Энэтхэгт 232 зорчигчтой онгоц осолдож, нэг хүн амьд үлджээ

Aдмин / Гадаад мэдээ

"Air India3 компанийн Boeing 787 Dreamliner онгоц Энэтхэгийн баруун нутагт осолджээ. ANI агентлаг "Нэг зорчигч амьд үлдсэн" гэж цагдаагийн байгууллагын мэдээллээс эш татан уламжилсан байна. Хууль сахиулах байгууллагын төлөөлөгч “Цагдаагийнхан 11А байрлалд амьд үлдсэн хүнийг олж илрүүлж, эмнэлэгт хүргэсэн” гэж хэлжээ.

Цагдаагийн газраас онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн тоог тодорхой дурдаагүй бөгөөд “Одоогийн байдлаар онгоцны ослын улмаас хэчнээн хүн нас барсан талаар тодорхой мэлээлэх боломжгүй байна. Учир нь онгоц орон сууцны бүсэд унасан тул тоо нэмэгдэх магадлалтай” гэж мэдээлсэн байна.

"Air India" компанийн Boeing 787 Dreamliner онгоц Энэтхэгийн Ахмедабад хотын нисэх буудлаас хөөрч, Энэтхэгийн баруун хэсэгт орших эмнэлгийн коллежийн нийтийн байрны талбайд унажээ.

Онгоц Лондон хот руу хөөрч байсан бөгөөд ниссэнээсээ хойш хэдхэн минутын дараа осолдсон байна. Осол болсон газраас 204 хүний цогцос олдоод байгаа аж.

Энэтхэгийн иргэний агаарын тээврийн газрын дарга Файз Ахмед Кидвайн мэдээлснээр, тус онгоцонд 244 хүн байсны 232 нь зорчигч, 12 нь хөлгийн багийн ажилтан юм байна.

"Air India" компанийн онгоц осолдсон газраас бас нэг хүн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагын мэдээллээс эш татан, зургадугаар сарын 12-ны пүрэв гарагт ANI агентлаг мэдээлжээ.

DW агентлагийн мэдээлснээр, Boeing 787-8 Dreamliner онгоцны зорчигчдын тоо 242 байсан бөгөөд тэдний дотор Энэтхэг, Их Британи, Португал, Канадын иргэд байсан аж. Мөн Гужарат мужийн өмнөх захирагч Виджай Рупани ч онгоцонд байсан талаар мэдэгдсэн байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Х нийгмийн сүлжээнд "Ахмедабадад аймшигт осол болсонд бид эмгэнэн гашуудаж байна. Маш харамсалтай гамшиг тохиолоо. Энэ хүнд хэцүү цаг мөчид ослын улмаас амиа алдсан бүх хүний ар гэр, төрөл төрөгсөд, ах дүү хамаатан саданд гүн эмгэнэл илэрхийлье" гэж бичжээ.

Эх сурвалж: TASS, DW, ANI
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.172] 2025-06-12 23:08:37

Haramsaltai yumbe


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000