“Насны хишиг” авч байсан ахмадууд шинээр хүсэлт гаргах шаардлагагүй

Aдмин / Нийгэм

“Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хүлээн авч байна. Тодруулбал, 1958 оны долоодугаар сарын 16-наас 1959 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хооронд төрсөн ахмад настнууд 2024 оны хоёрдугаар сарын 9-нөөс өмнө “Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Ehalamj.mn сайтаар болон хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан гаргана.

“Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах иргэн иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа мэдэж байх шаардлагатай.

Бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж “Насны хишиг” авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм байна. Мөн “Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах иргэний дансны дугаарыг мэдэж байх хэрэгтэй.

Өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадууд шинээр хүсэлт гаргах шаардлагагүй аж.


Сэтгэгдэл

Нарантуяа [66.181.183.176] 2024-01-22 18:51:44

НАСНЫ ХИШИГ ГЭЖ ХӨГИЙН ХЭДЭН ТӨГРӨГ УЛНЫ,НАСТАНГУУДАД ӨГӨХ ЮМ ДЭЭР НЬ БАС ХУВЬЦАА ЭНЭ 76 АРАЙ АРАЙ ХУРДХАН ТАРААСАЙ БИЛЭЭ

Зочин [103.212.119.160] 2024-01-23 14:15:00

Өгч байгаа нь сайхан байдаг юмаа! Чамлахаар чанга атгаад, "Төрийн минь буян!" гээд залбираад хүртчихдэг юм. Монголчуудын зарим нь яасан муухай хуншгүй болоовдээ!

Зочин [103.212.119.70] 2024-01-22 13:57:37

НАСНЫ ХИШИГ НЭГНЭЭЭ НОХОЙН БААС, УГААДАС ДОЛООР ТӨДИЙ. 50 МЯНГАН ТӨГРӨГ= 14 ДОЛЛАР ХА ХА

Зочин [91.231.66.248] 2024-01-22 14:56:56

70 наст хэд огно

Зочин [89.223.115.190] 2024-01-21 14:18:29

Хишиг нэртэй сайхан үүнийг санаачилсан хүн биднийг энэ мөнгөнд гүйж явааг хараад ёстой элэгнь хөшдөг байх инээжл байг аав ээжгүй хурлиз аав ээж хишиг авч гэж их хуралд сууж буй үрнь юу боддог бол насараа зүтгэж хишиг нэртэй 50 төгрөг за за дүүрч би нүүрснээс олж байн болоо гэдэг байх хишгээ өсгөх хэрэгтэй нүүрсчидээ

Зочин [202.21.107.92] 2024-01-21 12:09:07

1959 оны 9 сард төрсөн бол яах юм.

Иргэн [59.153.115.38] 2024-01-21 22:08:35

25 оны 2 сараас авч эхлэх юм бна шүү Насны хишиг төрсөн сараар тооцдог юм бна лээ

ЗОЧИН [202.126.90.84] 2024-01-21 09:21:18

НАСНЫ ХИШГИЙГ ЖИЛД ХЭДЭН УДАА ОЛГОДОГ ВЭ???

Зочин [103.212.119.160] 2024-01-23 14:17:05

Хоёр удаа Цагаан сарын болон, наадмын өмнө өгдөг шиг санагдаж байна.

Зочин [59.153.115.38] 2024-01-21 22:09:05

2 удаа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.