Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад харилцаагаар амьсгалсан долоо хоног
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орныхоо гадаад харилцаанд онцгой илүү анхаарал хандуулан ажиллаж байна. Тодруулбал Монгол Улсын гадаад харилцаа, дэлхий ертөнцтэй өргөн хүрээнд олон талаар хамтран ажиллах, дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн анхааралд өөрийн улсаа шинээр нээж ойлгуулах талаар шамдан ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй.
Монгол Улсын эдийн засаг, боловсрол шинжлэх ухаан, бизнес санхүү гээд бүх салбарт өөрчлөлт, тэлэлт гарч буй энэ цаг үед Ерөнхийлөгчийн энэ бодлого салбар бүрд тусгалаа олж байгааг хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санал санаачилгаар:
“НЭГ: Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Монгол улсдаа зохион байгуулж дэлхийн 70 орны 600 гаруй төлөөлөгч оролцлоо. Энгийнээр хэлбэл дэлхийн ажил хэрэгч хүмүүс буюу бизнес эрхлэгчид Монголчуудтай хамтран ажиллах. Монголын ААН, Хувь хүмүүстэй ажил хэрэг өрнүүлэх, хамтарсан хөрөнгө оруулалт бизнес хийх боломжийг эрж хайсан. Олж танилцсан чухал уулзалт гэж хэлж болно.
ХОЁР: Дэлхийн улс орнуудын Гадаад Хэргийн сайд нар Монгол улсад уулзав. Уулзалтад дэлхийн улс орнуудын Гадаад Хэргийн сайд нар Монгол улсад хуран чуулж “Уур амьсгалын өөрчлөлт”, “Хүнсний аюулгүй байдал”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр хуралдаж. Дэлхийн бүс нутаг бүрийн төлөөлөл, тухайлбал Буркина Фасо, Индонез, Лихтенштайн, Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд, Австрали, Мозамбикийн Жендерийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд болон НҮБ, олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид биечлэн, 10 гаруй улсын Гадаад хэргийн сайд цахимаар оролцсон юм.
ГУРАВ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав. ЕАБХАБ-ын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ялангуяа Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ЕАБХАБ дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.
ДӨРӨВ: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок бараалхаж 2024 онд тохиох Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг өргөн хүрээнд тэмдэглэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч, бүх талын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
ТАВ: БНФУ, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад болон Европын хэргийн сайд К.Колонна бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч нарын уул уурхай, эрчим хүч, газрын ховор элемент, үндэсний хиймэл дагуул, боловсрол, соёл, онцгой байдал, байгаль орчин, хүнсний хангамж, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллахаар харилцан тохиролцсон асуудлыг хэрэгжүүлэхийн ажлуудаа шуурхайлах.
ЗУРГАА: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди-г хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Индонез Улс нь Монгол Улсыг чухал түнш гэж үздэгийг тэмдэглэж, Элчин сайдын яамаа нээхээр болсон нь хоёр улсын төдийгүй АСЕАН-ы гишүүн орнуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэдгийг онцлов.
ДОЛОО: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима бараалхав. Монгол Улс нь олон улсын тавцанд тэнцвэртэй байдал бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэв.
Мөн далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр манлайлж, идэвхтэй ажиллаж буйг өндрөөр үнэлдгээ хэлээд, НҮБ дэмжлэг, туслалцаа үзүүлж бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг долоо хоногийн Гадаад Харилцааны ажил хэрэг ийн өнгөрч байна. Хөрш олонтой харилцаа найрсаг байх тусам аливаа улс гэрийн ахиц дэвшил, хөгжил цэцэглэлт хурдацтай явдаг нь дэлхийн жишиг. Дэлхийн түүхэнд "Алтан аргамж" буюу гадаад харилцаа, дипломат ёс, хамтын ажиллагааг түүчээлж явсан дээдсийн үе эргэн ирж байна.
Ертөнцийн олон улстай нөхөрлөлөө бэхжүүлж, олон тулгуурт гадаад бодлого, хамтран хөгжих зорилт эхнээсээ Монгол Улсад өгөөжөө өгч эхлээд буйг хил боомтыг тэлэлт, зам харилцаа, аялал жуулчлал, нефтийн үйлдвэр, усан цахилгаан станцын явц, уул уурхайн орлого зэргээс бэлхэн харж болно. Монголчууд алтан аргамжаа тэлж, ертөнцийн улсуудтай ярилцаж, нөхөрлөж, харилцан ашигтай хамтарч чаддаг болж ээ.
О.Түвшиндэмбэрэл
Сэтгэгдэл