НҮҮРСНИЙ СОНСГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН ӨНЦӨГ ЮУ БАЙВ?

Aдмин / Улстөр

44 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн асуудлыг баримтаар шинжлэн судлах нийтийн сонсгол үргэлжилсээр. Эрх баригч намын шинэхэн хууль зүйн сайдын улс төржилт ч мартагдсангүй. Ардчилсан намынхныг нүүрсний мафийн гол толгойлогчид мэтээр нийгэмд ойлгуулахаар чармайх нь харганы унгас түүж ноос савахын үлгэр болж байх шиг. Зарим нэг явцуу бүлэглэлийн хууль бус явдлыг ил болгох нь зөв. Монгол Улсын төсөв, аюулгүй байдлыг хохироосон эл хурцадмал асуудлыг зөвхөн баримтын мөрөөр хэлэлцэхгүйгээр сонгуулийн өмнөх суртал ухуулгын хэрэгсэл төдий болгож орхих нь нуухыг авах гээд нүдээ сохолсонтой агаар нэг.

“Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Эрдэнэставантолгойд эзэн суухаар санаархаж эсэргүүцсэн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь дарамтлан шоронд хорьсон” гэх асуудлыг нарийвчлан шалгаж тогтоон буруутай этгээдүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх нь ч зүй. Гэхдээ нийгмийн сүлжээн дэх зориудын зохион байгуулалттай ухуулгын шинжтэй явуулгуудыг ажиглаваас хулгай, худал болгоныг Ардчилсан нам руу бухаад өөрсдөө хар утаан дотроос өндөг шиг цагаан өөгүй цэвэрхэн болж харагдах гэсэн дэндүү хошин хэрэг болох юм.

Далимаар нь хувийн жижиг хонзонгоо үл далдлах этгээдүүд үнэн худлаа нь мэдэгдэхгүйгээр УИХ-ын гишүүний нэр төрөө ч умартан бусдыг баримтгүй гүтгэх оролдлого ч харагдаж байна.

ЭТТ-н захирал асан Ганхуягийг хордуулсан ба уг сонсголд оруулахгүй байгаа гэх мэдээлэл нь цаагуураа хардлага төрүүлэхээс өөр аргагүй юм. Түрүүлж дугарсан хөхөөний ам хөлдөнө хэмээн нэр бүхий түшээд сануулам өнцөг байр сууриуд харагдана.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.225] 2023-12-09 22:50:08

Нүүрсний сонсгол хийж байгаа нь маш зөв. Энэ эсрэг бичээд байгаа хүн нүүрсчидтэй холбоотой нөхөр мөн.

Зочин [103.11.192.46] 2023-12-08 09:11:11

Ямар ч байдлаар энэ нөхөр ингэж хэлсэн байж болно. Ямар нэг тохироотой ч ингэж хэлүүлсэн байж болно. Уг нь эхлээд өөрсдийн намын ил болсон нөхдүүдээ шүүгээд, зохих ёсны ял шийтгэлийг нь өгөөд түүнийхээ дараа АН-н нөхдүүд рүү орсон бол үнэн гэж итгэх байлаа. Одоо бол зүгээр л сонгуулийн шоу гэдэг нь ил болж байна ш т. Тэнэг малнууд нь итгэх л байх. Гэхдээ ихэнхи хүмүүс итгэхгүй ээ Энхбаяраа.

Зочих [202.126.89.225] 2023-12-08 01:13:58

АН ЫНХАН. МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧУУД БИЗДЭЭ МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛСЭН ОРООЛОНГУУД БОЛ АН-ЫНХАН ШҮҮ ЯАНАА Ч ЗУГТАХ ГАЗАРГҮЙ ҮНЭН ШҮҮ

Зочин [124.158.69.9] 2023-12-07 18:33:05

хулгайч нь үнэн биздээ АН хан.

Зочин [103.10.23.120] 2023-12-07 17:34:11

Тэнэгтэж өгч байна. Элбэгдоржоос өө хайгаад та нар олохгүй за МАНгаруудаа.

Зочин [103.57.93.97] 2023-12-08 09:14:48

tarvagaa

Зочин [124.158.69.9] 2023-12-07 18:33:29

тарвагаа өөрөө бичээд байгаарай

Зочин [66.181.185.71] 2023-12-07 14:24:43

Элбэгдоржийн албан тушаалаа ашиглаж үйлдсэн хууль бус үйлдэл үүгээр дуусахгүй. Хуулиар Ерөнхийлөгчид олгосон эрх мэдлийн хүрээнд бус үйлдлүүд тул албан тушаалын гэмт хэрэг гэж үзэх боломжгүй гэдгийг хүртэл тооцоолсон маш нарийн зохион байгуулалттай бусдын гараар үйлдүүлсэн гэмт хэргүүд хийсэн хүн юм. Монголын хууль, АТГ, прокурор, шүүх энэ хүний гэмт хэргийг илрүүлж, гэм бурууг үүрүүлсэн цагт авилга, дээрэм буурлаа гэж дүгнэж болох байх. Түүнээс өөр юу ч яриад хэрэггүй.

Зочин [59.153.113.88] 2023-12-07 14:14:33

ДОРЛИГЖАВ БОЛ УЛААНДАА ГАРСАН ХУЛГАЙЧ ШҮҮДЭЭ. ТЭР ХИРЭЭРЭЭ ӨӨРӨӨ ҮР ХҮҮХДИЙНХЭЭ МУУГ ҮЗЭЖ ӨӨРӨӨ ЦАТГАЛАН ЯВАА ХӨГЦ. ҮРИЙНХЭЭ АМИАР АМЬДРАГЧ ЭНЭ АМЬТАН ОРЧЛОНГООС ЖАНГАА ХҮРТСЭЭР БАЙХ БОЛНО.

зочин [202.179.26.0] 2023-12-07 12:35:51

Бодит байдлыг хэлэхээр улс төржүүлж ойлгосон нь энэ нийтлэлийг бичигч чи болон чамд захиалга өгөгч нар байна. Элбэгдорж гэдэг дээрэмчин албан тушаалаа ашиглаж өхүнийг дарамталж, ял тулгаж байсныг чи яагаад дурдахгүй байгаан. Хүний эрх эрх чөлөөг боомилж албан тушаалаа ашиглаж дарамтаалсныг ярихад хүний эрх хамаагүй Элбэгдоржийг хамгаалах л чухал уу.

Зочин [66.181.190.70] 2023-12-07 12:07:11

Хэдэн арван наяд төгрөг аймаар их сонсогдож байна. Хүмүүс халамжийнхаа 440 мянган төгрөгөөр амьдрах гээд ядаж байна.

зочин [202.9.40.119] 2023-12-07 11:23:18

ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ГЭЖ АРД ОЛНООР ХАРААЛГАГЧ АДГИЙН ХӨГЦӨРСӨН ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ШҮҮ, ЯЛЛА ГЭЖ АРД ТҮМЭН ШААРДСААР УДЛАА. БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА ТЭР ХУЛГАЙЧИЙГ НАМ ДАРАЛГҮЙ ДҮЛЭГНЭСЭЭР БАЙГААД ДУУССАН, ОДООГИЙН ЭРХ БАРИГЧ АРАЙ ЗҮРХ ЗОРИГТОЙ ТУУШТАЙ ЯМАРЧ БАЙСАН АВЛГИГАЛТАЙ ТЭМЦЭХ ХҮСЭЛ ЗОРИГТОЙ ХАРЬЦАНГУЙ ЗАЛУУ ХҮМҮҮС МОНГОЛД НҮҮРЛЭСЭН ТЭР ХОРТ ХАВДРЫГ ЯМАРЧ БОЛ ТАЙРЧ ХАЯХ БАЙХОО

Зочин [103.57.93.54] 2023-12-07 10:38:36

hvzvvgvi hvn dorligjav 2 iig shalgaach.gazar zardag ajil olon jiliin umnuus yarigdaj irsen ch ene 2 heregsehgvi bolgoj irsen shvv.

irgen [202.9.40.195] 2023-12-07 10:35:48

Xuzuugui xunii gai ix ee


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.