14 дүгээр сургуулийн үйл ажиллагааг зогсоож, сурагчдыг тараажээ

Н.Алтанцэцэг / Боловсрол

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн. Уг шийдвэрүүдийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шийдвэрийг үл тоож Орос элчингийн дэргэдэх 14 дүгээр сургууль хичээллэж байгаа талаарх гомдол иргэдийн зүгээс хотын Захирагч С.Амарсайханд иржээ. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Баянзүрх дэх Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Цагдаагийн газрын албаны төлөөллүүд өнөөдөр Орос Элчингийн дэргэдэх 14 дүгээр сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагаагаа даруй зогсоох шаардлагыг хүргүүлжээ.

image

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Цэнд-очир “Засгийн газрын шийдвэрийн дагуу Элчин сайдын газраас нь ямар нэгэн мэдэгдэл ирээгүй учраас хичээллэсэн гэх тайлбарыг сургуулийн захиргаа өгсөн. Өнөөдрөөс энэ сургууль хичээллэхгүй. Бид Оросын Элчин сайдын яамны холбогдох хүмүүстэй холбогдохоор ажиллаж байна” гэв.

Цаашид Засгийн болон нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг зөрчиж олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг 7012-0000 дугаарын утсанд хандах боломжтой бөгөөд нийслэлийн мэдээ пэйж хуудсанд мэдээллэж болох аж. Иргэдийн гаргасан гомдол мэдээллийн дагуу шуурхай албаныхан ажиллах юм байна.


Сэтгэгдэл

fffg [103.229.120.202] 2020-01-27 21:25:42

davarsan pisdaaanyyyyd ul tooooj bh shiv deeee

ха ха [202.126.89.17] 2020-01-27 21:19:08

Оросын элчингийн 14 р сургууль гэнээ бага тэнэгтээрээ оросын элчингийн хажууд 14 р сургууль байдгүй юм шүү оросын элчингийн харьяа ч 14 р сургууль гэж байдгүй юм шүү хол очиж хуцаж мэдээгээ тавиарай

USSR [66.181.161.81] 2020-01-28 13:39:58

Зөвлөлтийн 14 гэж соц нийгэмийн дугаар нь. Одоо элчингийн дэргэдэх гэх болмой.

Zochin [192.82.76.16] 2020-01-27 20:26:13

Etseg ehchuud n haanahiin, yagaad ur huuhdedee anhaaral handuuldagguiin, eruul mend n chuhal bish erdem nom surah n chuhalu? heleh ug ch oldohguin bna. Ongots hurtel hul gishgelee l bol tuhain ulsinha nutag devsger gej uzdeg. Getel Mongol ulsin nutag devsgert orosin surgalttai geheeree manai ylsin huuli durem uilchlehgui gejuu? mongol humuus ajildaggui surguuli yumu? yostoi sonin yum oilgoh yum alga. Tur sain ajillaj bna. Bayar hurgeye.

зочин [103.10.22.80] 2020-01-27 19:29:15

монгол улсын газар нутагт монгол улсын хууль үйлчлэнэ гэдгийг гадныханд яс маханд нь ойлгуул . 30гаран жилийн өмнөх оросын хараат монгол биш шүү дээ .

ZOCHIN [122.201.24.240] 2020-01-27 17:45:21

TENEG IVAN GEDEG

Зочин [202.9.40.48] 2020-01-27 17:29:26

балмад варварууд

П.И.З.Д.А [202.9.40.165] 2020-01-27 16:54:13

Энэ Орос Хятадуудыг битгий давраагаад байл даа... Бүхэл бүтэн улсын нийслэлд үйл ажиллагаа явуулж байж Элчингийн ам аяыг хардаг юу юм... А.Л.Н.А ШҮҮ .... Монголд байгаа гадныхан..

Zochin [66.181.176.209] 2020-01-27 16:49:05

Buduuleg orosuud, ed nariig olshruulj bolohgui, hezeeneese naash iim muuhai humuus.

цогоо [66.181.161.114] 2020-01-27 15:12:43

Монгол улсын газар нутаг дээр уйл ажиллагаа явуулж буй тохиолдолд монгол улсын хууль дурмийн л дагуу уйл ажиллагаагаа явуулах естой байхаа энэ оросууд хууль журмыг хундэтгэхгуй л байна даа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.