“Хагибис” хар салхины хор хөнөөл Японы эдийн засагт удаан хугацаанд нөлөөлнө

Aдмин / Гадаад мэдээ

Японд “Хагибис” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 73 хүрээд байна. Цаана нь сураггүй болсон 10-аад хүн байгаа бөгөөд тэднийг эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үүнээс гадна 200 гаруй хүн байгалийн аюулт үзэгдлийн улмаас бэртэж гэмтсэн юм.

Нийт 25 оршин суугчаа алдсан Фүкүшима муж хамгийн их хохирол амссан бүс нутаг болжээ. Фүкүшима мужийн нутагт 2011 оны цунамигийн улмаас осолдсон цөмийн цахилгаан станц оршдог.

Хар салхи бямба гарагт Японы төв арлыг дайрч өнгөрсөн ч дараа нь үүссэн үер, хөрсний нуралтын гамшиг үргэлжилж байгаа юм. Одоогоор 12 мужийн 128 мянган айл өрх усгүй болсон байна. Харин гэрэл цахилгаангүй болсон айлын тоо 520 мянгаас 20 мянга болтлоо буурчээ. Тус улсын засгийн газар байгалийн гамшгийн хохирлын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна.

image

image

image

“Хагибис” хар салхины хор хөнөөл эдийн засагт нь удаан хугацаанд нөлөөлөхөөр байгааг Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өчигдөр парламентад мэдээлэл хийхдээ анхааруулсан юм. Сангийн сайд Асо Таро хохирлыг барагдуулахад төрийн сангаас 500 тэрбум иен ($4.6 тэрбум) гаргах болсон ба шаардлагатай бол мөнгө нэмж гаргахад бэлэн гэдгийг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.42] 2019-10-16 04:06:12

бааталаг ард түмэн шүү,тэднээс суралцах юм их шүү,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.