Усайн Болт олимпийн найман удаагийн аварга боллоо

Д.Тулга / Спорт

boltЯмайкийн ойрын зайн гүйгч Усайн Болт "Рио-2016" олимпийн наадмын 200 метрийн гүйлтийн тэмцээнд алтан медаль хүртсэнээр олимпийн нийт найман удаагийн аварга боллоо. Түүний сүүлийн амжилт 19.78 секунд байсан талаар ТАСС уламжлав. Тус тэмцээний хоёрдугаар байрт Канадын тамирчин Андре де Грасс(20.2), гуравдугаар байрт Францын тамирчин Кристофер Леметр(20.12) тус тус шалгарчээ.

Болт 2008 оны Бээжингийн олимп, 2012 оны Лондонгийн олимпийн наадмын гурван төрөлд өрсөлдөж, зургаан алтан медаль хүртсэн. Тэрээр "Рио-2016" олимпийн 100 метрийн гүйлтийн тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн. 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ямайкийн ойрын зайн гүйгч гурван алтан медаль хүртэж, дэлхийн 11 удаагийн аварга болж, хөнгөн атлетикийн түүхэнд хамгийн дээд амжилт тогтоосон билээ. Эдүгээ Усайн Болт 100 м (9.58 секунд), 200 м-ийн (19.19) тэмцээний дэлхийн дээд амжилтын эзэн юм.

Олимпийн зургаан удаагийн аварга, “Дэлхийн хамгийн хурдан хүн” гэгддэг Усайн Болт өмнө нь “Рио-2016” түүний оролцож буй сүүлийн олимп гэдгийг албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэрээр олимп эхлэхийн өмнө BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Би 100 метрийн уралдаанд түрүүлж, 200 метрт 19 секундээс бага хугацаанд барианд орж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтооно. Гурван алтан медаль авна гэж бодож байна. Боломжтой эсэхийг мэдэхгүй ч 200 метрт түүхэнд бичигдэх амжилт гаргахыг хүсч байна” хэмээн хэлсэн байдаг.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.