П.ДЭЛГЭРНАРАН: 2030 ОН ГЭХЭД ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ТООГ 50 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ЗОРИЛТ ТАВИАД БАЙНА

Д.Тулга / Улстөр

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд жендэрийн тэгш байдлыг хангах зохицуулалт тусгах талаар улс намуудын төлөөллүүдтэй Сонгуулийн ерөнхий хорооноос хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хуулийн төсөлд жендэрийн тэгш байдлыг хангах зохицуулалтыг хэрхэн тусгах талаар илтгэл танилцуулсан.

Тэрбээр “Улс төрийн намын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батласан. Үүнтэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан. Үүний нэг нь өнөөдрийн ярьж байгаа Жендэрийн тухай хууль юм. Жендэрийн үндэсний хороо улс төрийн намуудаас жендэрийн талаарх тайлан авна. Уг тайлан тайлангаа нэгтгээд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Сонгуулийн хороо тайланг хүлээн аваад зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна. Хуульд ийм зохицуулалт орсон. Улс төрийн намын тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Бид Улс төрийн намыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна.

Ирэх 2024 оны зургаадугаар сард УИХ-ын ээлжилт сонгууль болно. Ээлжит сонгуулиар парламентын гишүүдийн тоог 126 болгосон. 126 гишүүн сонгох сонгуулийн ажил дуусна. Сонгууль дуусаад төрөөс үзүүлэх шууд ба шууд бус дэмжлэгийг төлөвлөх, төсөвлөх ажлыг хийнэ. Улс 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс шууд үзүүлэх дэмжлэгийг шууд болон шууд бус гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Сонгуулийн боловсрол сэтгүүлд хэвлэн олон нийтэд танилцуулж байна.

Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт жендэрийн асуудлыг тусгасан онцлог хууль болсон. Улсын парламентуудад эмэгтэйчүүдийн эзэлдэг хувв дэлхийд болон манайд ямар байгаа талаар танилцуулъя. Дэлхийн парламентын судалгааны байгууллагаас гаргасан мэдээллээр 187 улсын парламентын танхимд сууж байгаа эмэгтэйчүүдийн эзлэх хувийг дэлхийн хэмжээнд болон бүс нутгаар нь гаргасан судалгаа байна. Үүнээс парламентын танхимд сууж байгаа нийт гишүүдийн 50 хувьд хүрэх эмэгтэйчүүд сууж байгаа танхим нь Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг улсууд байна. Монгол Улсын хувьд 17.1 хувийг эзэлдэг. Дэлхийн дундаж нь 26.1 хувь байгаа юм. Тэгэхээр манай улс дэлхийн дунджаас 9.4 хуиар доогуур үнэлгээтэй байгаа юм. Харин Ази тивд 17.1 хувь бол дундаж үзүүлэлтээ бариад явж байна.

УИХ-д нэр дэвшиж байсан үзүүлэлтийг харахад 1992 оноос хойш найман удаагийн УИХ-ын сонгуулийг явуулсан. 1992 онд 293 хүн нэр дэвшиж байсан түүнээс дөрөв нь эмэгтэй нэр дэвшигч байсан. Үүнээс гурван хүн буюу 75 хувь нь сонгогдсон байна. 2020 онд 606 хүн нэр дэвшнээс 151 эмэгтэй нэр дэвшигчээс 13 хүн сонгогдоод 17.1 хувь болсон. Нэр дэвшигчдийн тоо өссөн ч, сонгогдсон хувь нь бага байгаа юм. Үүнээс онцолж үзэх нь 2012 он. Өөрөөр хэлбэл, тухайн үед хосолмол тогтолцоогоор сонгууль явуулсан. 544 хүн нэр дэвшснээс 174 нь эмэгтэй нэр дэвшигч байсан. Үүнээс 11 нь сонгогдож байсан түүх байгаа юм. 2024 нэр дэвшигчдийн мандатын тоо нэмэгдсэн. 76 байснаас 126 болж нэмэгдсэн, Тиймээс нэр дэвших эмэгтэй улстөрчидийн тоо нэмэгдэх байх.

Аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн тоо ямар байдаг талаарх тоон үзүүлэлтийг танилцуулахад эмэгтэй нэр дэвшигч нь аймаг, нийслэлд бага байна. Харин сум, дүүрэгт сонгогдох нь их байна. 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнгээс харахад эмэгтэй нэр дэвшигчийн тоо сум, дүүрэгт 28.5 хувь, аймаг, нийслэлд 15.7 хувь байгаа юм.

Цаашдаа 2030 он гэхэд эмэгтэй нэр дэвшигчдийн тоог 50 хувьд хүргэхээр зорилт тавиад байна. Үүнээс үзэхэд орон нутгийн хэмжээнд энэ тоо өсөх боломжтой гэж үзэж байгаа юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд жендэрийн асуудлыг тусгасан. 2024 оны сонгуульд намын 30 хувь нь эмэгтэй нэр дэвшигч заавал байхаар хуульчилсан. Тэгвэл 2028 оны сонгуульд 40 хувь болгож дээшлүүлэх юм. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуульд нэр дэвшигчээс дэнчин, барьцаа авах хуулийн зохицуулалт хийсэн. Энэ бол эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу нэр дэвшигчдэд дэмжлэг болно. Цаашид Жендэрийн үндэсний хороо улс төрийн намын хорооноос тайлангаа авч үзнэ.Үүний дараа мэдээллээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Тайлангаар хуулинд заасан заалт мөрдөгдөөгүй бол зөрчлийг арилгах арга хэмжээг сонгуулийн төв хороо авна. Намуудтайгаа хамтарч ажиллана гэсэн үг. Бүүр болохгүй бол намд үзүүлсэн санхүүжүүлэлтийг зогсоох арга хэмжээ авах заалт орсон. Нам болгон бодлогын судалгааны хуультай байхыг хуульчилж өгсөн.

Намууд өөрийн намын шинж чанарыг илэрхийлсэн хөтөлбөртэй байх бөгөөд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө үүнийг тусгасан байх ёстой. Цаашдаа хуулийн хэрэгжилтийн арга зүйн зөвлөгөөг хамтарч зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.156] 2024-05-06 19:02:49

Зүгээр л хүн гэдэг утгаар хараач. Эрчүүдийг нь буудчихаад эмэгтэйчүүдийг нь хүчээр сонгууль өгүүэх аятай ярих юм.

Иргэн [202.9.47.3] 2024-05-04 22:56:38

Миний өвгөн сонгуулиа л шударга зохион байгуулахаа бод. Лаг бодлогын юм яриад бхийм?!!! УИХ-н даргынхаа уурыг хүргэж байж Монгол банкны ерөнхийлөгч хадам Лхагвасүрэнтэйгээ хамт ажлаасаа хусуулав даа

Зочин [202.9.40.191] 2024-05-03 12:21:50

Тэр үед гялалзуулдаг хүүхдүүд гарсан бн. Санаа зоволтгүй бүдүүн даргаа. Харин энэ сонгуулийг л будлиулах бужигнуулах намынхаа хулгайчуудад ашигтайгаар эргүүлэх гэж оролдвол тэр жилийн 7-11 нийх шиг бослого гарах гээд байгааг мэдэрч байгаа биз. Ээ дээ чи ч мэдэхгүй нэг л итгэж өгөхгүй л бн шүү. Яанаааааа

зочин [202.21.106.101] 2024-05-03 12:13:53

одоо байгаа хэдээ хар, бусдын гар, хөл болсон, бөөн мөнгө, төгрөг ... ийн гээд асуудлуудтай, бие дааж асуудал шийдвэрлэх чадваргүй, тэгсэн мөртлөө хүн доромжлох, одоо дахин сонгогдох гээд улайрч байгааг нь хараад өмнөөс нь ичиж байна ...

Зочин [103.57.95.177] 2024-05-03 09:39:56

Хүчээр тэгж болдог юмуу

зочин [202.9.46.247] 2024-05-03 08:42:48

дүрдээ итгэцэн хогийн шаар вэ тэнэгүүд насаа мэдэдгүй гэж

Зочин [202.55.188.84] 2024-05-03 08:27:29

Чам.шиг хошного 2030 онд байх уу?

Зочин [66.181.183.213] 2024-05-02 19:45:21

Монголын хөгжил бодит бус байна. Гадаадын мэдээллийн технологийн хэрэглэгч болсон улс, хэрхэвч баялаг бүтээх чадвар байхгүй. Монгол улс байгалийн баялагаа дэмий шахуу гадагшаа гаргаж байна.

Зочин [103.212.117.123] 2024-05-02 16:53:25

Тийм л тэгш эрх чухал юм бол эмэгтэйчүүдийг цэрэгт татъя тэгээд нүүрсний уурхайд 50 хувь эмэгтэйчүүдээс кабелийн үх ухуулъя

Зочин [119.18.0.102] 2024-05-02 15:12:06

Эхлээд эрэгтэйчүүдийг хүүхэд тээдэг болгочихоод

Зочин [119.18.0.102] 2024-05-02 15:10:45

Туйлширчихлаа

Зочин [122.201.31.27] 2024-05-02 14:52:15

Битгий хуцаад бай. Чи ямар хонь ямаа хээлтүүлж байгаа зоотехникч үү, ямар?


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.