Лавров: Украинд баталгаа олгох асуудлыг ОХУ-ыг оролцуулахгүйгээр хэлэлцэх боломжгүй

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Иордан улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Айман ас-Сафадитэй наймдугаар сарын 20-ны Лхагва гарагт хийсэн уулзалтын дараа "Оросын цэргийн тусгай ажиллагааг гурван жил гаруй хугацаанд няцааж буй энэ нөхцөлд Москвагийн оролцоогүйгээр Украины аюулгүй байдлын баталгааны хэлэлцүүлэг явагдах ёсгүй" гэсэн байр суурь илэрхийлжээ.

Лавровын хэлснээр, Оросын оролцоогүй явагдах аливаа яриа хэлэлцээ нь “утопи ба мухардмал зам” аж. Тэрбээр барууны орнууд ОХУ-ын байр суурийг ойлгож байгаа хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Лавров Их Британи, Герман, Франц гурван улс Украинд хамтын аюулгүй байдлын баталгаа боловсруулах гэж буй тухай мэдээллийн талаар ийнхүү тайлбарласан байна. Тэрбээр "Москва 'жинхэнэ найдвартай' баталгааг дэмжинэ" гэж мэдэгджээ.

Цагаан ордонд болсон дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлын баталгаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 18-нд Вашингтонд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Европын орны хэд хэдэн удирдагчид, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте болон Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нартай хийсэн уулзалтын дараа "Уулзалтын гол сэдвүүдийн нэг нь Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудал байсан" гэж мэдэгджээ.

Цагаан ордны эзний хэлснээр, Европын улсууд энэ баталгааг АНУ-тай хамтран гаргах ч хэрхэн хэрэгжүүлэх талаар ямар ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Европын Холбооны Гадаад харилцаа болон аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кая Каллас дараагийн өдөр нь "Европын холбоо Украинд аюулгүй байдлын баталгаа олгоход хувь нэмэр оруулна" гэж мэдэгджээ. Харин Европын зөвлөлийн дарга Антониу Кошта "Украины армийг бэхжүүлэх нь “ирээдүйн баталгааны үндэс” гэж тодорхойлсон байна.

Герман улсын Батлан хамгаалахын сайд Борис Писториус наймдугаар сарын 19-нд "Берлинд Украинд аюулгүй байдлын баталгаанд ямар хувь нэмэр оруулах нь одоогоор нээлттэй асуудал хэвээр байна" гэж хэлжээ. Тэр “Бид эхний ээлжинд хэлэлцээний явцыг, хоёрдугаарт АНУ-ын боломжит хувь нэмрийг, гуравдугаарт ойрын түншүүдтэйгээ хийх зохицуулалтыг харгалзана” гэж хэлсэн байна. Түүнчлэн Москва энхийн шийдэлд бэлэн байгаа эсэхээ харуулах шаардлагатай" гэж нэмж тодотгосон байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.