Цэцийн гишүүн, Прокурорын цалин ингэж НЭМЭГДЭНЭ

Д.Тулга / Хууль

tsets

Ирэх оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэх үеэр прокуроруудын цалинг нэмэгдүүлэх санал гишүүдийн дэмжлэгийг авсан юм. Иймд прокуроруудын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд нийт 9.462.4 сая төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн төсөлд тусгасан. Мөн энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалинг нэмэгдүүлэхээр нийт 341.8 сая төгрөгийг төсөвт суулгасан юм.

Ийнхүү ирэх онд дээрх албан тушаалтнуудын цалинг нэмэгдүүлснээр Үндсэн хуулийн цэцийн нэг гишүүн сарын цалин 3,250,000 төгрөг байх бол прокуроруудын сарын цалин 2,200,000-1,700,000 төгрөг байх ажээ.

-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССЫН ДАРГЫН БҮРЭН ЭРХ ДУУСЧ БАЙНА-

Монгол Улсын Ерөнхий Шүүгч Ц.Зоригийн 6 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа аж. Иймд Ц.Зоригийг улираан томилох саналыг зохих байгууллагаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээгээд байгаа юм байна. Учир нь Ерөнхий шүүгчийг дахин нэг удаан улираан томилож болдог юм.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн бүрэн эрхийн хугацаа мөн дуусгавар болж байгаа ажээ. Одоогоор түүнийг улираан томилох уу эсвэл өөр хүнийг тус албан тушаалд томилох уу гэдэг нь албан ёсоор шийдэгдээгүй байгаа ажээ.

Н.МЯГМАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000