Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь “Аж үйлдвэржилтийн сэргэлт” юм.
Зөвлөгөөний гол зорилго ч салбарын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, аж үйлдвэржилтийн сэргэлтэд чухал үүрэгтэй эрчим хүч, дэд бүтцийн нөөц боломж, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах зэрэг өргөн хүрээнд тодорхой шийдэл гаргахад чиглэж буй. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо, УУХҮЯ, Уул уурхайн үндэсний ассоциац, “Эрдэнэс Монгол" нэгдлээс хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнд дотоод, гадаадын 1000 орчим төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсын эдийн засагт жин дардаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх шийдлээ тодорхойлоход энэ удаагийн зөвлөгөөний гол ач холбогдол орших учраас тодорхой үр дүн, шийдэлд хүрэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар цар тахлын хүндрэлийг даван туулахад голлон анхаарч, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарлаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Дунд хугацааны бодлогын гол цөм болох “Боомтын сэргэлт”-д бүх анхаарлаа хандуулсан. Цар тахлын нөхцөл байдал ч үүнийг шаардсан. Олон жилийн турш шийдэж чадахгүй байсан хил холболтын цэгээ тохирч, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн гарцаа нэмэгдүүлэхэд чиглэсэн Гашуунсухайт, Зүүнбаян зэрэг төмөр замуудаа ашиглалтад оруулсан гээд олон чухал үр дүнд хүрсэн.
Төрийн үйлчилгээний цахим шилжилтэд Засгийн газар онцгой анхаарч, “Е mongolia 3.0” системд төрийн 80 гаруй байгууллагын 1000 орчим үйлчилгээг нэгтгээд байна. Үүнтэй адил “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна гэдгээ энэ үеэр Ерөнхий сайд албан ёсоор зарлав.
Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т, 74 мянган тонн ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгдэж, 36 сая тонн зэсийн нөөц, 250 сая орчим тонн нефтийн нөөц, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц, гурван сая тонн газрын ховор элементийн нөөц бүртгэгдэж, 22 сая тонн жоншоороо дэлхийн нөөцийн есөн хувийг эзэлдэг.
Энэ хэрээр Монгол Улсын экспортын 93, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 69 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг.
Түүхий эдийн экспорт давамгайлсан манай улсын хувьд экспортын үндсэн түүхий эд болох нүүрс, газрын тос, зэс, төмрийн хүдрийн боловсруулах үйлдвэр байгуулж, дэвшилтэт технологи, инновацад суурилсан нэмүү өртөг шингэсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нэн тэргүүний зорилт тавигдаж байгаа юм. Тэгэхээр олборлолтоос боловсруулалт руу шилжих үйл явцыг хурдасгах, эрх зүйн орчноо тодорхой болгох, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцөө бэлдэх зэрэгт голлон анхаарч, бодит ажил болгох шаардлагатайг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар онцолсон.
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, цаашдын хандлагыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зөвлөгөөнд оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд аж үйлдвэржилт, аялал жуулчлал гэсэн хоёр салбарт анхаарал хандуулах ёстой. Аж үйлдвэржилтийн салбарт хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх нь чухал гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [192.82.72.121] 2023-05-29 13:48:14
Ямарч улс орон эх орны үйлдвэргүйгээр хөгжинө гэж байдаггүй гэдгийг Монгол улсын жишээ тод харууллаа.Бид хэрэндээ хөнгөн хүнсний үйлдвэрээрээ өөрсдийгөө өмсөж зүүхээр болгоод байсан.Гэтэл да.Ганболд, мянгуужин Бямбасүрэн.Зи Энхболд нарын эх орноо хоролсон өмч хувьчлал ыг зориудаар гэмээр буруу хувьчилсанаар эдгээр үйлвэрүүд бүгд хаалгаа барьсан,үр дүнд Монгол орон 100% Хятадын хямд чанаргүй барааны зах болсон,үйлвэолэгч биш,хэрэглэгч болсон.Ийм алдаатай бодлого явуулж Монголыг сүйрэлд хүргэсэн эдгээр нөхдийг одоо шүүх цаг болсон юм биш үү?Монголын уруудах,өрөнд орох,гуйлга гуйж амьдрах бүх эх үүсвэр үүнээс үүдэлтэй ,юу үнэн энэ үнэн,тэгсэн энэ гэмт хэрэгтэнгүүд гавьяа байгуулсан юм шиг хэвлэл мэдээллэр өөрсдийгөө өмөөрч ард түмний тархийг угаахыг яана.
Irgen [194.12.36.220] 2023-05-27 23:59:50
Үе үеийн дарга сайд нар болон эрх мэдлэгтэй хурган дарга нар та нар одоо болиоч ээ над зээлийн сангуудаа ясан самарч хандгүй юм бэ? Ард түмний татварын мөнгийг хулгай хийж самарсаар байх уу? Оюун Эрдэнэ сайдаа? Тэлэвийзийн өмнө худлаа ярихаа боль наад нүүр чинь шир болцон байна Оюун эрдэнэ сайд аа
Зочин [150.129.143.241] 2023-05-27 20:43:44
Amjilt
Зочин [202.9.40.47] 2023-05-27 09:16:19
Бормт сайжруулаал импорт л дэмжиж хятад солонгос ажмлчдыг цалинжуулж бөйгаа нь тэр. Хилээ зөвхөн цэргээс бмш айлийн бараөнаас хамгаалөх жамтай
оюун [103.11.192.34] 2023-05-26 19:02:36
боомтын сэргэлт жирийн иргэд жижиг бизнэс эрхлэгч нарт боомтын үр дүн муу эрүүл аюулгүйн хяналт алдагдсан чанаргүй бүх бараа хятадууд орууладаг болсон
Үзэл сурталд үгүй гэж хэлье! [64.119.21.228] 2023-05-26 14:07:49
Сэргэлт эдийн засаг, тодорхой хэлбэл иргэдийн эдийн засгийн чадавхаар хэмжигдэж харагдах учиртай! Одоогоор Монгол Улсын иргэд хангалуун чинээлэг аж төрж, орлого чадавх нь нэмэгдээд байгаа зүйл тун хомс, бараг байхгүйтэй дүйж байна! Үзэл сугтал бидэнд хэрэггүй! Эдийн засгийн үр өгөөжийг хүртээхэд 30 жилийн гажуу тогтолцоо ямар ч хамаагүйг захын эдийн засагч хэлэх буй-за!!!...
зочин [202.9.40.16] 2023-05-26 13:55:37
амжилт
Доогий [192.82.83.46] 2023-05-26 13:51:00
Өгье гэвэл ганцаасаа гэгчээр хийе бүтээе гэвэл шийдэл олдоно доо амжилт хүсье ЕС даа