Зэсийн үнэ өөдрөг хүлээлттэй байгаа ч өндөр төсөөлөхөд эрсдэлтэй

Д.Тулга / Эдийн засаг

zes

-ТӨСВИЙН ОРЛОГЫН 7/1 ХУВИЙГ ЗЭС, ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТООС ТӨВЛӨРҮҮЛНЭ-

Монгол Улсын экспортын голлох нэрийн бүтээгдэхүүний нэг болох зэсийн үнэ Дэлхийн зах зээл дээр өөдрөг хэвээр байна. Лондонгийн бирж дээр өчигдөр нэг тонн зэсийн үнэ 6924.7 ам.доллартай тэнцэв. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө зэсийн үнэ 7080 ам.долларт хүрсэн нь сүүлийн гурван жилд байгаагүй огцом өсөлтөөр нэрлэгдсэн юм.

Манай улсын хувьд ирэх онд уул уурхайн салбараас 1.7 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолоод буй. Үүний 1 их наяд төгрөгийг зэс, зэсийн баяжмалын экспортын орлогоос бүрдүүлэхээр төсөөлжээ.

Улсын төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 5106 ам.доллар, зах зээлийн үнийг 6430 ам.доллараар тус тус тооцож суулгасан байна. Ингэснээр зэсийн тэнцвэржүүлсэн болон зах зээлийн үнийн зөрүүгээс нийт 122.7 тэрбум төгрөгийг Төсвийн тогтвортой байдлын санд төвлөрүүлэх боломжтой гэж үзжээ.

Үндсэндээ зэс, зэсийн баяжмалын экспортын орлого улсын төсөвт орж ирэх мөнгөн урсгалын 7/1 хувийг дангаараа бүрдүүлнэ гэсэн үг. Тиймээс ч зэсийн үнийг бодьтойгоор төсөөлөхгүй л бол эргээд алдагдал өндөр гарах эрсдэлтэй билээ.

-ДЭЛХИЙН БАНК ЗЭСИЙН ҮНИЙГ 6118, МАНАЙХ 6430 АМ.ДОЛЛАРААР ТӨСӨӨЛЖЭЭ-

Олон Улсын зэс судлалын группийн зүгээс 2018 онд дэлхийн зэсийн үйлдвэрлэл 24.2, зэсийн хэрэглээ 24.3 сая тонн байна гэсэн таамаг дэвшүүлсэн. Харин үнийн тухайд, Дэлхийн банкны зүгээс ирэх онд зэсийн үнэ 6118 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамагласан нь анхаарал татна. Харин олон улсын шинжээчид зэсийн ханшийг 6000 ам.доллараар төсөөлж буй.

Зэсийн үнэн дээр том савлагаа үүсэхгүй, ханш огцом дээш, доошоо хөдлөхгүй гэсэн ерөнхий төсөөлөл байгаа ч урьдчилан яг таг байдлаар таамаглах аргагүй билээ. Дэлхийн банкны урьдчилсан таамагтай дүйцүүлж харахад, манай улсын зэсийн үнийн төсөөлөл “хөөстэй” байгаа нь нууц биш. Олон Улсын таамгуудаас бидний зах зээлийн үнийн төсөөлөл даруй 300 орчим ам.доллараар илүү байна.

Төсвийн тухай хуулинд 2017 онд зэсийн үнийг 5137 ам.доллараар тооцож суулгаж өгсөн байдаг. Гэхдээ хэний ч төсөөлөөгүй зэсийн үнийн ханшийн огцом өсөлтөөс үүдэж, манай улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрэв. Бидэнд тохиосон энэ таатай нөхцөл байдал цаашид хэрхэн хөврөх нь мөнхүү таашгүй билээ.

Ж.МЯДАГБАДАМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000