Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

Б.Мөнхцацрал / Улстөр

Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилжээ.

Авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу олгож байхаар уг хуулийн төсөлд тусгажээ.

Урамшуулалд улсын төсвөөс нэмэгдэл зардал гарахгүй бөгөөд улсын орлого болгон хураасан хөрөнгөөс санхүүжүүлэх аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны холбогдох албан тушаалтнуудад хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэн батлах бэлтгэлийг хангах үүрэг даалгавар өгөв.

Их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой авлигын хэргийг илчилж мэдээлэх нь мэдээлэгч этгээдэд өндөр эрсдэл учруулдаг тул “Шүгэл үлээгчийн тухай” болон гэрчийг хамгаалах тухай хууль тогтоомжийг батлах, шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа тэрбээр энэ үеэр илэрхийлэв.

Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргаж буй санал, дүгнэлтэд үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.184.151] 2019-09-17 09:31:24

Одоо их хурлын танхимд хоргодож ялаас мултрах санаатай байгаа хулгайч авилагчдын хэргийг илчилсэн хүнд хувь оногдох болов у у . Тэднийг буудан хороох юмсан

хх [202.55.191.205] 2019-09-17 07:58:33

хорлоё гэсэн хүнээ амархан хорлож болохнээ битгий ингэж ард түмний дунд яс хая

зочин [122.201.21.110] 2019-09-17 06:49:39

Дээд тушаалтангууд өртөх үү жараахайнуудыг л барьсан нэр зүүх нь л дээ.Авилга өгсөн хүнийг нь шийтгэхгүй бай авилгал авсан нөхөрт өгөөд эргээд илчилэхэд л хангалттай.

hh [202.55.191.205] 2019-09-17 04:12:59

матаад мөнгө аваад л яаж сэтгэхээрээ ингэж тэнэгтдэг байнаа хэн хүний мууд дурлах вэ дээ

Зочин [202.55.188.88] 2019-09-17 03:21:09

Mash zov sanaa baina

Зочин [202.55.191.194] 2019-09-17 02:13:57

Нэгт: 10 хувь бага байна. 30 болгох хэрэгтэй. Хоёрт: Өгсөн хүнд буруу байхгүй. Авсан хүний л буруу /шуналаа барьж чадаагүй/. Тийм учир өгсөн хүний эрүүгийн хуулийн заалтыг хүчингүй болго. Ял шийтгэлгүй болго. Тэгвэл авлига хумигдана. Гурав: Байцаан шийтгэх хуулинд нөхцөл байдал нь тогтоогдсон бол заавал нотлох баримт шаардахгүй байхаар тусгах хэрэгтэй. Одоо бол шууд болон шууд бус нотлох баримтаар тогтоогдож байгаа Дөрөвт: Хэдийгээр хүний эрх ч гэсэн гэр бүлийн хүмүүсийг нь авлигын хэрэгт татан оруулах ёстой. Мэдсээр байж нуусан гэж. Гэхдээ л яаж ийж байгаад мэдсэн л байдаг. Тавд: Эхнэр нөхөр, хүүхэд аав ээж, ах эгч дүү нар нь хөрөнгөжсөн бол тэднийг хэрэгэт хамааруулж шууд улсын орлого болгож төсөвт төвлөрүүлэх хэрэгтэй

ккз. [202.179.24.58] 2019-09-17 01:05:53

2 талд шантааж уралдуулбал 20 хувь түүнээс дээш болох нээ дээ. Нэг төрлийн амьдрах арга Бизнес ч хийж болохнээ дээ. Матаад л суухым биз дээ

Зочин [103.212.119.205] 2019-09-17 00:04:46

Ёстой хамгийн сайхан зөв төсөл бна 10,-20 бхад таарна авилгал харин ч нэг алга болох бх

ккк [64.119.24.185] 2019-09-16 15:53:10

өр барагдуулагч нар яалаа мартаагүй биздээ.ккк

Зочин [202.126.89.112] 2019-09-16 14:03:52

Далдуур өгч авах нь илүү их мөнгө байгаа шдээ

Зочин [103.212.116.41] 2019-09-16 13:48:02

зөв шүү, хамгийн зөв хяналт бол ард түмэн бид өөрсдөө

Зөв шүү [66.181.180.44] 2019-09-16 12:31:03

Хувалзнуудын идээ бээрийг шахах боломжийн төсөл байна

Мэдрэлээ үзүүлэх хэрэгтэй дээ [202.126.89.134] 2019-09-16 12:23:48

Матаж амьдрахым байна л даа. Модон шатар гуай

zochin [183.177.100.10] 2019-09-17 03:43:29

avilga avahgui l baildaa..tegevel matah shaltgaan baihgui shuu dee

Зочин [59.153.87.250] 2019-09-16 16:03:52

тэгмээргуй л байна яахуу авилгалчаа

Зочин [64.119.16.70] 2019-09-16 11:56:35

та нар одоо боль л доо. хүн хэлмэгдэхгүй гэх баталгаа байна уу? 37 оныг бодвол ардчилсан хүнлэг энэрэнгүй гэгддэг одоо үед харин ч олон хүн хэлмэгдэж амьдралаасаа салж байна!

Зочин [59.153.87.250] 2019-09-16 16:04:55

авилгалд хэлмэгдэл гэж бас байхуу

Зочин [66.181.169.162] 2019-09-16 11:45:01

Ug n ali hediin iim huuli gargah baisan ym

Zochin [203.91.115.40] 2019-09-16 10:25:33

Awilga ugsun huniig shiitgeed awilga awsan huniig zugeer unguruugud bgamu yagad bgan be

Зочин [202.179.31.38] 2019-09-16 10:13:49

10 бага байнаа.50-80 хувийг нь өгвөл илүү үр дүнтэй болно.

Зочин [202.9.43.41] 2019-09-16 09:57:00

Нямка яанаа

avilga temzeh husel alga daa [66.181.188.234] 2019-09-16 09:56:36

avilga ogson huniig bish avsan huniin shiitgeh huuli gargaldaa tegeed l bolno shuu dee avigiig darga nar dandaa daramtalj avdag shuu dee tegeed ogchihood daraa n ilchileed bolno shuu dee


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.