УИХ-ын ТББХ Ерөнхий сайдыг томилох эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Эдийн засаг маань уул уурхай, хөдөө аж ахуй дээр суурилж байна. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар амаргүй байна. Бас боловсрол, эрүүл мэндийн салбарт гүйцэтгэх засаглалын бодлого шаардлагатай байна. Мэдээж төрийн алба данхайсан. Тэр дундаа төрийн өмчит компаниуд байна.
Эдийн засаг талаасаа анхаарч шийдвэр гаргаасай. Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтэд анхаараарай. Засгийн газар тогтвортой байх ёстой. Мега төслүүдээ шигшиж, эрчим хүчний салбартаа анхаарах нь чухал" хэмээн хэлэв.
Тус байнгын хорооны хуралдааны өмнө Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд оролцож, бүлгийн гишүүдийн асуултад хариулсан билээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Халамжийн бодлого, хятад 2 хазаарламаар бна шүү [202.55.188.33] 2025-06-12 15:29:50
Хятадууд хаа сайгүй тааралддаг боллоо шүү!!@!! @#%&#!!!!!өглөа дасгал хийж гүйгээд , нохойтойгоо салхилаад л,арай л их бна ддТөрийн 3 өндөрлөгөөөөөөөа!!!!!!!! Монголд хэдэн хужаа үл хөдлөх хөрөнгөтэй болсон бна вэ ? Судалгаа тоо бна уу
Зочин [202.126.91.34] 2025-06-12 14:34:56
Занданшатараас өөр хүн алга юм байх даа Ж. ЭНХБАЯР Н. Учрал гээд байнадаа