Цагдаагийн ахмад алба хаагчдаа хүлээн авч уулзжээ
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жил, цагдаагийн байгууллагын ахмадын холбооны 50 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн ахмад ажилтнуудаа хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсээс гавьяаны амралтдаа гарсан 1300 ахмад ажилтан оролцож, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 41, Улаанбаатар хотын цагдаагийн газрын шагналаар 11, “Сүүж-Уул” сэргээн засах сувилалд амрах эрхээр 19 ахмад ажилтныг шагнаж, гурван ахмад ажилтанд гэр олголоо. "Цагдаагийн алдар" тэмдгээр ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахмад ажилтан Д.Энхбат, Улаанбаанбаатар хотын цагдаагийн газрын ахмад ажилтан Ч.Ганзориг, Хууль зүйн яамны "Хүндэт жуух бичиг"-ээр Архангай аймаг дахь цагдаагийн газрын ахмад ажилтан Л.Данзансамбуу нар тус тус шагнагдав.
"Цагдаагийн гавьяа" тэмдгээр Эрүүгийн цагдаагийн газрын ахмад ажилтан Б.Ягаан, Нийтийн хэв журам хамгаалах албаны ахмад ажилтан Ц.Хатанбаатар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн ахмад ажилтан Д. Чимэдцэрэн нарын 16 ахмад алба хаагч, "Монгол цагдаа" медаль, "Хүндэт жуух бичиг"-ээр нийтдээ 41-н ахмадуудыг шагналаа. Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, зөвлөлийн гишүүд, цагдаагийн алба, газар, хэлтэс, төвийн дарга нар оролцож, үеийн үед ажиллаж байсан байгуулсан гавьяатай, туулсан замтай эрхэм хүмүүстээ хүндэтгэл үзүүлж, санал сэтгэгдлийг нь сонссон юм.
Б.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл