Мал төхөөрөх газар, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээжээ

М.Амаржаргал / Хууль

НМХГ болон холбогдох байгууллагууд уламжлалт болон үйлдвэрийн аргаар мал төхөөрөх аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулжээ. Шалгалтанд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах 25 аж ахуйн нэгж хамрагдсан байна.

Аж ахуйн нэгж байгууллагаас дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

  • Үйлдвэрт нийлүүлж байгаа мал дагалдах мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй боловч худалдан борлуулах гэрээгүй,
  • Мал, амьтныг амьд малын гарал үүслийн гэрчилгээтэй нь тулган шалгаж, малын эрүүл мэндийн үзлэг хийсэн бүртгэл журнал хөтөлж хэвшээгүй, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хуулийг мөрдөж хэрэгжүүлж ажилладаггүй,
  • Үзлэгээр ямар нэгэн өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн халдварт өвчний голомтын бүсээс хорио цээрийн дэглэм зөрчиж тээвэрлэсэн тээвэрлэлтийн явцад бэртсэн дарагдсан үхсэн тохиолдолд холбогдох журам зааврын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй.
  • Ус ашиглалтын үнэлгээ, шинжилгээ хийлгэж, баталгаажуулаагүй.
  • Мал төхөөрөх цехийн стандарт, технологийн тоног төхөөрөмж, үйлвэрийн мал хүлээн авах хашаа байр нь МЭАЦ-ийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй.
  • Хөргөлт, гүн хөлдөөгчийн ашиглалатын хэм, махны өрөлт хураалт, хадгалалт нь стандартын шаардлагад нийцээгүй зэрэг зөрчилүүд түгээмэл байна.

Иймд зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [43.228.131.119] 2019-09-20 12:33:32

Энэ 202.126.89.159 дугаартай бичигч юу солиорно вэ? Эрvvл мэнд эрхэм чухал гэдгийг мэдэхгvй байж хужаа мужаагаар дуудаад. Дуртайгаараа еерее хужаадаа хужалдах юм ярина биз. Бид хулгайн замаар ороогvй эсвэл vхсэн малын мах идэж нvгэл хиймээргvй байна. Эрvvл сайн мах идмээрдээ ийм сайхан эх нутагтаа байж. Мэргэжлийн хяналт зев ажиллаад ирэхээр муулдаг наад бузар санаагаа орхиорой. Эсвэл монголын эсрэг vзэлтэн гэж чамайг vзэх нь зев.

Zochin [202.126.89.159] 2019-09-20 11:21:44

За их холоос үзэж байна даа. Урагшаа амьд мал гаргах гээд энэ хэдэн үйлдвэрийнхээ амыг барихаар шийджээ. Мэрэгжилийн хяналтыг хужаа нар Улааны авгайгын дүү нартай нийлээд худалдаад авчихаад хүссэн юмаа л хийлгэж байна даа. Мал амьдаараа гаргаад ирэхийн цагт монголд махны үнэ тэнгэрт хадаж нөгөө толгой шийр гэдэс дотор хүртэл олдохоо болино доо. Сонгууль хурдан болоосой. Шинэ намаа дэмжээд нэг үзье дээ. Батзандангаас өөр үнэн үг хэлдэг хүн байхгүй боллоо доо


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.