MNBA Үндэсний лиг эргэн ирж, Сүхбаатар аймаг эхний хожлоо авлаа

Д.Тулга / Спорт

sags

Энэ сарын 6-ны өдөр сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж буй 21 аймгийн MNBA-Үндэсний лигийн шинэ улирал эхэллээ. Эхний тоглолт өмнөх жилийн Үндэсний лигийн дэд аварга Сүхбаатар аймаг болон Сэлэнгэ аймгийн багуудын хооронд болсон юм. Сэлэнгэ аймгийн багийн хувьд өмнөх жилийн лигийн өнжөөд энэ жил эрч хүчтэй залуу бүрэлдэхүүнтэйгээр дахин 21 аймгийн өрсөлдөөнд нэгдээд байна. Харин Сүхбаатар аймгийн багийн хувьд азийн аварга Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нарын шилдэгүүдийг солилцоогоор явуулсан ч SBL Хасын Хүлгүүд багийн төвийн тоглогч О.Очирбатыг эгнээндээ нэгтгэсэн байв. Ингээд сагсан бөмбөг сонирхогчдын хүлээлт эцэс болж тоглолт эхлэлээ. Тоглолтын эхний үе тэнцүүхэн өрнөсөн ч хоёрдугаар үеэс Сүхбаатар аймгийн баг илүү тоглосноор 89-68-аар хожил байгуулаа. Тоглолтын эхнээс багийн ахлагч Б.Батзолбоо багаа тэргүүлэн сайн тоглолтыг үзүүлж байсан ба тэрээр 17 оноо, дөрвөн самбараас бөмбөг авалт, гурван ашигтай дамжуулалт гүйцэтгэж хожил байгуулхад том тус хүргэсэн мөн төвийн тоглогчид энэ үдэш онцгой байлаа. С.Эрдэнэдалай 15 оноо, 13 самбараас бөмбөг авалт, О.Очирбат 12 оноо, 15 самбараас бөмбөг авалт, дөрвөн хаалт, А.Сүхбат 12 оноо, есөн самбараас бөмбөг авалт, дөрвөн бөмбөг таслалт тус тус гүйцэтгэсэн бол Б.Дамдинсүрэн 12 оноо, долоо самбараас бөмбөг авалтаар тэдэнд тусалсан юм.

Харин нээлтийн тоглолтондоо хожигдол хүлээсэн Сэлэнгэ аймгийн хувьд багаараа хангалттай байж чадаагүй юм. Тэднээс Э.Бүрэн-Энх багаа оноо авалтаар тэргүүлж 16 оноо гурван самбар, дөрвөн оновчтой дамжуулалт өгсөн бол О.Олдохбаяр, Н.Тилеген, Б.Золбаяр нар 11 оноо авлаа.

-ХОВД ШОНХОРУУД ӨНГӨТЭЙ ЭХЭЛЛЭЭ-

Хоёрдох тоглолт Үндэсний лигийн хүчирхэг багууд болох Ховд Шонхорууд болон Хөвсгөл нэг үе багуудын сонирхолтой тоглолт байлаа. Өнгөрсөн жилийн баруун бүсийн дэд аварга Ховд Алтайн Аргаль баг нэрээ Шонхорууд болгон өөрчилж бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийж 3x3 Ази тивийн аварга, Азийн аваргийн үнэ цэнэтэй тоглогч Энхбатын Дөлгөөн болон Готовын Цэнгүүнбаяр нарыг эгнээндээ нэгтгэсэн байлаа. Мөн үндэсний супер лигийн аварга дасгалжуулагч Ш.Азжаргал тэдний дасгалжуулагчийн ажилд томилогдоод байсан юм. Хоёр баг өнгөрсөн жил хасагдах шатанд учраа таарч маш сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлж Ховд аймгийн баг бүсийн аваргийн төлөө шалгарч байсан юм.

Улмаар тоглолтын эхнээс л тоглолт тун сонирхолтой болсон ч дөрөвдүгээр үеэс эхлэн Ховд Шонхорууд баг онооны давамгай байдлыг бий болгож 83-67-оор улирлын анхны хожлоо байгууллаа. Ховд багаас Азийн аваргууд онцгойрсон бөгөөд Э.Дөлгөөн 15 оноо, есөн самбар гүйцэтгэсэн бол Г.Цэнгүүнбаяр 15 оноо, долоо самбар таван оновчтой дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт гүйцэтгэж онцгой байлаа. Ц.Отгонжаргал болон Э.Батжаргал, Х.Хангайнар арваас дээш оноог авч хамгаалалт довтолгоонд багаараа жигд тоглов. Харин Хөвсгөл нэг үе багаас Б.Тайванхүү 18 оноо авсан бол өөр арваас дээш оноо авсан тоглогч байгаагүй юм.

У.УРАНЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.