Сар шинийн баяраар гурван өдөр хилийн боомтууд ажиллахгүй

Б.Гэрэлмаа / Орон нутаг

БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын хилийн авто замын боомтуудын 2019 онд амрах өдрүүдийн хуваарийг гаргажээ. Хуваарьт зааснаар сар шинийн баяраар буюу ирэх хоёрдугаар сарын 5-7-ны мягмар, лхагва, пүрэв гаригуудад хоёр улсын авто замын хилийн боомтууд ажиллахгүй юм байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино гэж Монгол улсын хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээд байна.

2019 онд Монгол улсын уламжлалт баяр ёслолуудтай холбоотойгоор хилийн боомтыг нийт 14 өдөр хаах бол БНХАУ-ын уламжлалт баяруудыг угтаж 11 өдөр хил хаалттай байх аж.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000