УИХ-ын гишүүн А.Ариунзаяа улс төрийн намуудад хуулийн хариуцлагаа хүлээж, үүргээ биелүүлэхийг сануулав

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн А.Амарзаяа улс төрийн намуудад хуулийн хариуцлага хүлээж, үүргээ биелүүлэхийг сануулсан байна. Тэрбээр "Улс төрийн намууд ИХ ХУРАЛ (их чуулган ч гэж нэрлэх нь бий) хуралдуулж Улс төрийн намын тухай хуулийн заалтыг энэ ондоо багтааж гүйцэтгэх хуулийн хариуцлага хүлээж байгаа.

Чухам ямар заалт вэ гэвэл "17.7.Намын төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна."

МАН-ын нэршлээр бол Бага хурлын 40 хувь, Удирдах зөвлөлийн 40 хувь, Хяналтын ерөнхий хорооны 40 хувь аль нэг хүйсийнх байна буюу эмэгтэй хүйсийн төлөөллийг 40 хувьд хүргэх Монгол Улсын хуулийн үүрэг хүлээж байна.

Энэхүү хуулийн үйлчлэлийг 4 жил хойшлуулах хууль өргөн баригдсаныг санаж байна уу? Өнгөрсөн намрын чуулганд? Эмэгтэй гишүүд бүгд ягаан өнгөөр ижилсэж улс төрийн акц зохион байгуулж л жил хойшлуулах санал гаргаж батлуулж чадсан юм.

Учир нь өөрсдөө л гишүүн болсон бол дуугүй байж биесээ хичээх бус, бусад эмэгтэйчүүдэд улс төрд амжилт гаргах, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх үүрэгтэй гэж үздэг юм.

Эмэгтэйчүүд угаасаа болдоггүй, бүтдэггүй, "ёстой балай авгай нар" гэх ойлголтыг нийгэмд хүчтэй түгээж эрчүүдийн л ертөнц байлгах сонирхол асар өндөр байдаг.

Уулын мод ч өндөр, намтай. Эрэгтэй гишүүдийн алдааг ярихгүй мөртлөө эмэгтэй гишүүдийг бол арай л дэндүү сошиалаар нүддэг үнэн билээ.

Заа, ямар ч байсан хуулийн заалтыг биелүүлэх үүргийг сануулж байна аа.

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” Олон улсын форум зохион байгуулагдсан байдаг. “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах улс төрийн намын амлалт"-д улс төрийн 10 нам нэгдэж, форумын үеэр гарын үсэг зурсан юм.

8 ЗҮЙЛ БҮХИЙ АМЛАЛТЫГ ДАХИН САНУУЛАХ НЬ

Төлөөллийн ардчиллын институц болохын хувьд шийдвэр гаргагчидтай хамтран:

1. Улс төрийн намыг бодлогын институц болгон төлөвшүүлэхэд намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгож, дотоод ардчиллыг бэхжүүлж, хариуцлагын жишгийг тогтоож, жендэрийн тэгш байдлыг дэмжих,

2. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжсэн сонгуулийн тогтолцоог сонгож, нэр дэвшигчийн квотыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоо, тэнцвэртэй төлөөллийг хангах,

Дотоод ардчилал, жендэрийн хариуцлагатай улс төрийн нам болохын тулд:

3. Намын бодлого, дүрэм, журам, хөтөлбөрийг жендэрийн хариуцлагатайгаар шинэчлэн хэрэгжүүлж, ил тод болгох, ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөн намын дотоод ардчиллыг бэхжүүлэх,

4. Намын шийдвэр гаргах бүх түвшинд аль нэг хүйсийн төлөөллийг 40-өөс доошгүй хувьд хүргэх, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангах,

5. Эмэгтэй гишүүдийн манлайллыг дэмжих хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх,

6. Сонгуульд нэр дэвшүүлэх болон төрийн улс төрийн албанд томилохдоо хүйсийн тэгш байдлыг хангах, гарааны тэгш нөхцөлийг бүрдүүлэх санхүүжилтийн арга, механизмуудыг хэрэглэх,

7. Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлогоо тодорхойлох, хэрэгжүүлэх,

8. Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөлөлтэй байх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд иргэд, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллахаа амлаж байна гэсэн найман амлалт юм" гэжээ.

May be an image of 6 people and text that says 'POЛUoHo UoHO AMЛAЛT PLEDGE OPONUCHO лblBиe ИИЙAB3P yBWИHAT3W yBWИHA T3rw T PLEDGE.FONMAL_REPRESEN LREPRESEN PLEDGE nЛИЙr XAHrA AN DECISION-MAKIN OPaNU 20 4H OPOЛUOH သ P OPOЛUOHO TeлeeлHe OPOЛuOHO TeлeeлHe AMЛAЛT PLEDGE OPONLOHO POЛuOHO OPOЛUOHO OHO BHO OPONLU 5'

May be an image of textMay be an image of 15 people and textБ.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.