БИДНИЙ ТУХАЙ: Монголоос хууль бусаар орж ирсэн бүртгэгдээгүй царс мод байсныг тогтоов

Д.Тулга / Гадаад мэдээ

ОХУ-ын Еврейн өөртөө засах мужийн замын цагдаагийнхан хус модон тавилга хэмээн мэдүүлсэн барааг шалгатал Монгол улсаас хил давуулан оруулж ирсэн бүртгэгдээгүй царс мод байсныг тогтоож, мод тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилсан талаар тус улсын Хабаровск хотын хэвлэлд мэдээлжээ.

Энэ талаар Оросын Дотоод хэргийн яамны Алс Дорнодыг хариуцсан тээврийн удирдах газрын хэвлэлийн албанаас “Эдгээр хулгайн мод нь найман сая рублийн үнэ бүхий 240 шоо метр монгол царс мод байсан. Хувиараа бизнес эрхэлдэг гэх нэгэн эмэгтэй эдгээр моддыг хус модон материал хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж, Амар мөрөн дээгүүр чиргүүл онгоцоор тээвэрлэн БНХАУ-ын хилийг хууль бусаар давуулах гэж байсан. Энэ үйлдлийг хуулийн байгууллагынхан газар дээр нь зогсоосон” гэж мэдээлжээ. Царс мод нь ОХУ-д устаж үгүй болж байгаа ховор ургамлын төрөлд ордог. Еврейн өөртөө засах мужийн хууль сахиулах газрын эх сурвалжийн хэлж буйгаар эдгээр Монгол царс модод нь олон улсын зах зээлд маш үнэтэй байдаг гэсэн байна.

-МОНГОЛЫН ЦАРС МОД ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ-

Дээрх хэрэг нь энэ төрлийн гэмт хэргийн анхны тохиолдол биш бөгөөд тус улсын байгаль хамгаалагчдын дунд "Mongolica Quers" хэмээх нэршил гарсан байдаг. Энэ нь модны хууль бус наймаа эрхлэгчдийг нэрлэсэн хэрэг. 2010 оны байдлаар ОХУ руу тээвэрлэгдэж буй монгол царс модны хэмжээ Дэлхийн байгаль хамгаалах сангийн тогтоосон 200 хувийн эрх хэмжээг давсан байдаг. Ийнхүү Орос руу гарах царс мод 2013 онд баталсан хууль эрхзүйн хязгаараас 800 гаруй хувиар хэтэрсэн тухай албаны судалгаа бий. Учир нь Дэлхийн бусад улс орны царс модтой харьцуулахад манай улсад ургадаг царс өндөр чанартай байдаг аж. Тиймээс Орос, Хятадын модон эдлэлийн үйлдвэрүүд өргөнөөр ашигладаг байна.

Хамгийн сүүлд өнгөрөгч 2015 оны 10 дугаар сард Монгол царс модыг ОХУ-аар дамжуулан далайн боомтоор АНУ руу хууль бусаар явуулах гэж байсан хэрэг гарсан тухай “Hampton” вэб сайтад мэдээлсэн байдаг. Монгол царс модоор АНУ-д тансаг зэрэглэлийн тавилга, автомашины салоны чимэглэл, хувийн тансаг байшингийн гадна, дотно угсралтыг хийдэг аж. Тиймээс Монголоос царс мод бэлтгэж, улмаар ОХУ-руу хил давуулан далайн тээврээр бусад орнуудад хил гаргах явдал маш их газар авч байна” хэмээн ОХУ-ын Сибирийн Байгаль хамгаалах албаныхан хэлжээ.

Б.ЦОГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000