Өнөөдөр Монголын сагсчид болон жүдо, буудлагын тамирчид хүчээ сорино

Aдмин / Спорт

“Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын 4 дэх өдөр /2021.07.27/ Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас 8 тамирчин спортын 3 төрөлд өрсөлдөнө.

Тухайлбал, өглөөний 08 цагаас буудлагын спортын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн урьдчилсан шатанд Ц.Анударь, Э.Даваахүү нар цэцээ сорино. Тус төрлийн медалийн тоглолт 10 цагаас эхэлнэ.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг, эрэгтэйчүүдийн 81 кг жингийн барилдаан болж шилдгүүдээ шалгаруулна. ОУХМ Б.Ганхайч 63 кг-д /7 дахь барилдаан/ Пан Америкийн аваргын мөнгөн медальт Мексикийн Пришка Авити Алкаразтай хүч үзнэ. Б.Ганхайчийн хувьд ялбал шөвгийн 16-д Бразилын Кетлин Куадрос болон Хондурасын Сергиа Давид нарын ялсантай барилдана.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д Иран гаралтай Монголын шигшээ багийн тамирчин Сайед Моллай /18 дахь барилдаан/ Казахстаны Дидар Хамзатай хүчээ сорино. 2018 оны дэлхийн аварга Сайед Моллайн хувьд өрсөлдөгчөө ялбал шөвгийн 16-д Сьерре Леон болон Азербайжаны бөхчүүдийн ялсантай барилдана.

Харин эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо 12 цаг 55 минутаас Хятадын шигшээ багтай өрсөлдөнө. Хэрэв хэсгээс гарвал 19 цаг 30 минутаас хасагдах шатны тоглолт хийх юм.


Сэтгэгдэл

Зочин [176.59.147.44] 2021-07-27 04:17:29

Монгол ялнаа

Зочин [176.59.147.44] 2021-07-27 04:15:47

Монгол куда амжилт

Иргэн [103.212.116.138] 2021-07-27 02:16:26

3×3 сагсан бөмбөгийн баг уг нь горьдлоготой байсан юм.арын хаалганы даргын охин авч яваад амжилтгүй боллоо..6 дараалан хожигдоно гэдэг арай л юм даа.

Зочин [103.80.210.183] 2021-07-27 03:01:24

тийм ээ тэр даргын охиныг даргатай нь хамт дараагийн өршөөлийн хууль гартал шоронд хий.

Зочин [103.57.95.26] 2021-07-27 01:04:23

мэдээ шинэчил.эхнээсээ дүн гарсан.өрсөлдөөн дууссан буудлага.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.