Нийгмийн эрүүл мэндийг дэмжих өдөрлөг өнөөдөр төв талбайд болно

Aдмин / Нийгэм

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, лавлагаа шатлалын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” өдөрлөгийг 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбайд 09-15 цагт зохион байгуулна.

Иргэд хүрэлцэн ирснээр биометрик биеийн хэмжилт, түргэвчилсэн сорил хийлгэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, эрүүл амьдралын жор авах, эрүүл орчныг хэрхэн бүрдүүлэх арга аргачлал, эрүүл зан үйлд суралцах, хөдөлгөөний дутлаас сэргийлэх Түмэн дасгалыг хамтран хийх зэрэг үйл ажиллагаанд хамрагдах болно.

"НИЙТЭЭРЭЭ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖЬЕ"

Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход төрөөс онцгой анхаарч, “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай” анхдагч хуулийг УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн чуулганаар баталж өгсөн бөгөөд хуулийн хэрэгжилтийг 4 дүгээр сарын 1-нээс бүх нийтээр дагаж мөрдөж байна.

Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болгох зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд Эрүүл мэндийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнөөр 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан.

Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл хэрэгт албан байгууллага, аж ахуйн нэгж болгон оролцох үүрэгтэй бөгөөд үүнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нээлттэй ил тод байх бөгөөд түүнд олон нийтийн оролцоог хангах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгаж, хүн амын эрүүл мэндийн байдлыг судлах тандах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, үнэлэх, хянах, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг хангах чиглэлээр тус бүр үзүүлнэ.

Иргэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах, эрт илрүүлэгт хамрагдах, мэргэжлийн байгууллага, албан тушаалтанд хандах, олон нийтийн хяналт тавихад оролцох эрхтэй бөгөөд иргэд нь эрүүл мэндийн боловсрол эзэмших, гэр бүл, хамт олны дунд эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгоход нөлөөлөх, судалгаанд шаардлагатай үнэн, зөв мэдээлэл өгөх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох үүрэгтэй.

Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө, мэдээлэл авах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх, ажилтнаа эрт илрүүлэг болон өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжоор хангах, дархлаажуулалтад хамруулах арга хэмжээг авах үүрэгтэй.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нээлттэй ил тод байх бөгөөд түүнд олон нийтийн оролцоог хангах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна.

Эх сурвалж: НЭМГ


Сэтгэгдэл

иргэн [59.153.112.240] 2024-05-22 10:52:39

Мөн цагаа олвоо !!!!!!зүгээр эмнэлэгтээ Тус бүртээ чанартай үйлчилгээ үзүүлчих гадаа шоронд Тэгэгтээч !!!согужлиар солиорохоо бас бль!!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.