WeChat сүлжээгээр биеэ үнэлж байсан монгол эмэгтэйг баривчилжээ
Малайзад биеэ үнэлж байсан монгол эмэгтэйг баривчилжээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт Малайзын зүүн хойд Сабах мужийн төв Кота Кинабалу хотын зочид буудлуудад цагдаа нар шалгалт хийсэн байна.
Энэ үеэр 25-27 настай монгол, хятад хоёр биеэ үнэлэгчийг баривчилсан бөгөөд WeChat сүлжээ ашиглан биеэ үнэлэх ажиллагаа явуулдаг байсныг нь тогтоосон байна. Сабах мужид Монголын харьяат биеэ үнэлэгч илрүүлж байгаа анхны тохиолдол нь энэ болохыг мөрдөн байцаагч онцолжээ.
У.УРАНЦЭЦЭГ
Сэтгэгдэл