ҮХНӨ-ӨӨР ОЛОН ГИШҮҮНТЭЙ БОЛОХЫН ЭЕРЭГ БА СӨРӨГ ТАЛ-1
Тоо нэмэхэд буруутах юмгүй. Гэхдээ...
Ардчилал бол олонхийн ашиг сонирхлыг хамгаалах ёс юм. Ардчилсан ёс тогтоход аль болох олон хүний оролцоо байх тусмаа сайн. Болдог бол сонгогчийн эрх бүхий бүх иргэдээ парламентад суулгамаар. Тиймээс 152 байна уу, АИХ шиг 430 байна уу олон л байх тусам сайн. Энэ бол ЭЕРЭГ тал.
Гэхдээ зардал ихэснэ. УИХ бол байнгын парламент юм. Хуучны АИХ шиг хэрэгтэй үедээ цуглаад тардаг биш, байнга сууж цалин авна, зардал гарна. Тэдэнд үйлчлэх төсөв нэмэгдэх нь сөрөг тал болж байна. Хууль зүйн техникийн хувьд төсвөө багасгах тал дээр хууль санаачлагч өөрөө давхар зохицуулалтуудыг хийж өгөх ёстой. Тухайлбал, УИХ-ын гишүүн аль нэг аймгийн төв явах гэж заавал данхар жийп хөлөглөх шаардлага байхгүй. Хот хоорондын автобусанд суулгаад явуул. Замдаа хамт олонтой, амьдралын мэдлэгтэй болоод ирнэ.
Төмөр замтай бол галт тэргээр явах гэх мэт. Сум хооронд явахаар бол том тэргээр биш аймгийн төв дээрээсээ машин хөлслөөд явж болно. Эсхүл манай Булган аймаг шиг жижиг аймагт бол ёстой юугаар л бол юугаар явж болж байгаа. Урд сумд руу бол өдөр болгон такси явдаг ч гэдэг юм уу. Тухайн УИХ-ын гишүүн мөнгөтэй бизнесмэн, өөрийн зардлаар данхар унаагаа унах хүсэлтэй байх нь түгээмэл. Тэр тусам нь ардын унаанд суулгаад амьдралтай танилцуулах хэрэгтэй. Олон болгож байгаагийн учир нь улам энгийн, хүртээмжтэй, тодорхой болгох чиг үүрэг юм.
Холын аймгууд мэдээж, онгоцоор л явах байх. Гэхдээ орон нутагт ажиллах нэг гишүүний ачаалал гишүүдийн тоог 2 дахин нэмсэн тохиолдолд буурах уу, пропорционалаар сонгогдсон гишүүдийг мажоритараар сонгогдсон гишүүд шиг орон нутагт яаж ажиллуулах вэ? УИХ-ын дарга пропорционалаар сонгогдсон гишүүдийг яаж хуваарилж, томилолт өгөх вэ? гэдгийг ҮХНӨ хийхээсээ өмнө олон түмэнд ойлгомжтой болгох ажлыг хууль санаачлагч тодруулж олонд түмэнд ойлголт өгөх ёстой юм.
УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох юм бол багш, эмч, соёл урлагийн байгууллагын ажилтан нарын дундаж цалингаар цалинжуулна гээд зарлах хэрэгтэй. Тэгвэл багш, эмч, урлаг соёлынхны цалин аяндаа өснө шүү дээ. УИХ-ын гишүүний хүүхэд яахаараа эмчийн хүүхдээс илүү шим тэжээлтэй хоол идэх ёстой юм бэ? Нэг тогооноос хооллож байгаа шүү дээ. Тэр тогоо нь төсөв, чиний миний төлсөн мөнгө.
ХУЛГАЙЧИЙН ТООГОО Л ӨСГӨЧИХВИЙ.
76 гишүүн байхаар цөөдөөд хулгай их гараад байгаа тул 152 болговол хараа хяналт сайжрах тухай ярьж байна. Үнэн. Хулгай нүүрлэсэн намууд, "хулгайч" төрийн түшээд. Гэхдээ ийнхүү ихэсгэхийн тулд хууль зүйн техникийн хувьд олон болгосон "хулгайчаа" яаж хянах вэ? Алдаа гаргавал хэрхэн эгүүлэн татах вэ? гэдгийг илүү тодорхой болгоогүй цагт "хулгайч" нарын тоо л ихэснэ гэж олон түмний эмээж байгаа нь бас үнэн. Яг одоогийнх шиг мөнгөтэй хүнээ намууд нь дэмжиж нэр дэвшүүлдэг, сонгуулиар мөнгө тараадаг, ухуулагч нэрээр олон хүн хөлсөлдөг, нэр дэвшигчдэд тэгш гарааг хангаагүй ийм маягаар сонгуулиа хийдэг хэвээр байх юм бол хулгайч нарын үндсээ л 2 дахин батжуулж, амь бөх болгох юм. Иймд Улс төрийн намын хууль, Сонгуулийн хуулийг илүү чамбайруулж, олон асуудлыг эрүүжүүлмээр байна.
Намын гишүүд, сонгогчид сонгуулиар надад хэн мөнгө өгөх бол, энэ сонгуулийг ашиглаад хэдэн төгрөг хийгээд авья гэдэг одоогийн сэтгэхүйг тас цохих ёстой юм. Эцсийн бүлэгтээ манай УИХ-ын гишүүд хулгайчдаа ч биш, сонгогчийн 20-30 хувь нь ТӨР БОЛ МИНИЙХ биш гээд бат итгэсэн иргэний саналын "хулгайч" болчихоод байгаа юм.
УИХ-ын гишүүн болж байгаа нөхөр надад юм өгөх ёстой, надад туслах ёстой, би энэний сонгуульд явсан юм чинь энэ миний хүүхдийг ажилд оруулах ёстой гэх мэт намын гишүүдийн хатуу бат "хулгайч" занг Сонгуулийн болон Улс төрийн намын хуулиар хариуцлагажуулах ёстой юм. УИХ-ын гишүүн, сонгуульд нэр дэвшигчээс хувийн чанартай юу ч битгий гуй, энэ бол зөрчил. Энэ бол чөтгөрийн тойргийн эхлэл юм.
Парламентын гишүүний тоо олон байх тусмаа ардчилал хэрэгжиж, сайн хууль гарна гэдэг баталгаа бас байхгүй. Тоо ихсэхээр нэг гишүүний эзлэх байр суурь багасна гэдэг бол харин үнэн боловч, хулгайчийн тоогоо нэмчихвий л гэдэг айдас байх. Тэр жижиг намууд яахав ээ, тэд бол гишүүн болчих гээд мэргэ булаалдаж байгаа юм гэж бас ярих.
Гол асуудал нь мөнгөний энэ систем байсаар байвал том, дэд бүтэцтэй намууд л сонгуулиар гарна. Жижиг намуудаас гарсан ганц нэг гишүүн утсан хүүхэлдэй л байх болно. Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль, Төсвийн хуулиа л янзалж байж гишүүдийн тоогоо нэмээрэй л гэж хэлэх гэсэн юм. Хамтад нь хийнэ гээд бушуу туулай борвиндоо юутай болохвий. Өөр зүйлгүй дээ.
Эх сурвалж: Хуульч Б.Гүнбилэг
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.43] 2023-05-17 17:06:41
Одоо энэ 76 г хулгайч гэхэд чиг багадах юм бна хуруу дүрээгүй хөтөлбөр сан салбар гэж алгаа хэлэх ч үг алга
Зочин [202.55.188.82] 2023-05-17 03:47:25
Мэдлэг боловсрол муутай амьдралын наад захын практик туршлагагүй ерөнхийдөө үндэс суурь нь хулгай авлигал гм зүйлсээс эхлэлтэй өөрөөр хэлбэл ариун цагаан хөд-р хүмүүжээгүй нөхдүүд хэзээч улс орныг хөгжүүлж чадахгүй .Идэхээ л бодно
Зочин [202.126.89.1] 2023-05-16 16:22:25
Эргүү мал Энхболдын суганы бөөс Томорсон гахай
Пропорционал системийн онцлого. [66.181.160.12] 2023-05-16 15:21:06
Пропорционал системээр сонгогдсон парламентын нэг ОНЦЛОГО байдаг. Гишүүд намынхаа шугамаар сонгогдсон учир парламент дотор НАМЫН САХИЛГА БАТЫГ ХАТУУ мөрддөг. Энэ юү гэсэн үг вэ гэвэл аливаа шийдвэр гаргахад НАМЫНХАА БҮЛГИЙН саналыг ХАТУУ САХИНА. Энэ нь өөрийн ээлжинд шийдвэр гаргах процесс ИХ УДААШИРДАГ ба сахилга бат мөрдүүлэхэд их чухал болдог. Дээрээс нь намын бүлгүүд хоорондоо зөвшөлцөх болдог, энэ нь мөн цаг хугацаа авдаг. Бүхэлд нь дүгнэхэд ийм парламентын ажил ИХ УДААН явагддаг. Одооны УИХ-аас 2-3 дахин УДААН болох талтай. Төрийн эрх зүйн онол ингэж заадаг юм.
Зочин [43.228.128.90] 2023-05-16 14:58:36
УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийн сэтгэцийн эрүүл мэнд, мэдлэг ур чадварыг үнэлж тогтоох саналтай байна.
зочин [103.229.121.188] 2023-05-16 14:32:55
Болдбаатар академичийн хүү Гүнбилэг нэх тийм сайн хуульч биш гэж боддог, асуудлыг зөвхөн өөрийнхөө өнцгөөр хараад бусдын тархийг угаахаа больсон нь дээр байхоо
ЗОЧИН [202.126.88.183] 2023-05-16 13:45:01
УГААСАА ЯАГААДЧ НЭМЭХ ШААРЛДЛАГАГҮЙЭЭ ЖИЖИГ НАМЫН ХУЛГАЙЧИД БУЯНГИЙН ЖАГААГААС ЭХЛЭЭД ОРООД ЭХЭЛБЭЛ БҮҮР ДОРДОНО ТЭГЭЭД Ч 1 ГИШҮҮН ДООД ТАЛ НЬ2 ТУСЛАХ БААХАН ЗӨВЛӨХҮҮДТЭЙ БОЛЖ ТЭР БОЛГОН НЬ ТӨСВӨӨС ЦАЛИНЖИЖ БҮҮР ЗАРДАЛ БОЛ ХЭДЭН ИХ НАЯДААР БОЛНО ХУЛГАЙЧДАА Ч ХЯНАХ НЬ БАЙТУГАЙ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГААГ НЬ Ч МЭДЭХ АРГАГҮЙ БОЛНО.ОГТ БОЛОХГҮЙ ОЛООНИЙН НИШҮҮД ҮХСЭНЭЭ ХИЙЖ БАЙГААН ӨӨРСДӨӨ ЗУГААЛААД Л ХУУЛИЙН ТӨСЛӨӨ ХҮРТЭЛ ХҮНЭЭР ХӨЛС ӨГЧ ХИЙЛГЭЭД Л ДАВАРСАН ХУЛГАЙЧУУДЫГ ХАРИН Ч ТООГ НЬ ХАСМААР БАЙГАА ЮМ