АрдКап 2025 Спорт наадам зохион байгуулагдлаа

Ард Санхүүгийн Нэгдэл болон хамтран ажилладаг байгууллагуудын ажиллагсдыг спортын уралдаан тэмцээнээр дамжуулан улам нэгдмэл болгох, хамтын уялдаа холбоог бэхжүүлэн эрүүл мэндийг дэмжиж, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготойгоор АрдКап 2025 тэмцээнийг зохион байгуулж, 2025 оны 5 сарын 24-нөөс 6 сарын 08-ны хооронд Спортын 9 төрөлтөөр 15 хоногийн турш өрсөлдөн амжилттай өндөрлөлөө.
I: МАРАФОН
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Улаанбаатар Марафон тэмцээнд АRDCUP тэмцээнд оролцогч байгууллагуудын 151 ажилтан оролцож, амжилттай бариандаа орлоо.
• 42 км - 3 ажилтан
• 21 км - 9 ажилтан
• 10 км - 23 ажилтан
• 5 км болон түүнээс доош километрт 116 ажилтан оролцов.
II: ШАТАР
Тэмцээнд нийт 6 багийн 48 шилдэг ажилтнууд хамрагдсанаас:
• Алтан медаль - ГрэйпСити Монгол, МОСТ Финтек, МОСТ Мони
• Мөнгөн медаль - Ард Санхүүгийн Нэгдэл, Банкны Кластер
• Хүрэл медаль - Монгол Шуудан
III: И-Спорт
Нийт 6 багийн 42 шилдэг тоглогчид оролцов.
• Алтан медаль - ГрэйпСити Монгол, МОСТ Финтек, МОСТ Мони
• Мөнгөн медаль - Ард Санхүүгийн Нэгдэл, Банкны Кластер
• Хүрэл медаль - ТэнГэрЛиг Медиа Нэгдэл
IV: БИЛЛИАРД
Нийт 6 багийн 42 тоглогчид хурд, хүчээ сорин өрсөлдөв.
• Алтан медаль - ГрэйпСити Монгол, МОСТ Финтек, МОСТ Мони
• Мөнгөн медаль - Ард Санхүүгийн Нэгдэл, Даатгалын Кластер
• Хүрэл медаль - Ard Quantum Wolves
V: ХӨЛБӨМБӨГ
Нийт 6 багийн 110 тоглогчид эрэгтэй, эмэгтэй төрлөөр өрсөлдөв.
ЭРЭГТЭЙ:
• Алтан медаль - Ард Санхүүгийн Нэгдэл, Банкны Кластер
• Мөнгөн медаль - Ард Санхүүгийн Нэгдэл, Даатгалын Кластер
• Хүрэл медаль - ТэнГэрЛиг Медиа Нэгдэл
ЭМЭГТЭЙ
• Алтан медаль - Ард Санхүүгийн Нэгдэл, Банкны Кластер
• Мөнгөн медаль - ГрэйпСити Монгол, МОСТ Финтек, МОСТ Мони
• Хүрэл медаль - Ард Санхүүгийн Нэгдэл, Даатгалын Кластер
VI: ШИРЭЭНИЙ ТЕННИС
Нийт 6 багийн 48 шилдэг теннисчид авхаалж, самбаагаа сорин өрсөлдөв.
• Алтан медаль - ГрэйпСити Монгол, МОСТ Финтек, МОСТ Мони
• Мөнгөн медаль - Монгол Шуудан
• Хүрэл медаль - Ard Quantum Wolves
VII: ВОЛЕЙБОЛ
Нийт 6 багийн 96 тоглогчид эрэгтэй, эмэгтэй төрлөөр оролцов.
ЭРЭГТЭЙ
• Алтан медаль - Монгол Шуудан
• Мөнгөн медаль - ГрэйпСити Монгол, МОСТ Финтек, МОСТ Мони
• Хүрэл медаль - Ард Санхүүгийн Нэгдэл, Даатгалын Кластер
ЭМЭГТЭЙ
• Алтан медаль - Монгол Шуудан
• Мөнгөн медаль - ГрэйпСити Монгол, МОСТ Финтек, МОСТ Мони
• Хүрэл медаль - ТэнГэрЛиг Медиа Нэгдэл
VIII: САГСАН БӨМБӨГ
Нийт 6 багийн 100 тоглогчид авхаалж самбаагаа эрэгтэй, эмэгтэй төрлөөр сорин өрсөлдөв.
ЭРЭГТЭЙ
• Алтан медаль - Монгол Шуудан
• Мөнгөн медаль - Ард Санхүүгийн Нэгдэл, Банкны Кластер
• Хүрэл медаль - Ард Санхүүгийн Нэгдэл, Даатгалын Кластер
ЭМЭГТЭЙ
• Алтан медаль - Монгол Шуудан
• Мөнгөн медаль - Ард Санхүүгийн Нэгдэл, Даатгалын Кластер
• Хүрэл медаль - Ард Санхүүгийн Нэгдэл, Банкны Кластер
IX: ДАРТС
Шилдэг 30 тоглогчид оролцон өрсөлдөв.
• Алтан медаль - ГрэйпСити Монгол, МОСТ Финтек, МОСТ Мони
• Мөнгөн медаль - Ард Санхүүгийн Нэгдэл, Банкны Кластер
• Хүрэл медаль - Монгол Шуудан
Шилдэг хөгжөөн дэмжигчидтэй багаар Ард Санхүүгийн Нэгдлийн Банкны Кластерын баг тодров.
БАГИЙН НИЙЛБЭР ДҮН
Алтан медаль - ГрэйпСити Монгол, МОСТ Финтек, МОСТ Мони
Мөнгөн медаль - Ард Санхүүгийн Нэгдэл, Банкны Кластер
Хүрэл медаль - Монгол Шуудан компаниуд тус тус эзэллээ.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл