Ш.Раднаасэд: Маргаан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт хийсэн үү

Н.Алтанцэцэг / Улстөр

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:Тавдугаар сараас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөж эхэлнэ. Хот, тосгоны статус өөрчлөгдөнө. Аравдугаар сард орон нутгийн сонгууль болоход тосгонуудын асуудлыг хэрхэн тусгах вэ. Одоо багийн статустай байгаа тосгон сумын статустай боллоо гэхэд иргэдийн нийтийн хурлыг нь яаж зохион байгуулах вэ. Сумын түвшинд улс төржилт их байдаг. Сонгуулийн хуулиар улс төржилтийг зогсоох ямар заалт тусгасан бэ. Орон нутагт нэр дэвшигчийг бүртгэхгүй гэх шийд гардаг. Сонгууль болоод дууссаны дараа шүүхээс бүртгэх нь зөв гээд шийдвэр гардаг. Ингээд эцэс төгсгөлгүй маргаан гардаг. Хэн буруутай нь мэдэгддэггүй ийм маргаан олон суманд болдог. Маргаан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт хийсэн үү. Орон нутагт нэр дэвшиж байгаа хүмүүст тавих шалгуурыг өндөрсгөх боломж байна уу.

Х.НЯМБААТАР: ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ НЬ УГТАА УЛС ТӨРИЙН СОНГУУЛЬ БИШ

image

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар: Орон нутгийн сонгууль нь угтаа улс төрийн сонгууль биш. Нутгийн өөрөө удирдах ёсны төлөөллийн байгууллагаа сонгодог сонгууль байх шаардлага бидний өмнө тулгарч байгаа. Нэр дэвшигчид 18 нас хүрсэн байх шалгууртай байх зарчмын зөрүүтэй санал оруулж ирсэн. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ. Мөн найман төрлийн шалгуур хангасан байх ёстой. Нэр дэвшигчийг бүртгээгүй үр дагавар сонгуулийн дараа арилдаг. Шүүхийн шийдвэрээр бусдыг ээлжит сонгуулийн жил гүтгэсэн, хууль бус сурталчилгаа явуулсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн хүнийг бүртгэхээс татгалзана. Өнөөдөр БЗД-т орон нутгийн сонгууль явагдалгүй дөрвөн жил болж байгаа. Шүүхээр шийдэгдээд дахин сонгууль явуулсан ч үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй гэх байдлаар БЗД Засаг даргагүй дөрвөн жил болж байгаа. Тэгэхээр бидний батлуулах гэж байгаа хуулийн гол үзэл баримтлал нь нөхөн, дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногт явуулж байх заалтыг оруулж байгаа. Сонгуулийг хүчээр явуулна гэсэн үг. Улс төржилтийг багасгахын тулд сурталчилгааны хугацааг 15 хоног болгон багасгасан. Аль болох намар эрт сонгууль явуулж дуусгая гэдэг зохицуулалттай. Та бид бүхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Бид энэ хуулиар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах асуудлыг хөндөж байгаа.


Сэтгэгдэл

Өөрт хэрэгтэй зүйлийг хуульчлуулах гээд л. [202.131.225.53] 2020-01-23 18:39:20

Ра! Чи дахин сонгогдно гэж бодож байна уу? Чамд үүний тулд хуулийн зохицуулалт нэмж гаргах хэрэгтэй байна уу? Кх-кх-кх! Энэ хүн ингэж байгаад дахин сонгогдочихно шүү.

Зочин [192.82.68.12] 2020-01-23 14:26:51

radnaased novsh duugai bai chinii balag duusaagui bna

Зочин [103.111.68.3] 2020-01-23 13:07:54

ГЭМТ ХЭРЭГТЭНҮҮДЭЭР ХУУЛИА ХИЙЛГЭЖ БАТЛУУЛДАГ УЛС ӨӨДЛӨХ ҮҮ?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.