Х.МӨНХ-ЭРДЭНЭ: ЭРХЭЭ ХАСУУЛСАН ЖОЛООЧ НАРЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ КАМЕРААР ХЯЗГААРЛАВАЛ ЗАМЫН ТҮГЖРЭЛ ДӨРВӨН ХУВИАР БУУРНА

Aдмин / Хууль

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Эрхээ хасуулсан болон өндөр торгуультай жолооч замын хөдөлгөөнд сул чөлөөтэй оролцох юм. ТЦА-наас үүнд ямар хяналт, шалгалт тавьж ажиллаж байна вэ?

-Тээврийн хэрэгслийг хянан шалгах журам бий. Энэ журмын хүрээнд илтэд зөрчилтэй тээврийн хэрэгслийг зогсоож шалгадаг. Явж байгаа тээврийн хэрэгслийг хараад л шууд энэ жолоочийн эрх нь дууссан байна, энэ тээврийн хэрэгсэл өндөр торгуультай байна гэх байдлаар таних боломжгүй. Хөдөлгөөн, зохицуулж байгаа хэсэг бүлэг алба хаагч бий, хяналт шалгалт хийж буй хэсэг алба хаагч бий. Хяналт шалгалтад ажиллаж байгаа алба хаагчид аль болох бүх л тээврийн хэрэгслийг зогсоогоод жолооч нь зөрчилтэй бол шалгаад арга хэмжээ авдаг. Энд нэг зүйлийг онцлоход өндөр торгуультай байлаа гээд тухайн жолоочид арга хэмжээ авах боломжгүй. Тийм эрх зүйн зохицуулалт байхгүй.

-Дөрвөн сая төгрөгийн торгуультай тээврийн хэрэгсэл л замын хөдөлгөөнд оролцож түгжрэлд нэмэр болоод явж байна л даа. Торгуулиа барагдуулах хөшүүрэг нь юу вэ?

-Төрийн бусад үйлчилгээ авахад торгуулиа барагдуулсан байхыг шаарддаг. Жишээ нь оношилгоонд орох, тээврийн хэрэгслээ бусдад борлуулах, жолооны үнэмлэх шинээр захиалах гэх мэт тохиолдлуудад торгуулиа бүрэн төлсөн байж төрийн үйлчилгээ авдаг. Ийм механизмаар торгуулийн асуудлыг шийддэг. Харин оношилгоонд ороогүй болон жолоодох эрх нь дуусгавар болсон жолоочийг алба хаагч шалгаж зогсоогоод зөрчил илэрсэн бол холбогдол хуулийн дагуу арга хэмжээ авна.

-Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрхээ хасуулсан этгээд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7-ын 1-д заасны дагуу 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Энэ нь дотроо хоёр төрөл. Жолооч хэрнээ эрхээ хасуулсан жолоочийг бол торгоод явуулдаг. Харин огт жолооч биш хүмүүс тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох нь бий. Энэ тохиолдолд 200 мянган төгрөгөөр торгоод тээврийн хэрэгслийг журмын хашаанд шилжүүлнэ. Тээврийн хэрэгслийг нь жолоодох эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.

Ер нь жилд хэдэн жолооч эрхээ хасуулдаг юм бэ. Эрхээ хасуулсан ч замын хөдөлгөөнд оролцоод явах тохиолдол түгээмэл байх юм. Үүнийг зохицуулах ямар боломж байна вэ?

-Жилийн хугацаанд 60 мянган жолооч эрхээ хасуулдаг гэх тоон мэдээлэл бий. Ойролцоогоор 60 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход түвэгтэй болж байгаа юм. Энэ нь Улаанбаатарт хөдөлгөөнд оролцож байгаа нийт жолоочийн дөрвөн хувь нь гэсэн үг. Эрхээ хасуулсан этгээд жолооны ард суухгүй бол замын хөдөлгөөний ачаалал дөрвөн хувиар буурах боломжтой. 25 жолооч тутмын нэг нь хөдөлгөөнд оролцохгүй байна л гэх ойлголт. Эрхээ хасуулсан жолооч замын хөдөлгөөнд оролцох боломжийг хязгаарлах бүрэн боломж бий. Үүнийг одоогоор хэрэгжүүлж амжаагүй л байна.

-Танд ямар шийдэл байна вэ?

-Шведийн туршлагыг судлаад үзэхэд эрхээ хасуулсан этгээдийн тээврийн хэрэгсэл гурван жилийн хугацаанд замын камерийн хар хайрцагт бүртгэгддэг. Жишээ татаад хэлье дээ. Би өөрийн эзэмшлийн 1018 дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож яваад дүрэм зөрчиж эрхээ хасуулахад миний дугаар шууд хар хайрцагт бүртгэгдэнэ. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд миний тээврийн хэрэгслийг хэн нэгэн унаж замын хөдөлгөөнд оролцоход цагдаа нарт шууд мэдээлэл очдог. Ингээд хамгийн ойрыг цагдаа шалгана. Эрхээ хасуулсан этгээд замын хөдөлгөөнд оролцож явах өндөр магадлалтай учраас шалгаж байгаа нь энэ шүү дээ. Таамгаар зогсоох биш дохиолол ирсэн тээврийн хэрэгслийг л шалгаад явах боломжтой. Ингэснээр эрхээ хасуулсан хүний тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход их төвөгтэй болж ирдэг. Эрхээ хасуулахаас илүү тээврийн хэрэгслээ хар жагсаалтад оруулахаас айдаг.

-Гол үр дүн нь юу байх вэ?

-Үүний үр дүнд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил бараг бүртгэгдэхээ больсон. Энэ сайн туршлагыг манайд нэвтрүүлбэл эрхээ хасуулсан жолоочид хөдөлгөөнд оролцохгүй байх ач холбогдолтой.

-Эрхээ хасуулсан этгээдийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоход их төвөгтэй нөхцөл байдал бий болох нь?

-Тийм. Хар хайрцагт бүртгэгдсэн учраас таарсан цагдаа бүр тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгана гэсэн үг. Эрхээ хасуулсан этгээд жолоодоод явж байвал 200000 төгрөгөөр торгоно. Нэг бол журмын хашаа руу тээврийн хэрэгслийг нь шилжүүлнэ. Тээврийн хэрэгслийг нь байн байн цагдаа зогсоогоод байхад хар хайрцагт оруулахаас болгоомжилж эхэлнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоо болино гэсэн үг л дээ. Манайд согтуу жолоочтой холбоотойгоор жилд л 120 хүн амь насаа алддаг тоон мэдээлэл бий. Энэ бол сүүлийн 10 жилийн хугацаанд дахь үзүүлэлт.

-Манайд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж та харж байна уу?

-Нийслэлд дугаар уншдаг камерыг хэд хэдэн газарт суулгасан байгаа. Уулзварууд, нэгдүгээр эгнээ, Улаанбаатар хотоос орох гарах товчоодод суулгасан. Түүнчлэн төлбөртэй зогсоолуудад ч тээврийн хэрэгслийн дугаар унших төхөөрөмжүүд суурилуулсан байдаг. Зохион байгуулалтын арга хэмжээ авахад л эрхээ хасуулсан этгээд замын хөдөлгөөнд оролцоход шууд илрүүлэх боломж бүрэн бий

О.Дашням

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Zochin [202.21.108.1] 2023-08-23 12:50:28

Zuv zuv. Yamar tsag ued amidarch baigaagaa oilgoj, hugjih heregtei. Oorkuud uhaarch dagaj chadahgui bol zailtsgaa.

зочин [202.126.89.41] 2023-08-16 10:10:07

ЭРХЭЭ ХАСУУЛСАН ГЭСЭН ПАЙЗТАЙ ЯВАХ ЮМ УУ

Зочин [202.126.88.183] 2023-08-15 12:18:41

Торгууулиа төлдөггүй машинуудыг зүгээр л ачаад журмын хашаанд өдрийн төлбөр алдангитай хийчих л дээ. Өдрөөс өдөрт мөнгө нь нэмэгдээд хурдан төлнө биздээ. Оркуудыг хэдий удаан хугацаанд эрхлүүлэх гэсэн юм бэ. Эрхээ хасуулаад жолоо барьсан бол ямарч өчиггүй 3 жил хорих хууль батал. Тэгээд л маш амархан шийдэх асуудал ш дээ.

Зочин [192.82.84.74] 2023-08-15 19:00:55

Битгий солиор!’!

зочин [66.181.190.109] 2023-08-15 11:34:43

Нэг жилд 60000 жолооч юунаас болж эрхээ хасуулж байна урьдчилан судалж ажил зохиох. 10 жилд 600000 жолооч эрхээ хасуулаад түгжрэлгүй болно гэж тооцсон юм байх даа

Зочин [192.82.84.74] 2023-08-15 19:02:12

Яг үнэн.

Зочин [66.181.191.17] 2023-08-15 11:59:56

эрхээ хасуулах нь хувь хүний л дадал,зуршил,ёс зүй болохоос 60000г хасах тухай яриагүй байх л даа

зочин [66.181.190.109] 2023-08-15 11:22:41

Машинийг нь өөр хүн барьж болно.торгуультай хүн төлчихнө юун 4 хувь түгжрэл багасна гэж тэнэг бодлого бэ. Тэр машинууд зогсоод байна гэж яаж бодов. Ахархан ухаантай дарганцарууд мөнгө олж болох байх. Ойлгомжтой гаргалаа байна.

зочин [202.9.41.15] 2023-08-15 11:08:40

зөвөө зөв сагсуу жолооч нарыг болгоод өг

Иргэн [192.82.67.28] 2023-08-15 10:40:08

Айраг уусан, зүрхний долоогоны ханд гэх мэтийг уусан хүмүүсийн эрхийг хассан тохиолдол хүртэл байна шүү дээ. Дөнгөж 0.26 тай үлээгдсэн хүний эрхийг хасчихдаг.Ядаж тэр үлээлтийнхээ хэмжээг 0.30 болгооч.Зун намрын цагт жаахан ч гэсэн айраг уумаар байна шүү дээ.Ямар согттолоо ууж, алиа марзан болж, амьтан хүн алъя гэж байгаа биш.Тэгээд ч 0.30 дотор анхны удаа бол 400000 аар нь торгож боно шүү дээ.Хүнд 2 давхар шийтгэл оногдуулах ёсгүй шүү. Эрхийг 1 жилээр хасна.Монгол шиг иргэдээ татвар Торгуулиар шулж байдаг улс байхгүй шүү.Тэрийгээ бахархалтайгаар торгуулаар тэдэн төгрөг оллоо гэж ичих ч үгүй зарлана

Зочин [202.9.46.174] 2023-08-15 10:39:10

Торгуультай машинуудыг явуулахгүй бай тэгээд хөдөлгөөн багасна

Ха ха [202.70.43.200] 2023-08-15 10:38:01

Эргүү новш вэ!!!! Өөр шийдэл олж чадахгүй л дээ мунхаг амьтан

зочин [202.9.46.125] 2023-08-15 10:19:37

тээврийн хэрэгсэл бүртгэж болох байх гэхдээ гэр бүлийн гишүүн нь жолооны эрхтэй эрхээ хасуулаагүй нь унаж хөдөлгөөнд оролцвол бас бодолцож үзэх хэрэгтэй байх.Эрхээ хасуулчаад унаад явах нь бас цөөн л байх

Зочин [192.82.84.74] 2023-08-15 19:17:34

Эрх хасаж, торгохыг л урьтал болгоод байгаа болохоос биш, маш бага согтолттой гарсан ч юм уу хүмүүсийг эхний удаад арай өндархөн торгоод эрхийг нь хасахгүй байж болно шүү дээ. Тэгвэл мөнгө нь улсын дансанд орох нь ашигтай шүү.Эрхээ хасуулчихаад баригдталаа нууцаар явж л таарна шүү дээ. Тийм болохоор өндөр торгууль төлсөн хүн чинь дахиж архи ууж машин барихыг аль болох хүсэхгүй шүү.Гол нь эдийн засгийн хөшүүрэг шүү.Согтолтын зэргээс нь хамаарч торгуулийг нь тогтоо.Дөнгөж нэг хоёр айраг уусан хүн, шал согтолттой хүн 2 адил шийтгэлтэй байна гэж юу байсан юм.Зун цагт олддог ганц хоёр аяга айраг олдвол уумаар байна шпээ.Би аваад явъя гээд байлтай биш!!’Тэр үлээлгээд байгаа юм нь үнэн заадаг юм болов уу паа. Дор хаяж 0.30-0.35 болгоход болно шүү. Согтолтын хэмжээнд нь тохируулж торгуулийг нь тогтоо!Зарим нь архины төрлийн юм огт уугаагүй байж хэлмэгдсэн тохиолдол ч байна!!’Гэхдээ архи уусан хүнийг өмөөрөөгүй шүү


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.