ФОТО: Гуравдугаар сургууль 9 сарын 1-нд нээлтээ хийнэ

Д.Тулга / Боловсрол

Монголын ууган сургуулиудын нэг Монгол 3-р сургуулийг 2013 оны 9 сард нурааж, шинээр сургуулийн байр барихаар болсон билээ. Тус сургуулийн сурагчид 2014, 2015 оны хичээлийн жилд ахлах ангийн бүлгүүд 16 дугаар сургуулийн өргөтгөлийн 11 танхимд хоёр ээлжээр хичээллэсэн. 4-р сургуульд бага болон дунд ангийнхан гурван ээлжээр хичээллэсэн байна. Сар гаруйн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан тус сургуулийн шинэ байрны ажлын явцыг сонирхлоо.

- ШИНЭ СУРГУУЛЬ АНУ-ЫН ЖИШГЭЭР БАРИГДСАН АНХДАГЧ СУРГУУЛЬ БОЛНО-

Сургуулийн барилгын гадна болон дотоод заслын ажил 60 гаруй хувьтай явж байгаа аж. Шинээр ашиглалтанд орох сургуулийн байрыг АНУ, Герман улсын жишгээр баригдаж байгаа бөгөөд олон улсын стандартыг хангасан, манайдаа анхдагч болохыг албаныхан онцолж байлаа. Шинэ барилга ашиглалтад орсноор сурагч өөрийгөө хөгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлсэн номын сан, интернэт танхим, чийрэгжүүлэлт, урлаг, хөгжмийн, биеийн тамирын зэрэг өрөө танхимтай байх аж. Мөн гадна талбайн тохижилтын ажлыг нь давхар явуулж байгаа бөгөөд сургуулийн зүүн тал болон арын талбайд авто зогсоол болгож тохижуулахаар болсон байна. Нураахаас өмнөх байр нь 1200 хүүхдийн багтаамжтай бөгөөд 1978 оноос хичээллэж байжээ. Сургуулийг нураах хүртэл 2350 сурагчитай хичээллэж байсан бөгөөд нийт 63 бүлэгтэй гурван ээлжээр хичээллэдэг байсан нь сургуулийн ачааллыг 2 дахин нэмэхэд хүргэсэн байна.

Шинэ сургууль ашиглалтанд орсноор хүүхдийн сурах орчин болоод багш нарын ажиллах таатай нөхцөл байдал бүрдэх юм. Энэ жилийн хувьд Концессоор сургууль цэцэрлэгийн барилга 72, буцалтгүй тусламжаар 22, буулгаж барих долоон барилга бий. 2015 оны хувьд улсын хэмжээнд 69 барилга шинээр ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаагийн 29 сургууль, 40 цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилгууд багтсан хэмээн албаны хүн хэлж байлаа. 3-р сургуулийн хувьд барилгын ажлыг 10-р сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ч ирэх сарын сүүлээр дуусгаж 9-р сарын 1-нд нээлтээ хийхээр ажиллаж байгаа аж.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.