Тэнсэн ялтнууд хар тамхи дахин хэрэглээд ялаа авчээ

Aдмин / Хууль

Сүхбаатар дүүргийн прокурорын газар, цагдаагийн байгууллагатай хамтран хар тамхины хэргээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад тэнсэн харгалзах ял эдлэгчдийг гэнэтхэн шалгажээ. Тус дүүрэгт оршин суух хаягтай найман хүнийг хамруулж, тестээр шалгахад дөрөв нь мансууруулах бодис дахин хэрэглэсэн төдийгүй нэг нь мансууруулах бодис хадгалж байсан нь илэрсэн байна.

Шүүхийн шийдвэрээр тэднийг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 1-2 жилийн хугацаагаар хориглож, ял оногдуулахгүйгээр тэнссэн байсан аж. Шалгалтад “унасан” дөрвөн иргэний тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд зааснаар 1-5 жилийн хорих ял оногдуулахаар прокурорын дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, хоёр нөхрийг 1-2 жилийн хорих ял эдлүүлэхээр Баянзүрх дэх Хорих 409 дүгээр ангид хүргэсэн байна.

Улаанбаатар хотод хар тамхины хэргээр тэнсэн харгалзах ял шийтгүүлэгсэд 700-2500 хүн дүүргүүдийн шүүх хяналтынхны хяналтад байдаг аж. Тэдэнд зургаан дүүргийн арав хүрэхгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хяналт тавьдаг нэртэй ч шалгах ганц тест ч байдаггүй нь харамсалтай.


Сэтгэгдэл

Зочин [77.38.148.28] 2019-11-12 19:12:40

2500 ЯМАР ИХ ЮМ БЭ.ТЭНСЭН ЕГЕЕД ОРХИХ БИШ, ТУСГАЙ ЭМНЭЛЭГТ ЭМЧИЛЖ ЭДГЭЭХ ТАЛААС НЬ АРГА ХЭМЖЭЭ АВМААР ЮМАА,СЭТГЭЛ ЗУЙН ДАРАМТ ХЯМРАЛД ОРСОН ХУМУУС Л ХАР ТАМХИНД ОРЖ БАЙГАА Ш ДЭЭ.НЭГ Ч ЭМНЭЛЭГ БАЙХГУЙ. ТЭГЭЭД ХАРАА ХЯНАЛТ, ХАЛАМЖ БАЙХГУЙ БОЛОХООР БУЦААД Л ОРНО, ЮУН ТЭР ШОРОНГООС ЧИНЬ АЙХ ЮМ БЭ.ШОРОНД СУУГАААД САЙЖРАНА ГЭЖ УУ, ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙЖ Л САЙЖИРНА

zochin [66.181.181.100] 2019-11-12 15:02:22

neg lorson bol hezee ch gardaggui shuu ene bol chin unen

Зочин [64.119.27.11] 2019-11-12 14:46:58

ЯЛ НЬ БАГА БАЙНА

Зочин [202.179.24.193] 2019-11-12 12:25:40

тэнсэх,давах нтрийг бол дээд шүүх авахгүй байх хэрэгтэй

Зочин [112.72.12.16] 2019-11-12 12:10:57

Засрахгүй новшнууд суухаас яахав дээ.

Зочин [203.91.115.43] 2019-11-12 11:59:25

Хар тамхи хэрэглэсэн бол ялыг нь чангатгах хэрэгтэй!!!.

kid [66.181.161.104] 2019-11-12 11:42:28

hohino2


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.