпром” компани “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох "Союз Восток" хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулсан бөгөөд уг ажлыг хэрэгжүүлэх гэрээнд Монголын талтай гарын үсэг зурсан гэж мэдээлж байсан билээ. 2022 оны 11 дүгээр сард ОХУ-ын шадар сайд Виктория Абрамченко уг хоолойн зураг төслийн ажил 2023 онд дуусна гэж мэдэгдсэн юм.

Хий дамжуулах энэхүү хоолой тавигдсанаар Хятад улсруу жил бүр 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой болно. Монголын нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн нийт урт 962.9 км болох бөгөөд төслийн барилгын ажил 2024 онд эхэлж, 2027-2028 онд ашиглалтад орж магадгүй байна.


Сэтгэгдэл

fuck putler [202.126.90.143] 2023-05-18 13:53:53

энэ новшийг нэн даруй зогсоох хэрэгтэй, бид оросZуудыг хүсэхгүй байна

Mongol [107.131.105.180] 2023-05-18 07:48:36

Hiin hooloi Mongoloor dairuulj unguruuh ni Mongold yamar ashigtai yum?

Зочин [202.55.188.100] 2023-05-16 06:42:01

Эсрэг байгаа малнуудыг хараад айгаарай

Зочин [103.254.123.86] 2023-05-15 23:04:21

Ард түмнээсээ асуулгүйгээр энэ асуудлыг шийдэж болж байгаа юмуу. Дараа нь хоёр гурван улсын дунд маргаан болж, цус нөжиндөө тулах вий дээ. Бэлээхэн жишээ байна шүү дээ...

Зочин [166.205.153.26] 2023-05-15 20:12:25

Утаагүйболохнь

Зочин [64.119.17.142] 2023-05-15 16:50:48

Муусайн мангадууд орж ирээд элдэв юманд хутгалдаад унанадаа...хятадын тал монголоор дайруулж авая гээгүй байгаа шүү авах ч үгүй биз тэр нь дээр

ХЯТАД НЬ АВАХГҮЙ ГЭЭД БАЙХАД [202.179.21.248] 2023-05-15 15:49:36

ЭРГҮҮ ЮМАА АВАХ ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭЭД БАЙХАД МАНАЙХАН ЗҮТГЭЭДЭЛ ЭНИЙ ОРОНД АТОМ ЦАХИЛГААН СТАНЦ ФРАНЦТАЙ БАРИУЛАХ ТАЛ ДЭЭР ИНГЭЖ АЖИЛЛААСАЙ

Франц гэдэгчинь тээр хол байгаа улс, бас тэгээд зөрчилтэй. [66.181.160.101] 2023-05-15 16:30:39

Фрйннцууд украйнуудтай найраад Оростой их муу харьцаатай байгаа. Энэ байдал ойрын 10 жил хэвэндээ орохгүй, ер нь Франц-Оросын харьцаа ойрын ирээдүйд нурсан. Хятад ч Францтай харьцаа сайн биш байгаа. Тайваанаас болоод бүүр муудах талтай. Ойрын 20-30 жил Монгол нь ийм л 2 хөрштэй дэлхийгээс бараг хаалттай байх бололтой. Ингэж байхад юүн Францын технологи. Одоо Туркийг хараарай. Хэрэв Эрдоган Ерөнхийлөгч болвол тэнд ОХУ-ын барьсан Атомын цахилгаан станц шууд цэцэглэнэ, ХАРИН нөгөө нэр дэвшигч Ерөнхийлөгч болвол тус станц агаарт өлгөгдөчих байхдаа. Монгол үүнийг харгалзаж байх ёстой.

Зочин [103.229.122.169] 2023-05-15 15:15:29

Yostoi bariulj bolohgui shuu....yu bolj bgaag medej bgaa sh te

Зочин [91.210.248.234] 2023-05-15 14:25:33

Хятадууд зөвшөөрөхгүй шүү!!! Харч л байгаарай.

Окии [124.158.68.51] 2023-05-15 14:16:08

Манайх л битгий мөнгө гаргаарай. Орос баян юм чинь зардлаа өөрөө дааг. Юу ч болж мэднэ шүү. Мөнгөө түгжүүлчих вий.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.