З.Баянсэлэнгэ: Хүүхдийн мөнгийг доод түвшний дөрвөн бүлэгт олгохоор тусгасан байна

Д.Тулга / Улстөр

bayanselengeУИХ дахь МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдсан байна. Хуралдааны талаар бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгээс тодрууллаа.

-УИХ дахь эмэгтэй гишүүд эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг олгох журамд өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхий сайдтай санал солилцсон гэсэн. Ямар санал солилцсон юм бэ?

-УИХ дахь эмэгтэй гишүүдэд алдарт эхчүүдийн одонгийн мөнгө, хүүхдийн 20 мянган төгрөгийг олгох журамд өөрчлөлт оруулах асуудлаар иргэдээс гомдол ирсэн. Тиймээс эхчүүдийн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгийг хасах нь хэр оновчтой юм вэ, үүнээс гарах үр дагавар, нийгэмд хүндрэлтэй байгаа асуудлыг улам хурцатгаж, иргэдийн санаа сэтгэлийг төөрөгдүүлж, бухимдал үүсгэх вий дээ гэдэг үүднээс Ерөнхий сайдтай уулзаж санал солилцсон. Ерөнхий сайд “Халамжийн мөнгийг танах асуудлыг үе шаттайгаар зохион байгуулалттайгаар хийнэ. Өмнөх нийгмийн үед хүүхэд нь 18 нас хүрсэн алдарт ээжийн одонгийн мөнгийг цуцалж байсан жишээ бий. Тэгэхээр бид тухайн үеийн хуулийн үзэл баримтлал, тухайн мөнгийг олгох үндэслэл нь хүүхдийн мөнгө нэртэйгээр явж байсан. Гэтэл өнөөдөр алдарт ээжийн хүүхдүүд нь 18 насанд хүрсэн, өөрсдөө аав ээж болсон хүмүүст олгож байгаа. Тиймээс эдгээр хүмүүст олгож байгаа хүүхдийн мөнгөний асуудал хөндөгдөж байна гэж ойлгох хэрэгтэй. Мөн хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмжийн ялгавартай олгох асуудлыг үе шаттайгаар явуулна. Тиймээс үүнд эмэгтэй гишүүд ойлгож дэмжиж ажиллахыг хүссэн.

-Хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай олгох асуудлыг 2015 оны төсөвт хэрхэн тусгасан юм бол?

-ХАХНХЯ-наас иргэдийн амжиргааны түвшинг 20 бүлэгт хуваасан байдаг. Үүний 16 бүлэг нь хасагдаж, хамгийн доод түвшний дөрвөн бүлгийн хүүхдүүдэд олгохоор төсөвт оруулсан байна. Шударга ёс эвслийн бүлэг үүний тооцоо судалгааг нь харж, ямар шалгуур үзүүлэлтээр 16 бүлэг хасагдаж байгааг нягтална. Ер нь 20 бүлгийг үнэхээр зөв зохистой хуваасан эсэхэд Сангийн яамтай хамтран ажиллахаар санал нэгдээд байгаа.

-Төсвийн тодготголоор татвар нэмэгдүүлэх асуудал хөндөгдөж байна?

-Улсын төсөв мэдээж татвараас бүрдэж байгаа. Гэхдээ өнөөдөр авч байгаа олон төрлийн татвар нь төсвийг бүрдүүлэх оновчтой гарц мөн үү гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай. Тухайлбал, малын хөлийн татвар тухай хэр оновчтой талаар санал асуулга явуулах хэрэгтэй. Малчдад төрөөс олгодог урамшуулалыг хассан. Үүн дээрээ нэмээд татвар авахаар малчдад хэр дарамт болж, хүндрэлтэй байгаа асуудлууд нь улам даамжрах вий. Татвараас ирсэн мөнгийг орон нутагт шилжүүлж байгаа хэдий ч үүнийг хязгаарлалт хэрэгжилтийг энэ хуулиар хэр зохицуулж өгөх вэ гэдэг асуудлыг бид ярилцаж л байна. Малчдаас ашгийн татвар гэж авдаг. Үүн дээр малын хөлийн татвар авах нь хэр оновчтой вэ гэх зэргээр татварын асуудлыг бид ярилцаж байна.

-Өрийн таацыг нэмэгдүүлэх асуудалд танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудалд өнөөдөр бүлгийн хурлаар ярилцсангүй. Энэ асуудлыг цаашид ярилцана.

-Засгийн газраас барьж байгаа эдийн засгийн хямралаас гарах бодлого хэр оновчтой явж байна гэж харж байна вэ?

-Засгийн газар эдийн засгийн хямралаас гарах бодлогоо тодорхойлж байгаа байх. Тэр үүднээс 2015 оны төсөв орж ирлээ. Уг хуулийн төслийн хувьд бүлгийн гишүүд болон миний бие хувь гишүүнийхээ хувьд дэмжиж байна. 905 тэрбумын орлогыг бууруулж, тэр хэмжээний зардлыг танасан төсөв оруулж ирлээ. Гэхдээ хямралаас гарахад зөвхөн мөнгө хасахдаа бус. Харин төрийн зөв бодлого, зөв тогтлолцоо байх ёстой. Түүнээс оруулж ирж байгаа хууль амьдралд хэр нийцэж байна гэдгийг харах ёстой.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:40


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.