Их өрийг тэглээгүй гэв үү

Д.Тулга / Эдийн засаг

ur

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 19 дүгээр хуралдаанд оролцсон юм. Комиссын хуралдааныг Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Оросын талаас байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар ахалжээ. Энэхүү хуралдаан нь ОХУ-ын Чита хотод болсон бөгөөд хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Мөн анхаарал татсан нэг асуудал нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс ОХУ-аас рублийн зээл авах хүсэлтэй байгаа тухайгаа мэдэгджээ. Ингэхдээ “Бид өнгөрсөн жил рублийн зээл авахаар Оросын эрх баригчдад хандсан. Чухам хэдий хэмжээний гэдгийг ч хэлсэн. Харамсалтай нь асуудалтай байна. Учир нь Орост төлөх Монголын түрүүчийн өрийг хүчингүй болгох асуудал шийдэгдээгүй. Энэ тухай хэлэлцээрийг Оросын Төрийн Дум батлах ёстой" хэмээн мэдэгдсэнийг ТАСС уламжилжээ. Тэрээр “Монголд дахин зээл олгох нь худалдааг рубль болон төгрөгөөр хийдэг болгон хөнгөвчилнө. Оросын хууль дүрмээр бол хуучин өрийг хүчингүй болгоогүй нөхцөлд шинээр зээл авах талаар асуудал тавих боломжгүй. Ойрын хугацаанд энэ асуудал шийдэгдэнэ хэмээн найдаж байна” гэжээ.

Энэ асуудал нь Орос, Монголын Засгийн газрын хоорондох худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын хуралдааны протоколд тусгагдсан байна. Уг баримт бичигт Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ОХУ-ын Байгалийн баялаг болон экологийн асуудал хариуцсан сайд Сергей Донской нар гарын үсэг зуржээ. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ асуудлыг протоколд оруулахаас гадна хэдий хэмжээний зээл авах хүсэлтэй байгаагаа ч бичсэн байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000