“Euromoney” сэтгүүл ХААН Банкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар 15 дахь жилдээ тодрууллаа

Aдмин / Эдийн засаг

Дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Euromoney” сэтгүүлээс Монгол Улсын нийгэм, эдийн засагт ХААН Банкны оруулж буй хувь нэмэр, цахим банкны хүртээмж, зах зээлд нэвтрүүлж буй шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, санхүүгийн тогтвортой үзүүлэлт зэргийг үнэлж, “Монгол Улсын шилдэг банк”-аар 15 дахь жилдээ өргөмжиллөө.

“Euromoney” сэтгүүл нь 56 жилийн түүхтэй, олон улсын банк, санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг шинжлэн тоймлодог мэргэжлийн хэвлэл бөгөөд “Awards for Excellence” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 1992 оноос зохион байгуулж, дэлхийн банкны салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлох шилдгүүдийг тодруулж ирсэн уламжлалтай.

ХААН Банк нь Монгол орон даяар 2.9 сая харилцагчдадаа 545 салбар нэгжээрээ дамжуулан банк санхүүгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж буйгаас гадна нийт санхүүгийн гүйлгээний 99.4%-ийг цахим сувгаар хийж, харилцагч бүр санхүүгийн хэрэгцээгээ хялбар шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгааг үнэлж, “Шилдэг цахим банк”-аар мөн тодруулаад байна. 2024 онд ХААН Банк үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан чатбот нэвтрүүлснээр харилцагчийн үйлчилгээний ачааллыг 36 хувиар бууруулж, Монгол Улсаас анх удаа олон улсын зах зээлд Нийгмийн бонд гаргаж, тогтвортой санхүүжилтийн чиглэлд манлайлж, олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн тухай “Euromoney” сэтгүүлээс онцолсон байна.

Жил бүр дэлхийн 100 гаруй улс, 6 бүс нутгийг хамарч санхүүгийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг Euromoney сэтгүүлийн “Awards for Excellence” нь өргөн цар хүрээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шагналын нэг юм.

ХААН Банкийг “Монгол Улсын шилдэг Банк”-аар 15 дахь жилдээ ийнхүү шалгаруулсан нь банкны чадварлаг баг хамт олон, нийт харилцагчид болон түншүүдийн хамтын өсөлтийн илэрхийлэл билээ.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк


Сэтгэгдэл

Z [202.126.90.163] 2025-08-21 13:46:32

Хэрэглэгчээ сайн шулдж,луйвар хийж,хоосруулж,малгүй болгож ,хотын түгжрэлийг нэмсэн гэж шалгаруулж бна уу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.