Д.Амгалан: Мөнгө, санхүүгийн харилцаа бэлэн мөнгөөр хийгдэх тусмаа л асуудал дагуулна

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч, “Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн”-ийн захирал Д.Амгалантай ярилцлаа.


-Юун түрүүнд танаас мөнгө гэж юу болох, эдийн засагт ямар үүрэгтэй талаар асууя?

-Мөнгө гэдгийг нийтлэг байдлаар томьёолбол түгээмэл, тэнцвэрт харилцааны илэрхийлэл. Одоогийн өнцгөөс харвал хүн төрөлхтний нийгмийн тогтвортой байдал, хувь хүний эрх чөлөөний дэнс юм уу даа. Мөнгөний мөн чанар нь түүний үүргээр илэрхийлэгддэг. Энэ нь арилжааны үүрэг, хадгаламж, хуримтлалын үүрэг, өртгийн хэмжүүрийн үүрэг гүйцэтгэдэгт оршдог. Өнөөдрийн байдлаар бидний хэрэглэж буй мөнгө нь эд бараа мөнгө, бэлэн мөнгө, бэлэн бус гэсэн хэлбэртэй байна. Нийт эдийн засаг дахь мөнгөний хэмжээ /мөнгөний нийлүүлэлт/ эдийн засгийн субьектүүдэд шаардлагатай байгаа мөнгөний хэмжээ /мөнгөний эрэлт/ хоёрыг хэрхэн шүтэлцүүлэх нь мөнгөний бодлогын эдийн засгийн нөлөөлөл юм.

-Сүүлийн үед олон нийтийн дунд бэлэн мөнгө бол хаан гэсэн агуулгатай зүйл мэдээлэл мэр сэр гарч байна. Ер нь бэлэн, бэлэн бус мөнгөний онцлогийн талаар та ярихгүй юу?

-Бэлэн мөнгө хаан болох хэмжээнд шүтэгдэх нь мөнгөнд бишрэх үзэл хэрээс хэтэрсний илэрхийлэл. Энэ үзэл бол гажуудал. Мөнгө, санхүүгийн харилцаа бэлэн мөнгөөр хийгдэх тусмаа л асуудал дагуулна.

Харин бэлэн бус байх тусмаа хяналттай шилэн байх болно. Улс орны нийгэм, эдийн засгийн хөнжлийг, аж ахуйн байгууллагын үйл ажиллагааг, ард иргэдийн аж амьдралыг өөд татах хөгжлийн зөв бодлого, хөшүүргийн нэг бол мөнгө санхүүгийн харилцаа, тогтолцооны төлөвшил, ил тод, хүртээмжтэй байдлаас шууд хамааралтай.

Өнөөдөр дэлхийн улс орнууд аливаа гүйлгээ арилжаанд бэлэн мөнгө хүлээн авахыг эрс багасгасан. Мөн цар тахал нь бэлэн мөнгөгүй нийгэмд шилжих шилжилтийг түргэтгэх бас нэг нэмэлт хөшүүрэг болсон. Уг агуулга нь бэлэн мөнгөгүй нийгэм мөнгө угаах үйл ажиллагааг буюу санхүүгийн гэмт хэргийн саармагжуулах, бууруулах, эдийн засгийн харилцааг эрүүлжүүлэх суурь хөшүүрэг байх болно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгөний харилцаа нь санхүүгийн гэмт хэрэгт үзүүлэх нөлөө ихтэй байдаг гэсэн үг. Тухайлбал, хээл хахууль, татвараас зайлсхийх, мөнгө угаах, мөнгө хуурамчаар үйлдэх, авлига, терроризмын санхүүжилт зэрэг хууль бус мөнгөний гүйлгээ бэлэн мөнгөөр хийгддэг.

Дэлхийн улс орнуудын засгийн газрууд эдгээр гэмт хэргүүдийг багасгахад анхаарч бэлэн мөнгөгүй нийгмийн үзэл санааг дэмжиж ирсэн. Тиймээс бид ч тодорхойгүй халдварт өвчлөл, цар тахлын эрсдэлээс сэргийлэхэд контактгүй харилцааг дэмжих, эрүүл ахуйн шаардлага чухал гэдэг өнцгөөс, бизнесийн онлайн моделд шилжихэд өртөг зардал хэмнэх өнцгөөс ч гэсэн, санхүүгийн хяналтыг бий болгоход, мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэхэд, улам бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, онлайн зах зээл хангахад дижитал хэлбэрт шилжиж, бэлэн мөнгөгүй нийгмийг цогцлоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бэлэн бус мөнгөөр гүйлгээ хийх нь илүү хурдан бөгөөд тохиромжтой байдаг төдийгүй гэмт хэргийн гаралтыг бууруулахад түлхэц болно. Шалтгаан нь дижитал гүйлгээний хяналт, ил тод байдал нь илүү их тул хулгайлах, мөнгө угаах, татвараас зайлсхийх нөхцөлийг хаана. Авлига мөн бэлэн бус гүйлгээний тусламжтайгаар арилждаг.

-Эерэг ач холбогдлын тухайд?

-Бэлэн мөнгөгүй шийдэл, бэлэн мөнгөгүй ирээдүй, том, жижиг олон ач тустай. Тухайлбал, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянах боломж бүрдэнэ. Бэлэн бус төлбөр ашигладаг нийгэмд бид амьдарснаар хүүхдүүддээ төлбөр тооцооны аюулгүй, орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, залилангийн хохирогч болохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Иймд бэлэн мөнгөгүй орчин нь таны хүүхдүүдийн аюулгүй харилцаанд дэм болно.

Мөн халамжийн бүлгийг тогтооход хялбар болно. Орлого, зарлага нь ил болсноор, ядуу, бага орлоготой харагдаж халамж завшигчид үгүй болж, халамжийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн зорилтот хүмүүст, ард түмэндээ тусалдаг нийгмийг бүтээх ажил ил болно.

Өртөг, зардал буурна. Жишээлбэл зөвхөн нэг пенни үйлдвэрлэх нь 1.5 центийн өртөгтэй. Тиймээс энэ төрлийн зардал хэмнэгдэнэ гэсэн үг. Бэлэн мөнгөний нөөцийг хадгалахтай холбоотой зардал гардаг гэж сонсох нь хачин сонсогдож магадгүй. Гэхдээ улс орон, системээс хамаарч ийм нэмэлт зардал байдаг.

Татвар, санхүүгийн хяналт, зээл тооцоо төлбөрийн хяналт хялбар, зардал багатай болно. Төлбөрийн системийг бэлэн мөнгөөр төлбөр тооцоогоо хийхийг өөрчилж бэлэн бус системд шилжсэнээр бэлэн мөнгөөрх харилцаанаас үүдсэн замын түгжрэлийг бууруулах, холбогдох бусад зардал, цаг хугацааны алдагдлаас зайлсхийх боломжтой.

Түүнчлэн тоног төхөөрөмжийн өртөг, засвар үйлчилгээний зардлыг бууруулна. Бэлэн мөнгөний зардлын нэг жишээ бол АТМ машинууд нь байнгын ажиллагаатай байх, бэлэн мөнгөний нөөцийг хадгалах шаардлагатай байдаг Бусад компьютерийн нэгэн адил өөрийн өртөг, засвар үйлчилгээ нь өртөг зардалтай байдаг.

Хэдийгээр бэлэн мөнгөний бус эдийн засагт шилжих үйл явц аль хэдийн эхэлж байсан ч ковид-19 эхэлснээс хойш арилжааны дийлэнх хэсэг нь онлайн гүйлгээнд шилжсэн. Олон хүмүүс үнэт цаас нь энэхүү үхлийн өвчнийг тээгч болж магадгүйг бусад халдварт өвчин ч халдах магадлал бий гэж болгоомжилж байсан түүх саяхных.

-Хятадад өдөрт 20 мянган юаниас дээш гүйлгээ хийхдээ цагдаагаас зөвшөөрөл авах, АТМ-аас өдөрт 500-аас дээш юань гаргахгүй байгаагаас хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө цугларч байна гэсэн мэдээлэл бий. Энэ нь тухайн улсын эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Хятад бэлэн бус төлбөр тооцоог сайн нэвтрүүлж байгаа улс. Авах ч, хаях ч зүйл бий. Хятад төрийн албан тушаалтан, эрх бүхий хүмүүсийн хулгайгаас салахын тулд бэлэн бус төлбөр тооцоог эрчимтэй нэвтрүүлсэн. Эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө гэдэг бол тэдний хувьд амь дүйсэн хэрэг.

Япон улс ч мөн адил хээл хахууль, улсын хулгайгаас салахын тулд бэлэн мөнгөөрх харилцааг үгүй хийж эдийн засгаа аварсан байдаг. Энэ нь хэдийгээр хятад улсад өнөөдөр тохиож байгаа хүндрэлүүд Японд үүссэн хэдий ч эцсийн үр өгөөж нь улсын, ард иргэдийн төлөө байж чадсан. Хэдийгээр богино хугацаанд эдийн засагт мэдрэгдэх ч эцсийн дүндээ, дунд урт хугацаандаа эдийн засгаа эрүүлжүүлж, хулгайгаас салах арга мөн. Миний яриад байгаа бэлэн бус төлбөр тооцооны тухай яриа бол зөвхөн банкны гүйлгээний бэлэн бэлэн бусын тухай биш нийт гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл хадгаламж хөрөнгө оруулалт гэх мэт хүн амын хэрэглээний тухай юм.

Бид өнөөдөр банкны гүйлгээний хэдэн хувь нь онлайн бэлэн гэж ярихаас илүүтэй нийт төлбөр тооцоо худалдан авалтыг яавал бэлэн бус хэлбэрт шилжүүлэх үү гэдгийг бодолцох цаг болжээ.

Тухайлбал, ATM ийн бэлэн гүйлгээний хураамжийг өндөрсгөх банкны бэлэн гүйлгээнд татвартай болгоод эхлэх юм бол / тодорхой хэрэглээний хэмжүүрээс давсан их хэмжээний босгоос/ тэр тохиолдолд хууль бус хулгай арилах, шилэн аюулгүй болох юм л даа. Гол нь улстөрчдийн далд мөнгө хаашаа яаж байгаа нь тодорхойгүй,ихэвчлэн их хэмжээний мөнгө бэлнээр хийгддэг. Энэ тохиолдолд ДНБ-ы 75 их наяд төгрөг гэж бодоход үүнээс хэд дахин /2-3дахин/ том мөнгөний учир олдох болов уу гэж харж байна.

-Манайд хааяа том дүнтэй мөнгөн дэвсгэрт шинээр хэвлэх тухай асуудал үе үе сөхөгддөг. Бүх зүйл цахимжиж байгаа энэ үед том дүнтэй мөнгөн дэвсгэрт хэвлэх нь хэр оновчтой гэж та харж байна вэ?

-Том мөнгөн дэвсгэртийг төгрөгийн худалдан авах чадвар сулраад гүйлгээнд ашиглагдах боломжгүй хэмжээнд очсон үед гаргадаг. Монгол Улсын эдийн засгийн нэгдсэн гол үзүүлэлтүүд эмзэг байгаа нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах нь төр эдийн засгийг удирдаж, хяналтаа хийж чадахаа больж гэдэг сэтгэгдлийг л иргэдэд төрүүлнэ. Дэлхийн бусад улс орнууд бэлэн бус тооцоо буюу дижитал хэлбэр рүү шилжиж байхад бид мөнгөн дэвсгэртийнхээ тоог томруулна гэж ярих нь санхүүгийн мэдлэг чадвар сул байгаагийн илрэл. Олон улсад бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гэмт хэргүүдийг багасгахын тулд бэлэн мөнгөгүй нийгмийг бүтээх үзэл санааг дэмжиж байна. Тухайлбал, хээл хахууль, татвараас зайлсхийх, мөнгө угаах, мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх терроризмыг санхүүжүүлэх зэрэг гэмт хэргүүдийг багасгахыг хичээж байна. Мөнгөн дэвсгэртийнхээ хэмжээг томруулах нь эдийн засаг буруу тийшээ явж байгаагийн нэг хэлбэр. АНУ-д гэхэд 100 ам.доллараас дээш байхгүй шүү дээ. Инфляци өндөр, цалин бага, инфляцийг өдөөж байгаа хүчин зүйлүүд идэвхтэй байдаг учир буруу санал гэж харж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

DR. ADITY [102.89.82.251] 2024-12-23 13:01:07

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00USD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

15 доллар хүрэхгүй ханштай дэвсгэрт гаргахаас айж байна. [66.181.160.5] 2024-07-23 11:40:06

"Бэлэн мөнгөгүй байна" гэдэг нь төрийн байгууллага бүх иргэдээ нөлөөндөө байлгаж дарамт үзүүлнэ гэсэн үг. "Үгүй" гээч. Бэлэн мөнгө их баййх тусам төр нь иргэддээ атуурхаж чадахгүй, мөнгөний ханшийг өндөр байдгахад БАЙНГА, ТАСРАЛТГҮЙ анхаарна. Үүний тулд төр иргэдийнхээ санаа бодол, бизнес, цаадын төлөвлөгөөг бодолцож оршино. "Бэлэн бус мөнгө" бол энэ бүхнээс төрийг ЧӨЛӨӨЛНӨ. Тэгээд л Монголын төр шинэ том мөнгөн тэмдэгт гаргахгүй байхыг ХҮСЧ ЗУУРАЛДАЖ байна. Одоо бол 50,000 төгрөгийн дэвсгэрт гарах ёстой, 14 доллар 80 центын ханштай ш дээ. Тэгэхэд АНУ-д 20, 50, 100 доллар гэж байна. Монголд бол хамгийн том 20.000-тын дэвсгэрт 6 долларт ч ХҮРЭХГҮЙ ханштай байна.

Заас [202.9.40.177] 2024-07-22 22:21:00

Том том ярьсан их мэдэгчүүд ждү нүүрс богд уул бүүр иргэдииг хуучин ногоон автобусаар доромжилж маш их ашиг олсон өлөн намцаруудыг ахиж монголд авилгал хулгааа хиих боломжгүй болгох юм ярьжэээж ухаантай харагдна гээ биздэээ

В [202.179.18.227] 2024-07-22 13:30:28

УЛС ОРОН ХОГЖИХИИН ЭХ УУСВЭР НЬ::: Бэлэн монгоор арилжаа хиихгуй зовхон цахимаар хиих. Бэлэн монго хэнд ч хэрэггуй. Хээл хахуулиин эх уусвэр нь бэлэн монго Хахуулгуй орон больео гэвэл бэлэн монггуй ероосоо монгуй бугдииг цахамаар хиидэг байх естой. ОДОО ШИНЭ ЗАСАГИИН ГАЗАР ОЮУН ЭРДЭНЭ ТООЦООЛЧИХСОН БАЙГАА ДАА.

Зочин [103.168.34.67] 2024-07-22 13:10:58

Belen mungu bol erh chuluunii ilerhiilel yum shd ee. Dansaar, bolon tsahim munguur arjiljaa hiih tusam irgen tanii yu hiij baigaag tur zasag hyanah, yu hiihiig chin haaaj booh bolomjgtoi bolno.

Зочин [103.168.34.67] 2024-07-22 13:17:57

Tiimees ene metiin medleggui hooson tolgoinuudiin ugend buu itgeerei. Baruund ingej yrisan huniig bol irged shuud shuumjilne. erh chuluunii daisan gej nerlene


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.