Цэргийн дүйцүүлэх алба хаагчдад анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ

У.Уранцэцэг / Хууль

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80, 249 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны 394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт өнөөдөр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд эхэллээ.

Сургалтад цэргийн дүйцүүлэх албанд 2019 онд элссэн есөн дүүргийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд цэргийн анхан шатны мэдлэг, үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг, дадлага олгох зорилгоор зохион байгуулж байна.

Цэргийн дүйцүүлэх алба хаагчид нь тухайн орон нутгийнхаа батлан хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, орон нутгийн хамгаалалтад оногдуулсан томилгоот үүргээ гүйцэтгэх, улсын болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд зохион байгуулалттай оролцох гэсэн үндсэн үүргийг гүйцэтгэдэг байна.


Сэтгэгдэл

хх [202.55.191.194] 2019-05-18 01:54:37

ажилгүй архичин залуучуудаа цэрэгт татаж бүтээн байгуулалтад гар бие оролцуулах хэрэгтэй хүмүүжүүлэх хэрэгтэй гэхдээ амь нас эрүүл мэндээр нь хохироож болохгүй цэргийн дэгийг арми офицерууд нь зохион байгуулалттайгаар хийдэг юм Тэгвэл өөрсдөд нь амар байдаг ,бүр дунд нь яс хаядаг гээч Одоо харин ч гайгүй болоод байгаа юм 70,80-аад онд цэргийн дэглэлт оргил үедээ хүрч байсан шоронд байдаг бүх бусармаг зүйлүүд армид тэр чигээрээ хуулбарлагдсан байсан миний мэдэхийн манай салааны нэг цэргийг хуучин цэргүүд бүгд бандиддаг байсныг санаж байна

Зочин [121.161.157.174] 2019-05-16 14:16:13

Одооны цэргийн алба алба биш болжээ яаана л даа хуний энхрий урсийг албанд авчихаад ална зодно дэглэн ийм байхад ямар хун ур хуухдээ явуулах юм бэ бхя ны сайд нь хуртэл энгийн нэг костюм омсон нохор генералаас рапорт авч зогсох нь ямар муухай харагдаг гэж бодно

Хохирогч ЭЦЭГ ЭХЧҮҮД [103.10.23.116] 2019-05-16 07:57:07

Ямар мэдлэг олгох юм вэ Хурандаа нараа Долоон шүдийг нь нэг дор суглаж болно Дунд чөмөгийг нь хуг цохиж болно Хаврагийг нь хуглаж нүдийг нь сохлож болно Цэрэг бол хүн биш цэрэг учир үг дуугүй энэ бүхнийг дагах ёстой Дагахгүй бол амь настай чинь ярна Эцэцт нь энэ бүх зүүль бол цэргийн нууц учир ямарч тохиолдолд нуух ёстой гэж заах уу Хурандаа дарга нараа Яргачин нараа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.