Тээврийн хэрэгслийн улсын дугаар худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлалаа

Aдмин / Нийгэм

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Tээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.

1. Дуудлага худалдаа болох хугацаа: 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хооронд
2. Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn
3. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:

  • 000А, АААА дугаар 2,000,000 /хоёр сая төгрөг/;
  • 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар 500,000 / таван зуун мянган төгрөг/;
  • 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 / нэг зуун мянган / төгрөг

4. Дуудлага худалдаанд оролцогч тухайн өдрийн дуудлага худалдаанд нэг л удаа оролцох эрхтэй.

5. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдөрт 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу/

6. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын 5 өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй. Улсын бүртгэлийн дугаарын үнэ төлөгдөөгүй, улсын бүртгэлийн санд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын бүртгэлийн дугаарыг дахин дудулага худалдаанд оруулах бөгөөд дэнчинг буцаан олгохгүй.

7. Бусад мэдээлэл: Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.

8. Холбогдох утасны дугаар: Лавлах утас 70070030, 70070025, 1900-1234


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.138] 2023-05-16 13:23:09

Ямар нь дугаараа хэдэн сараар нь хадгалуулчихаад шаглаад зарж болоод бгаан дүрэмээрээ бол 5 хонгийн дотор машиндаа зүүх ёстой гэж бна ш дээ

Зочин [103.9.89.103] 2023-05-16 19:03:39

АТҮТ өөрсдөө тэгэж дамладаг юм даа

Зочин [64.119.16.138] 2023-05-16 13:21:06

Дэнчингийн мөнгө байршуулчихаад дуудлагаас дугаар авч чадаагүй бол буцаах олгох уу

MGL [66.181.188.30] 2023-05-16 10:29:44

Tiim shuu ATYT-iin hulgaich nariig barilaal gehii hulgailj zarsan nomeruudiin huraahgui yaj yallaad baidiin bol Gaihmaar shuu !!! Hulgaich nar ingeheer bur l davran bizdee

Zochin [66.181.188.30] 2023-05-16 10:25:28

Irgen hunii husel sonirhol deer biznes hiigeed l Zarj bolno irgeniihee mungiig avsan bol avto mashinii nomeroo hurungu bolgoochee ATYT-iin darga nariin hulgailj zarsan dugaaruudiig butsaan huraaj Duudlaga hudaldaand oruulaachee

Зочин [66.181.181.41] 2023-05-16 00:04:08

Энэ бол тэнэглэл. Авто машины улсын дугаар, Ноймер ямар ч цифртэй байсан яадаг юм. Гар утас ямар ч дугаартай байсан ч яадаг юм. Монголчуудын маанагшил эндээс эхэлдэг юм даа.

ЦЕГ ТЕГ АТГ-д [202.180.218.202] 2023-05-15 20:28:35

Автотээврийн Үндэсний Төвийнхөн өөрсдөө дугааруудаа авч цааш нь дамлан зардаг гэдгийг бүгд мэддэг байлгүй дээ. ЦЕГ ТЕГ АТГ ажлаа хийхгүй байна даа...

Зочин [64.119.21.131] 2023-05-19 15:21:30

Ямар утаггүй юмбэямар ч номер зүүсэн яадаг юм мөнгө олох муйхар санаа


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.