MEDEE.MN ОНЦЛОВ

Д.Тулга / Улстөр

Шүүхийн нэр хүнд иргэдийн дунд ихээр унасан энэ цаг мөчид Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, гишүүдийг сонгууль шүүгчдийн дунд болж байна.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн сард дуусгавар болж, түүний оронд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Т.Мэндсайхан нэр дэвшжээ.

Н.Лүндэндорж, Т.Мэндсайхан нар нь хамтран ажиллаж байх хугацаандаа шүүх байгууллагын нэр хүнд, хараат бус байдлыг хамгаалах талаар дорвитой ажил хийгээгүйн улмаас иргэдийн шүүхэд итгэх итгэл суларч, чухам энэ шалтгаанаар Т.Мэндсайхан нь ажлаа өгсөн байдаг. Жишээ нь нэр бүхий УИХ-ын гишүүд шүүгч нарыг олон мянган долларын авилгал авдаг талаар олон нийтэд мэдээлж байхад, хадгаламж дахь тэрбум төгрөгөөрөө барьцаалагдан Н.Лүндэндорж нь шүүхийн нэр хүндийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ чадаагүй. Шүүгч нар авилга авдаг муу нэртэй үлдсэн.

ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ “Дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үед 70 кг героин тээвэрлэн явж байсан нь тогтоогдсон. Германы прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Тагнуулын байгууллагын зүгээс энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгчдийг шалгах ажлыг хийж байна.

image

http://gstat.mn/newsn/images/c/2019/05/240423-25052019-1558770528-2135908289-60851363_2289838541255593_8562151195886485504_n.jpg

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр боллоо.

Хотхон нь таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм байна.

Алтанширээ суманд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр эхлүүлж, дэд бүтцийн ажлын суурийг тавьж байсан бол тавдугаар сарын 24-ний өдөр Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 27 км төмөр замыг барьж дуусгасан.

http://gstat.mn/newsn/images/c/2019/06/240985-07062019-1559867059-625846406-AMCHAM-1OKOK.jpg

Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох нь хоёр талын харилцаанд чухал нөлөө үзүүлнэ гэж Монгол дахь Америкийн худалдааны танхим дүгнэж байна.

Тус танхим агаарын тээврийн олон улсын компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Wicks Group”-тэй хамтран “АНУ руу шууд нислэг хийх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. АНУ руу шууд нислэг хийх боломжтой болсноор соёл, боловсролын харилцаа өргөжиж, бизнес аяллын урсгал нэмэгдэнэ. Энэ нь аялал, жуулчлалыг дэмжих хөшүүрэг болно гэж үзэж байна. Хэлэлцүүлгийн үеэр МИАТ компани парк шинэчлэлийн хүрээнд 2021 оноос “Boeing 787” онгоц авахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдээллээ. Ингэснээр АНУ руу шууд нислэг хийх техникийн боломж бүрдэх юм байна.

image

-Та цаашид радиогийн хөтлөгчөө хийсээр л байх уу?

-Үхэн үхтлээ радиогоо хөтөлнө гэж бодож байгаа./инээв/ Би нэг зүйлийг ярья л даа. Зарим хүмүүс намайг амжилтад хүрсэн гэж хэлдэг. Би ч гэсэн өөрийгөө амжилтад хүрсэн гэдэгт итгэдэг. Яагаад гэхээр сонголтгүй болсон хүний амжилтад хүрэх магадлал нь нэмэгддэг. Би супер юм ярих дургүй, муухайгаар хэлбэл би “MGL” радиогоос гарлаа, хэн ч намайг ажилд авахгүй. Тиймээс би энэ ажилдаа улам л шигдэж цаашид сайн ажиллахыг хичээх болно. Би дуртай ажлаа хийж байна, цалин нь хангалттай гэр бүлээ, өөрийнхөө хэрэгцээг хангаж байна. Энэ ажлаасаа салмааргүй байна. /инээв/ Монголчууд бид аливаа зүйлийг бодиттой харж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Би чухам хэн бэ, хаана явна, хаашаа хүрэх гэдгээ бодитоор мэддэг болбол ажил, амьдралдаа хандаж буй хандлага өөр байх болов уу. Уриа лоозонгоос хол явмаар санагддаг.

-Хоёр жил зургаан сарын хугацаанд радиогийн хөтлөгч хийхэд эфирийн цаг явдаггүй, юу ярихаа мэдэхгүй сонин үе тулгарч байсан уу?

-Секунд нь явж өгөхгүй, юу ярихаа мэдэхгүй хөлс дуслуулсан нэг нэвтрүүлэг байсан. Тэр нь рекламын “Үтрээ чангалдаг” талаар ярилцсан юм.Үтрээ яагаад сулардаг, яаж чангалдаг вэ гэж асуултай нь биш. “Бурхан минь хурдан дуусаасай” гээд дотроо залбираад л сууж байсан. Үүнээс ойр хэцүү нэвтрүүлэг байсангүй.

https://medee.mn/single/136054


Сэтгэгдэл

иргэн [103.11.195.34] 2019-06-10 06:13:38

Элбэгдоржийн томилсон Зуу гаруй шүүгчид рүү Мэндсайхан, Элбэгдорж хоёр муухай гэж хэлээд нэмэр байх болов уу. Мэндсайханыг л дэмжиж байгаа хэрэг үү. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж энэдээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.