Японы хүн амын 10 хувийг 80-аас дээш насныхан эзэлж байна

Aдмин / Гадаад мэдээ

Японы түүхэнд анх удаа 10 хүн тутмын нэг нь буюу хүн амын 10 хувийг 80 ба түүнээс дээш насныхан эзлэх болжээ. Түүнчлэн 125 сая хүн амын 29.1 хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байна.

Япон бол төрөлтийн түвшин хамгийн доогуурт тооцогддог орнуудын нэг бөгөөд хүн амын хөгшрөлтийн асуудалтай байнга тулгарсаар ирсэн юм. Тус улс 65 ба түүнээс дээш насныхны нийт хүн амд эзлэх үзүүлэлтээр "хамгийн хөгшин улс" болсныг НҮБ-ын мэдээлэл харууллаа. Японы дараа Итали /24.5%/, Финланд /23.6%/ бичигдэж байна.

2040 он гэхэд Японд 65 ба түүнээс дээш насныхан хүн амын 34.8 хувийг эзлэх төлөвтэй байна гэж Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэн тооцоолжээ. Тус улсад ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин хөгжингүй орнуудын дотор хамгийн өндөрт тооцогддог бөгөөд 65 ба түүнээс дээш насныхан нийт ажиллах хүчний 13 гаруй хувийг бүрдүүлж байна. Гэвч эл байдал нь нийгмийн хамгааллын зардалтай холбоотой дарамтыг хөнгөвчлөхөд төдийлөн тус нэмэр болдоггүй ажээ. Нийгмийн хамгааллын зардал нэмэгдэж байгаатай холбогдуулан Япон улс ирэх санхүүгийн жилд түүхэндээ хамгийн их хэмжээний төсөв баталжээ. Амьжиргааны өртөг нэмэгдэж, ажлын цаг уртсаж байгаа энэ үед төрөлтийг нэмэгдүүлэх оролдлого төдийлөн үр дүнд хүрээгүй байна.

Төрөлтийн түвшин олон оронд, түүний дотор Японы хөрш орнуудад ч саарч байгаа боловч тус улс энэ асуудал илүү хурцаар тавигдаж байна. Тус улсад өнгөрсөн онд 800 мянга хүрэхгүй хүүхэд төрсөн нь19 дүгээр зуунаас хойших хамгийн доогуур үзүүлэлт болжээ. Гэтэл 1970-аад оны үед жилд хоёр сая гаруй хүүхэд төрж байв.

Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайд Кишида Фүмио төрөлт буурч байгаагаас шалтгаалан улс орон нь нийгмийн хувьд оршин тогтнох боломжгүй болохын ирмэг дээр ирээд байна хэмээн мэдэгдэж байлаа. Гэсэн хэдий ч асуудлыг шийдэхийн тулд цагаач ажилчдыг хүлээн авах нь зүйтэй эсэхэд эрх баригчид эргэлзсэн хэвээр байна.

Азийн бусад орнууд ч мөн адил хүн ам зүйн сорилтуудтай тулгарчээ. Өнгөрсөн онд Хятадын хүн ам 1961 оноос хойш анх удаа буурсан бол Өмнөд Солонгост төрөлтийн түвшин дэлхийд хамгийн доогуур хэмжээнд хүртлээ багасчээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

зочин [202.9.46.129] 2023-09-20 07:32:08

монголд хаал бол хүүхэд залуус бужигнасан залуу залуучуудын орон гэдэг нь хархад л илт байна харин боловсрол эрүүл мэнд энэ улсад хамгийн дампуу салбар болсон нь харваас илт байна азийн орнууд яаж олон хүүхэдтэй болох талаар толгойны өвчин болоод байхад энэ улсад багш сувилагч ийн нийгмийн асуудлыг огт мартсан мэдсэн ч мэдээгүй мэт байх нь харамсалтай бүр олигархууд энэ салбарыг удирдадаг нь харамсалтай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.