Ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ

Aдмин / Нүүр

2025 оны 01 дүгээр сараас Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн.

Энэ хуулиар ахмад настанд зориулж, шинэ төрлийн буюу “Цогц тусламж үйлчилгээ” үзүүлэхээр болсон.

Ахмад настны бие бялдар танин мэдэхүйн, эрүүл мэнд, нийгмийн байдалд үндэслэн цогц үнэлгээ хийж, түүнд суурилсан үйлчилгээг үзүүлэх юм.

Цогц үнэлгээгээр харьцангуй эрүүл мэндийн доройтолтой, асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудыг асаргааны хувилбар үйлчилгээнд хамруулна.

Асаргааны хувилбарт үйлчилгээнд

• Өдрөөр асаргаа

• Гэрээр нь очиж үйлчилгээ үзүүлэх

• Түр эсхүл урт хугацаанд асруулах үйлчилгээ орж байгаа юм.

Харьцангуй эрүүл, бие даах чадвартай ахмадуудад Идэвхтэй насжилтыг дэмжих төвийн үйлчилгээг үзүүлэх юм.

Үүнд:

• Лавлагаа мэдээлэл өгөх

• Дасгал хөдөлгөөн

• Эрүүл зөв хооллолт

• Төрөл бүрийн сургалт

• Сэтгэлзүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх

• Сайн дурын ажил үйлчилгээ явуулах

• Бүжиг урлаг соёлын арга хэмжээ орно.

Эдгээр үйлчилгээг үзүүлэх хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулах ажлыг аймаг, дүүргийн халамжийн байгууллагууд зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд 40 орчим сонгон шалгаруулалтад тэнцэж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн зарим аймаг, дүүргүүд гэрээлэх байгууллагуудыг сонгон шалгаруулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Ахмадууд хаанаас энэ үйлчилгээг авах талаарх мэдээллийг харьяа хороо, сумынхаа нийгмийн ажилтан эсвэл аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллага, Ахмадын байгууллагаас авах боломжтой гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.