Зеленский: Путин энхийг хүсэхгүй байна

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ХБНГУ-ын “Bild” сонинд өгсөн ярилцлагадаа “Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энхийн шийдэлд хүрэхийг хүсдэггүй. Оросын тал Украины эсрэг түрэмгий үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд Украины тал болон олон улсын хамтын нийгэмлэгийн энхийн шийдэл олох оролдлогыг үр дүнгүй болгож байна” гэж онцолжээ.

Зеленский “Оросын тал хүчирхийллээ үргэлжлүүлсээр байгаа нь Путины хамт энхийн тохиролцоонд хүрэх боломжгүйг харуулж байна. Орос улс Украины нутаг дэвсгэрийг эзлэн авсаар байгаа нь Путин энхийг хүсэхгүй байгааг илэрхийлсэн тод жишээ гэж үзэж байна" хэмээн хэлсэн аж.

Мөн тэрбээр “ОХУ-ын энхийн хэлэлцээрүүдэд оролцож буй гол зорилго нь үнэндээ энх тайванд хүрэх биш, харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад ‘Орос, Украин хоёрын хооронд дипломат гүүр байгаа’ гэсэн сэтгэгдэл төрүүлж, Америкийн шинэ хориг арга хэмжээнээс зайлсхийх явдал” гэж хэлжээ. Түүний ярилцлага зургадугаар сарын 12-ны пүрэв гаригт нийтлэгдсэн байна.

Зеленский "Учир нь Путин үргэлж 'Бид хоорондоо ярилцаж л байна шүү дээ! Хэрвээ хориг тавибал хэлэлцээ цааш үргэлжлэхгүй шүү' гэж хэлж чадна" хэмээн тайлбарлаад, Кремлийн нэг зорилго нь Украин улсыг олон улсаас тусгаарлах явдал юм" гэж дурджээ.

Украины удирдагч "Хэрвээ түнш орнуудын дэмжлэггүйгээр дайн урт удаан хугацаагаар үргэлжилвэл энэ нь Путины хувьд хамгийн таатай хувилбар болно. Харин түншүүдийн дэмжлэгтэй, хориг арга хэмжээ бүхий урт хугацааны дайныг Путин тэвчиж чадахгүй" гэж онцлоод, барууны орнуудыг ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ улам чангатгахыг уриалжээ.

Владимир Зеленский мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийг нь шүүмжилсэн талаар хэлэхдээ "Би бүх зүйлд хүлээцтэй ханддаг. Энэ бүхэн дайны төгсгөлийг ойртуулж чадах л бол би хүлээн авахад бэлэн байна. Ерөнхийлөгч Трамп өөрийн тактикийг сонгосон. Би хэнийг ч шүүхийг хүсэхгүй" гэж онцолсон байна.

Зеленский Дональд Трамптай Цагаан ордонд маргалдсаныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгчийг шүүмжлэхээс зайлсхийж буйгаа анхааруулж, "Трампын хувьд дэлхийд энх тайван тогтоохоос илүү чухал зүйл байхгүй гэж би бодож байна" хэмээн хэлжээ.

Украины Ерөнхийлөгч Оросын талд ялалт ойрхон байгаа тухай мэдээллийг няцаагаад, “Украины зэвсэгт хүчнийхэн гурван долоо хоногийн турш Оросын шинэ довтолгоог амжилттай няцааж байна. Зөөлнөөр хэлбэл, оросууд ямар ч амжилт олоогүй байгаа юм” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Энэ хүн гэрээ хэлэлцээр хийх бүрэн эрхгүй болчихсон ш дээ. [66.181.160.93] 2025-06-13 11:20:32

Бүрэн эрх нь дуусчихсан энэ Зеленский одоо юү гээд байгаа юм бэ? Дээрээс нь саяхан иргэний зорчигчтэй вагонууд дэлбэлж 7 энгийн зорчигч алсан гээд түүнийг "Террорист" гэж албан ёсоор тогтоосон. Ийм хүнтэй хэн ажил хэрэг ярьж гэрээ хэлэлцээр байгуулах вэ дээ.

зочин [59.153.86.103] 2025-06-13 10:32:29

Путин. бол КГБ ээс төрсөн чөтгөр . ийм амьтанд төрийн жолоог атгуулсан оросын ард түмэн хөөрхий. Путин энэ дайнд ОХУ дахь жижиг үндэстнүүдийг арчин устгах , ,эрүүл саруулаар сэтгэгч эсрэг үзэлтнүүдийг нухчин дарах , бусад улс орныг эзлэн түрэмгийлэх гээд өнгөрсөн үед гарч байсан бүх бузар булайг хорин нэгдүгээр зуунд дэлхийд гарган ирж байна .Путины үр хүүхэд. түүний үйлийн үрийг эдлэж зовж шаналж хорвоог туулах болно .

Бат [202.131.243.195] 2025-06-13 01:57:10

Украйныг дэмжиж байгаа, байдаг, байх болно.... Зеленский чадварлаг төрийн тэргүүн.... Цөмийн зэвсэгтэй, юм юмаараа олон дахин илүү хүчний эсрэг 3 жил гаруй дайтаж байна. Жижиг нь томын өмнө буруутай юу..... Эх орноо гэсэн хүн бүрийн жижиг том хүсэл ТОМ. Тийм учраас УКРАЙНЫГ ДЭМЖИЖ БАЙГАА....

ЗОЧИН [103.229.122.191] 2025-06-13 07:19:28

Хар тамхичинд ОВОО БОСГООГҮЙ БОЛ гэдэг хэлц үг таарна . Дандаа гоншигнож , гуйлга гуйж явах юм . Украйн улсыг алиалагч хар тамхичин барууны турхиралтаар сүйтгэж байна .

Зочин [202.126.90.65] 2025-06-12 22:48:52

Орос улс Путиныг бурхан тэнгэр ивээх болтугай

Зочин [103.229.122.191] 2025-06-12 21:35:32

2022 онд украйнчууд европ , америкийн тусламжинд найдаж яриа хэлэлцээ хийх шаардлагагүй гэж томорч байсан санагдах юм . Мөнхийн үнэгүй тусламж гэж хаанач байдаггүй . Ардаа ямар нэгэн зорилго санаа агуулсан байдаг гэдгийг алиалагч мэдрээгүйд байгаа юм . Бас бидний ард европ америкчууд байгаа гэж тэнэгтэж том том дуугарч украйнчуудаа зүйл дуусгаж байгаа юм даа . Оросын цөмийн байгууламж , Путины амь насанд халдах гэсэн оролдлогууд нь өөрсдийг нь өдөр шөнөгүй бөмбөгдөхөд хүргэсэн дээ . Дахиад ийм үзэгдэл болох юм бол хязгаарагдмал цөмийн зэвсэг хэрэглэхийг үгүйсгэх .Өөрийн алдааг хардаггүй л хүн ...... Европчууд хэдэн цаас хэвлээд , агуулахын хуучин зэвсэгүүдээ өгөөд байж болно . Эцэст нь украйны ард түмэн л л хохирч байна даа.......

Зочин [59.153.114.14] 2025-06-12 21:35:12

odoo gonshignood yahav dee

Зочин [66.181.189.101] 2025-06-12 21:32:01

Оросын довтолгоог няцааж хохирол үзүүлж чадаж байгаа бол гончигнож хов зөөх хэрэг бна уу энх тайван тогтох ямарч боломжгүй учир нь чи гаднаас зэвсэг оруулж дайныг өдөөн турхирч байгаа биз дээ

зочин [66.181.184.208] 2025-06-12 20:14:01

Украйнчуудыг бурхан ивээх болтугай.

Зочин [66.181.183.208] 2025-06-12 18:25:58

ЗЕЛЕНСКИЙ МЭДРЭЛИЙН ГАЖИГТАЙ ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ. ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ УКРАЙНЫ ТАЛ Л ХУУРАМЧААР БАЙГУУЛАХ ЭСВЭЛ ЭЛДЭВ АРГААР ТАСАЛДУУЛСААР ИРСЭН. НУСАА АРЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ОРОСЫН ЭНГИЙН ИРГЭДРҮҮ ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА ХИЙЖ БАЙЖ ХАРИУ ЦОХИЛТ АВЧААД УЙЛАГНААД БАЙХ ХЭРЭГГҮЙ НАТО-ИЙН БООЛ САЛБАДАЙ

Зочин [86.85.55.114] 2025-06-12 17:50:44

Ийм мэдээ битгий оруулаад бай. Угаасаа ойлгомжтой зүйлийг дахин дахин өдөр бүр тоть шиг давтаад, хэнд хэрэгтэй юм. Манайх ямар тэнд оролцож байгаа биш, санкци манкци нь маньд хамаатай биш

Зочин [66.181.177.73] 2025-06-12 19:38:49

зөвөө


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000