Монголбанкнаас зээлийн "хар" түүхтэй хүмүүсийн мэдээллийг маргааш засна

Aдмин / Нийгэм

Монголбанкны Зээлийн мэдээллийн санг иргэд “хар жагсаалт” гэж нэрлэдэг. Иргэн аливаа банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хугацаанд нь эргэн төлөөгүй тохиолдолд энэ жагсаалтад орж, дахин зээл авах боломж хязгаарлагддаг.

Харин Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас энэ жагсаалтын мэдээлэлд шинэчлэл хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, зээлээ хугацаанд нь төлөөгүй “хар жагсаалт”-д орсон ч, тухайн өр, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан хүмүүсийн мэдээллийг шинэчлэх юм.

Анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгчид хамрагдана.

Энэ тохируулгыг Монголбанк маргааш буюу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийнэ. Үүнээс өмнө зээл олгосон байгууллагууд нь зээлдэгчийн мэдээллийг Монголбанканд дамжуулах шаардлагатай. Улмаар зээлийн мэдээллийн лавлагааны мэдээлэл 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс шинэчлэгдэх юм байна.

Үүнд анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгчид хамрагдана.

Энэхүү ажлыг зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор хийж буй.


Сэтгэгдэл

Хэдий хугацаанд шинэчлэгдэх ёстой юм бэ? [66.181.160.35] 2024-06-06 12:01:47

Үүнийг жилд нэг удаа биш, харин УЛИРАЛ БҮР, эсхүл САР БҮР тогтмол хийж байх ёстой биздээ? Хэний бизнес муу байгаа, хэнийх нь сайжирч байгааг аль болох ШУУРХАЙ, тогтмол мэдээлж байх нь хөрөнгө оруулагчдад тухайн үед нь, ЦАГ АЛДАЛГҮЙ мэдэж байх хэрэгтэй байна ш дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.