Ирэх өвөл эргээд хэдэн хүний амь хэрэгтэй вэ?

Aдмин / Нийгэм

Жилд хэдэн арван хүний амийг авч одсон шахмал түлшний угаарынхаа учрыг олоогүй байж дахиад Хятадаас барьцалдуулагчийг нь захиалсан гэнэ дээ.

Улаанбаатарын утааг бууруулах шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш нийслэлд 500-аад хүн угаартаж нас барсан тоо бий. Тэдэн дунд маш олон хүүхэд бий. Нэг дор 10 хүн угаартаж нас барсан тохиол ч бий. Дайны бүсэд ч ийм эмгэнэл ховор. Эдгээр хүмүүсийг үхэлд хүргэсэн гол хор юу байсан бэ? Шахмал түлшний барьцалдуулагчийг Хятадаас импортоор оруулж ирснээс болж иргэд угаартаж байж болзошгүй гэх хардлага дэгдэх тоолонд манай төр үүнийг няцаасан. Энэ хооронд угаартаж нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсэн боловч чухам юунаас болсон учир шалтгааныг өнөөдрийг болтол тогтоогоогүй. Монгол хүний амь нас, тэр олон хүүхдийн ирээдүй энэ улсад юу ч биш юм уу?

Утаа угаараас үүдэлтэй уушигны архаг үрэвсэл, цаашлаад уушиг элэг, ясны, тархины хорт хавдраар залуус өвчлөх нь хэвийн үзэгдэл боллоо. Гэвч иргэдийн амь насанд тулсан асуудал дээр дөрөөлж Засгийн газар нь мөнгө угаадаг бохир технологи давтагдсан хэвээр. Тавантолгой түлш компаний үйлдвэрлэж буй сайжруулсан түлшинд хэрэглэж буй Хятадын барьцалдуулагчаас хар тугалга хүнцэл зэрэг онц ноцтой химийн бодис илэрдэг боловч их дээрээс хүчээр “шахдаг” гэх яриа бий. Өнөөдөр ч биднийг сонгууль хэмээн ид их бужигнаж байх хооронд манай Засгийн газар Хятадын барьцалдуулагчаа дахин их хэмжээгэар авахаар гэрээ хийсэн мэдээлэл байна. Өчнөөн зуун хүний амь нас хохирчихоод байхад учир шалтгааныг нь олохын оронд зөвхөн мөнгөний төлөө байж болох уу? Хэрвээ хүний амь насанд хүрсэн угаарын хийн шалтгаан нь Хятадаас импортолсон барьцалдуулагч байсан нь тогтоогдвол энэ олон амины хариуцлагыг хэн хүлээх вэ? Ирэх жил дахиад хэдэн амь хэрэгтэй вэ?

Жилд хэдэн арван хүний аминд хүрч буй угаарын хийн учрыг эхэлж олчихоод дараа нь шахмал түлшээ үйлдвэрлэе.

Нэг өглөө нийтээрээ нөгөө ертөнцөд очсон байх ч эрсдэл бийг ч энэ олон хүн амиараа бидэнд санууллаа.

/Сэтгүүлч Б.Отгон/


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.10.22.170] 2024-06-06 08:10:44

"САЙЖРУУЛСАН ТҮЛШ" ГЭХ ХОРЫГ МАН-ын ХЯТАДАД УРВАГЧ ОЮУНЭРДЭНЭ,АМАРБАЯСГАЛА,ХҮРЭЛБААТАР ГЭХ МАН-ын ЭДҮГЭЭГИЙН МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИД,АВИЛГАЧДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ МАФИЙН БҮЛЭГЛЭЛЭЭС МОНГОЛЫГ ХЯТАДЧЛАЖ ТУСГААР ТОГТНОЛЫГ УСТГАЖ ХЯТАДЫН КОЛОНИ БОЛГОХ АЛСЫН МАШ НУУЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН 1 ХЭСЭГ ЮМ.ОДОО БҮР ӨВӨР МОНГОЛЫГ ЯАЖ ХЯТАДЧИЛСАН ШИГ"ШИНЭ ХОРШОО"ГЭХ МАЛЧДЫН БЭЛЧЭЭР,МАЛЫГ ЗЭЭЛЭЭР БАРЬЦААЛЖ УСТГАН БЭЛЧЭЭР,ГАЗРЫГ НЬ ХУРААН АВЧ ЗАРАХ,УХАЖ ХЯТАДЧЛАХ БОДЛОГОО ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.ЭДГЭЭР ХАМГИЙН АЮУЛТАЙ ҮЙЛДЛИЙГ МОНГОЛЧУУД НЭН ДАРУЙ ЗОГСООЖ МАН,ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ ЭНЭ СОНГУУЛИАР ТӨР ЗАСГААС ЭГНЭГТ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ.ЭДНУУСЫГ ТӨР,ТӨСӨВТ АХИН ХЭЗЭЭ Ч ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙ.ОЮУНЭРДЭНЭ ХЯТАДАД ОЧООД: "ХЯТАД БОЛ МОНГОЛЫН ХУВЬД АЛТНААС ҮНЭТЭЙ ҮНЭТ ЭРДЭНЭ" ГЭСЭН.АМАРБАЯСГАЛАН МӨН ХЯТАДАД ОЧООД: "МОНГОЛ УЛС ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН БОДЛОГЫГ ТУУШТАЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ" ГЭЖ ХЭЛСЭН.ЭНЭ МОНГОЛ ХҮНИЙ АДАГ,ХОГИЙН ТАНТАНГУУД ХЯТАДЧЛАХ БОДЛОГОО ТУУШТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ НЬ ЭНЭ.ОДОО ЯАХЫГ АРД ТҮМЭН МЭДТҮГЭЙ!!!!!!!

зочин [66.181.182.242] 2024-06-05 17:55:17

Барьцалдуудагчийн чанар, стандартыг хэн, хэрхэн яаж хянадаг вэ? Хүйтний улирлын 17.00-07.00 цагийн хоорондох агаар дахь СО2, SO3, NO2 ба бусад нэгдлүүдийн явц, хэмжээг сүүлийн 5 жилээр цаг тутамд нь гаргаж нийтэд ил тод, нээлттэй харуулаач ээ. Агаарын чанарын маш олон харуулын мэдээ байгаа болохоор үүнийг гаргаад харуулчих боломж байгаа биз дээ?

Зочин [202.9.46.228] 2024-06-05 16:33:51

Монголчууд ядуу бол монголчуудад асуудал байна.

Зочин [202.131.225.53] 2024-06-05 16:21:33

зуныг ашиглаад үйлдвэрээ сайжируулаад авах хэрэгтэй

зочин [66.181.176.194] 2024-06-05 12:48:57

Иргэдийн буруу шүү дээ. Дан ганц түлшнээс болдог бол нийслэлийн гэр хорооллыхон дуусна биз дээ

Зочин [103.57.92.98] 2024-06-05 12:43:38

Shahmal tulshee bolih heregtei

ugygg [124.158.107.221] 2024-06-05 12:03:38

Зүгээр л хоггүй, сайн нүүрсээ Эрдэнэс 5 толгойгоос аваад түлье

Зочин [103.168.34.90] 2024-06-05 11:43:52

Өдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр шахмал түлш сайжруулах нэрээр дээд удирдлаганд очсон хүн хорт агаараар амьсгалж таарна.

Зочин [202.9.46.228] 2024-06-05 10:35:38

Хохино


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.