Австралийн нүүрсийг урд хөрш авахгүй болсон нь Монголд алтан боломж

Aдмин / Эдийн засаг

“Австралийн нүүрс манай улсад мэдээж хэрэгтэй ч бидэнд Монгол гэсэн сонголт бас байгаа” гэж Хятадын коксжих нүүрсний холбооны захирал Цуй Пижян ОУ-ын эрдэс баялгийн чуулганы индрээс хэлсэн нь бидэнд нэн таатай сонсогдлоо. Хятад улс Монголтой улс төр, эдийн засгийн ямар нэгэн маргаан байхгүй учир авах нүүрсний хэмжээгээ өсгөх боломжтойг Цуй Пижян хэлсэн хэрэг. Бас Монголыг Австралийн зиндаанд харж байна гэж өөдрөгөөр ойлгох хэрэгтэй. Ийм үед Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа яаралтай ашиглалтад оруулах, машинаар зөөж буй нүүрс тээвэрлэлтийн хүчин чадалдаа бүх анхаарлаа төвлөрүүлэх зайлшгүй шаардлагатай боллоо. Одоо бидэнд өөр асуудалд анхаарах биш зөвхөн энэ зах зээлдээ анхаарах л алтан боломж ирлээ.

Айл өрх бүр хамгийн түрүүнд мөнгө олдог наймаандаа анхаардаг шиг Монгол Улс хамгийн түрүүнд их мөнгө олох салбартаа төвлөрье. Дэлхийгээрээ вируст дарлагдаж буй энэ хүнд цаг үед хамгийн их мөнгө болж буй коксжих нүүрснийхээ экспортыг цэгцэлж, наад зах нь тэр нэг “С” зөвшөөрөл гэх мэт төрийн хүнд суртлуудаа, авлигын үүр уурхай болсон хурган дарга нарынхаа дарамтыг устгаж, нүүрсний экспортыг шулуун зам дээр нь гаргахад цаг алдмааргүй байна.

Ер нь бол Хятадын засгийн газраас төрийн өмчит компаниуддаа Австралийн нүүрсийг авахаа даруй зогсоох чиглэл өгсөн нь бодитой байна. Энэ талаар Хятадын төрийн өмчит дөрвөн компанийн эх сурвалжаас мэдээлэл авсан S&P Platts түүхий эдийн зах зээлийн суваг мэдээллээ. Тэдний мэдээллээр бол Австралиас нүүрс авахгүй байх чиглэлийг Хятадын эрх баригчид аравдугаар сарын 9-ний өдөр өгсөн юм шиг байна.

Австрали улс нь Хятадын хамгийн том нүүрс нийлүүлэгч бөгөөд экспортоосоо жил бүр 14 тэрбум долларын орлого олдог. 2019 онд Монгол Улсаас Хятад руу нүүрс нийлүүлэхэд тээвэр, дэд бүтцийн асуудал мэдэгдэхүйц хүндэрсэн нь үнэндээ Австралийн нүүрсний нийлүүлэлтийг улам нэмэгдүүлэхэд хүргэсэн юм. Ашгүй тэгтэл их гүрнүүдийн хоорондын толхилцоон Монголд ашигтайгаар эргэлээ. Австралийн эрх баригчдын зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр цар тахлын гарал үүслийг олохын тулд Хятадыг шалгахыг олон улсад уриалсан юм. Энэхүү уриалгаас хэд хоногийн дараа Австралид суугаа Хятадын Элчин сайд Чен Жиньэ Австралийг сүрдүүлсэн утгатай зүйл ярьсан. Тэрбээр “Магадгүй жирийн хятад хүмүүс яагаад Австрали дарс уух ёстойгоо, яагаад австрали мах идэх ёстойгоо бодож үзэх цаг нь ирсэн бололтой” гэж. Ингээд л “юм” эхэлсэн, гал дээр тос нэмсэн үг үйлдэл болсон. Бидний монголчууд тэдний энэ толхилцооныг ханцуйн дотроо алга таших маягтай дэмжээд л сууж байхаас өөр арга алга. Хятад бол Австралийн нийт экспортын 30 орчим хувийг шингээдэг том зах зээл. Энэ дотроо Австралийн нүүрсний экспортын зах зээлийн хоёрдугаарт Хятад бичигддэг. Австралийн нүүрс Хятадад очихгүй байх нь бусад нийлүүлэгчдэд том боломж. Хятад улс нүүрсээ Австралиас гадна Орос, Индонез, Монгол зэрэг орнуудаас авдаг. Тэгэхээр Австралиас татах нүүрсний суларсан орон зай дээр Монголоос гадна ойрын хөрш Орос бас өрсөлдөгч байх нь. Оросын тухайд хоёр жилийн дотор нүүрсний экспортоор дэлхийд нэгдүгээрт бичигдэх амбицтай. Тийм том амбицын дэргэд нүүрсээ машинаар зөөсөн чигээрээ байгаа Монголын өрсөлдөх чадвар үнэхээр түвэгтэй ч Хятад, Австралийн энэхүү таагүй харилцааг алтан боломж хэмээн харж бүх чадлаараа зүтгэхээс өөр замгүй билээ.

"Хятадын нүүрс тээвэр, худалдааны ассоциаци"-ийн дэд ерөнхийлөгч Ли Жунмин Монгол, Орос хоёрын Хятадын нүүрсний зах зээлд эзлэх боломжийн талаар хэлэхдээ “Монгол Улсын давуу тал нь Хятадтай маш ойр тул энэ боломжоо сайн ашиглах ёстой” гэсэн үг байгаа. Гадаад талдаа нөхцөл байдал ийм л таатай боллоо. Монголын Засгийн газрын хувьд нүүрсний экспортын асуудлыг өмнөх шигээ хялбархан тайлбарлаж, түүндээ итгээд явдаг буруу хандлагаа зассанаар эхлэх ёстой. Нэг л их байгаль орчны сүйтгэл, замын аваар осол, хүмүүсийн нийгмийн асуудал, үнийн зөрүү... гэхчлэн ярихаа одоо боль. Зүгээр л Хил, Гаалийг чөлөөл, тээвэрлэлтээ нэм, эхэл, нүүрсээ зар, ашиг ол. Ингэж бүх эрсдэлийг үүрэн зүтгэсэн шиг зүтгэж чадаж гэмээнэ бид 40 сая тонн нүүрс экспортолж чадна. Ингэхгүй засмал зам тавихыг, төмөр зам тавихыг, бусад техник, технологи, нийгмийн асуудал, байгаль орчин ярьсаар байвал нүүрснээсээ бид мөнгө олж чадахгүй. Ирэх жилийн өдийд их гүрнүүд учраа олчихсон бид хоосон сууж байх нь тодорхой юм.

Ер нь тэгээд бид том бизнес яаж хийдгийг сурахгүй л байна. Ядаж тэр футурес гэрээ гэдгийг нь ойлгочих хэрэгтэй. Оюу толгой хичнээн асуудалтай байгаа ч өдөр бүр гадагшаа наймаа хийж байгаа. Учир нь Оюу толгой футурес гэрээтэй учир юу ч болж байсан нөлөөлөхгүйгээр бүтээгдэхүүнээ зараад л сууж байгаа гэсэн үг. Түүн шиг бид Таван толгойн нүүрсэн дээрээ урьдчилаад үнэ тохирсон, урт хугацааны, тогтвортой гэрээгээ хийчих ёстой юм. Өнөөдөр Хятадын зүгээс Австралийг “шийтгэх” кампанит ажил ид дундаа байна. Энэ үеийг ашиглая. Тэгэхгүй бол Австралийн эрх баригч Либерал үндэсний эвслийн тэргүүн, Эндрю Хасти өөрийн цахим хуудсандаа Засгийн газраа "Австралийн тусгаар тогтнолын төлөө арга хэмжээ авахыг" уриалсан мэдэгдэл гаргаж, эдийн засаг, хөгжил цэцэглэлтийн төлөө Хятадтай муудаж болохгүйг сануулсан. Тус улсын нэр хүндтэй улстөрчдийн зүгээс шил шилээ даран “Австраличууд өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулсан” гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН Б НЯМАА


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.224] 2020-10-26 18:56:54

баттулга өрнхийлөгчийн бизнесийн өрөг яллаа. тэвдэж байхад нь тэвнээр туслаад эргүүлэн том боломжийг өөрсдөдөө үүсгэлээ. одоо энэ алтан боломжийг хурдан ашиглаад авбал уу

Ганбат [202.126.89.49] 2020-10-24 22:48:47

Одоо Монголын төр төмөр зам Нүүрс угаах үйлдвэрүүдэд байгаа бүх боломжоо ашиглаж хөрөнгө оруулалт хийж байж нэмүү өртөг шингээсэн нүүрс экспортлох боломжийг бий болгоно

Зочин [202.55.188.42] 2020-10-24 14:48:08

Оросууд монгол дарга нарт жаахан хахууль атгуулчихна. Болохгүй бол орос янкан хөнжил рүү нь шургуулчихна. Тэгээд л хятад руу нүүрс гаргах гэсэн та нарын мөрөөдөл утаа болон замхарна. Яг л УЦС, Дулааны 5-р ЦС, газрын тосны үйлдвэр, нарийн төмөр зам шиг юм болно. Хэрэв бид УЦС, ядаж ДЦС-тай болчихвол Улаанбаатар хот тэлж, бөглөрөл, утаанаас салах боломжтой. Гэтэл оросууд 5 дахин үнэтэй цахилгаан, хэт үнэтэй түлш шатахуун нийлүүлэхийн тулд хэзээ ч бариулдаггүй, дандаа хорлосоор ирсэн.

er [66.181.161.40] 2020-10-24 10:13:33

Хятадууд урд мужруугаа холбсон төмөр замаа тавьчихаж дээ.

zochin [183.197.62.159] 2020-10-24 09:00:10

odoo nuursee zoohdoo ter mashini c bichig gedeg ymig boih heregtei naad heden darga narin oldog mongo ym bilee bas mahni zowshoorol ene terig bolimoor ym enig ter darga narin oldog mongo ym bilee

Зочин [66.181.161.42] 2020-10-23 22:16:48

Хятадын коксжих нүүсрний холбооны захирлын хэлсэн гэх мэдээллийн эх сурвалж?

baaska [202.126.89.98] 2020-10-23 17:27:31

Энэ бол том боломж гэхдээ маш их хэмжээний нүүрс зараад монгол баяжчих юм биш.Дээр байгаа томчууд маань зөв хөдлөөд явбал хөгжил хурдацтай өсөх болно.Их мөнгөтэй боллоо гээд томчууд нь янз бүрийн зүйлд цавчаа энэ тэр хийгээд буруу зүйлд мөнгө зарцуулаад байвал дээдэх хэд чинь л зузаарч баяжаад ард түмэн ядуу хэвээрээ байх болно.Том жижиггүй нэг л тэмүүлэлтэй зөв шударга байх хэрэгтэй шүү.Тийм учраас төрд гарсан хүмүүс минь зөв ажиллах хэрэгтэй буйзаа.Тэгж байж бид хурдацтай хөгжинө.Хөгжил дэвшил рүү хамтдаа

Зочин [202.179.21.254] 2020-10-23 14:29:14

Монголыг өргөн царигаар бариулчихаад Оросууд нарийн цариг нь эдийн засгийн хувьд ашигтай гээд нарийн царигаар зааж байна.Монголын өргөн царигтай зам нь бас хаашаа баригдаж бгаа билээ.

Иргэн [192.82.71.233] 2020-10-23 12:39:00

Нээрээ чимээгүйхэн шиг намбайж байгаад жаахан нүүрс зарахаа бодохгүй бол манай эх орончид олон юм солиорч байж бас дүргүйг нь хүргэх вэ дэ

обрөлрб лыр [203.23.199.85] 2020-10-23 16:59:26

Нүүрсээ зарах алтан боломжтой болж байгаа дээрээ маш түргэн төмөр замаа тавих шаардлагатай. Машинаар зөөгөөд бүтэхгүй ээ. Ашиг бага байх болно.

Zochin [202.126.89.207] 2020-10-23 12:35:48

Mash zuv medee bn zaraad hurdan ulsiin uruu darah heregtei uls bayjval ard tumen ch bayjij saihan amidrana shu de zaraad bai !!!!!!!!

Зочин [202.131.227.30] 2020-10-23 11:08:32

Нүүрсээ Зүүнбаян руу зөөх гээд тийшээ төмөр зам бариад байгаа ш дээ Эхлээд нүүрснийхээ замаа л барьчихмаар байхиймаа Мөнгөтэй болчихоод Улаанбаатарт метро л барьчихмаар байна болдог бол За тэгвэл Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёрыгоо улираагаад сонгоод байсан ч яахав

ЗОЧИН [66.181.161.62] 2020-10-23 10:58:23

ЛУЙВАРЧДААР ДҮҮРСЭН ТӨРТЭЙ БОЛОХООР МОНГОЛ УЛСАД ХИЧНЭЭН АШИГТАЙ БАЙГААД НЭМЭРГҮЙ ШҮҮ ДЭЭ

chishsshss [116.228.53.168] 2020-10-23 10:44:10

Chimeegui chimeegui...chimeeguihen l zarahaa bod


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.