Жоли, Питт нарын хамт тоглосон "By The Sea" кино нээлтээ хийжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

jolieЭнэ сарын 13-ны өдөр АНУ-д Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нарын хамтран тоглосон "By The Sea" кино нээлтээ хийжээ. Анжелина киноны зохиолч, найруулагчаар ажиллаж, Брэдтэй хамт тоглосон тус кино нь алдарт хосын “Mr.& Mrs. Smith”-ээс хойш 10 жилийн дараа хос болж хамтран тоглосон хоёр дахь бүтээл юм.

1970-аад оны Франц улсад үйл явдал нь өрнөх “By The Sea” кинонд Брэд Питт, Анджелина Джоли нараас гадна Мелани Лоран, Мельвиль Пупо, Нильс Ареструп, Сара Науди, Ришар Боренже, Джордж Камиллери, Анна Качья, Фридерик Десса нарын жүжигчид тоглосон байна.

Тэд энэхүү кинонынхоо талаар телевизэд ярилцлага өгөх үедээ хэрхэн гэр бүл болж байсан түүхээсээ хуваалцжээ. “Хурим Франц улсад болсон ч Калифорн мужид бид албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Нэг өдөр би эвлүүлгийн өрөөнд, Брэд ч бас ажлынхаа өрөөнд байж байлаа. Гэтэл туслах маань ирээд хэдэн цаасан дээр гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж бид хоёрыг нэг өрөөнд дуудав. Тун удалгүй “Май энэ та хоёрын батлах” гэх нь тэр. Тэгээд ч болоогүй шүүгч гадаа хүлээж байгаа гэх нь тэр. Шүүгч ч орж ирлээ. Сэтгэл татам сайхан залуу байв. Гэтэл Брэд “Бид хоёр ядаж босох уу” гэж асуухад шүүгч “Хэрэггүй” гэж хариуллаа. Ингэж л бид албан ёсоор гэр бүл болсноо ойлгосон юм. Байж болох хамгийн даруу ёслол байгаа биз?” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ jolie


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000